Нийтлэл 07 сарын 02, 2015

Монголын уул уурхайн салбар дараагийн нислэгтээ

 

 

“Оюу Толгой урагшлах нь Монголд ажиллаж байгаа бусад жижиг компаниудад сайн мэдээ байлгүй яахав”

гэж Алтан нар алт-полиметалийн уурхайн компани Эрдэнэ Ресурсын дэд захирал Кэн МкДональд саяхан болсон уул уурхайн салбарын Nova Scotia 128 дугаар уулзалтаар тавьсан илтгэлдээ дурджээ.

 

 

11,7 тэрбум долларын хэмжээтэй Монголын эдийн засагт томхон үүрэг гүйцэтгэдэг гадаадын хөрөнгө оруулагчид түүхий эдийн үнэ унах, бодлого гаргагчдын хуумгай хандлага зэргээс болоод харзнасан байдалд ороод байлаа. Хоёр жил орчим хойшилж буй Рио Тинто группийн Оюу Толгой уурхай бол Монголд бизнес хийе гэвэл суухаас өөр аргагүй болдог галзуу хулганын сонгодог жишээ билээ. Дорнодод уран олборлож байсан Хан Ресурсын хэрэг байна. Лицензээ 2010 онд булаалгаж, тэр нь Оросын олборлогч АРМЗ-д шилжсэн. Торонтод төвтэй уурхайн компани 104 сая долларын арбитрын шүүхээр гарсан торгуулиа хүлээсээр байна.

 

Гэхдээ Рио болон Засгийн газар тавдугаар сард санал нэгдэлд хүрснээс хойш нөхцөл байдал сайжрах тийшээ хандаж байна. Эрдэнэ Ресурсын хувьд замын бартаа харьцангуй гайгүй, сүүлийн гурван жилд Тэнгэр уулын Алтан Бүсд хамрагдах Монголын баруун өмнөд нутгаар байрлалтай Алтан нар алт-полиметалийн уурхайгаа амжилттай ажиллуулж иржээ. Тэрээр Монголчууд сүүлийн үед байгалийн баялгаа ашиглахын тулд шинэ Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлах, алтны роялтиг 2,5 хувь болгож багасгах, шинэ лиценз олгож эхлэх зэргээр хүчин зүтгэл гаргаж буйг мөн онцлов.

 

Түүний өөдрөг үзлийг Рио Тинтотой хийсэн хэлэлцээр манай улсын уул уурхайн салбарыг шинэ шатанд гаргана гэж үзсэн BMI Research-ийн тайлан мөн давтаж байна.

 

 

 

“Оюу Толгойн Монголын эдийн засгийн өв санд урт хугацаанд үзүүлэх нөлөөг  хэчнээн онцолсон ч хэтрүүлэг болохгүй”

“Ойрын үеийн явц  ГХО огцом татарсан 2013, 2014 оныг туулсан Монголын Засгийн Газар ирэх жилүүдэд уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтад илүү нааштай хандах бодлоготой байгааг харуулж байна”. BMI Research

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ройторст Оюу Толгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт энэ оны эцсээр эхэлнэ гэж ярилцлага өгсөн. 2021 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 5 тэрбум долларын энэ уурхай  Монголын эдийн засгийг 1,3 дахин өсгөх юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2015-07-03

    Санхүүгийн дуйвар шүү дээ, бид 1,5 хан тэрбум доллараар ямар их зүйл хийв, гэтэл тэрнээс 2-3 дахи их мөнгө зүгээр л цаасан дээр бичигдээд монголд үнэртээ ч үгүй байж, бидний өр болон бичигдэнэ гэдэг бол аймшигтай гүтгэлэг, дээрэм шүү дээ, бид аваад идчихсэн бол хамаагүй төлнө ш дээ

arrow icon