ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР : Органик хүнсний үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хэн бүхэнд

                                                                     

Өнгөрсөн 6-р сарын 10-нд Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд уг хуулийн төсөл нь ирэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон юм байна.

Өнөөдөр дэлхийн 88 улсад органик үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдэж, 24 улсад хууль болон стандартууд төслийн шатандаа яваа бөгөөд үүний нэгд Монгол улс орж байгаа ажээ. Органик хүнсний тухай хуулийн төслийг тоймлон хүргэж байна.

Хэнд хамаатай вэ?

Органик хүнсний ач холбогдлыг мэддэг, үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүн бүхэнд

 

Юу өөрчлөгдөх вэ?

Органик хүнстэй  холбоотой бүх зохицуулалт хуулийн хүрээнд хийгддэг болно.

Органик хүнсийг баталгаажуулан, бүртгэж, тусгай шошготойгоор нийлүүлэх тогтолцоотой болно. 

Хүнсний аюулгүй байдал, тэжээллэг байдал хангагдана.

Органик хүнсийг экспортлох боломж бүрдэж малчид, тариланчдыг дэмжинэ.

Экосистемын тэнцвэртэй байдал хадгалагдаж, дэлхийн дулаарлыг бууруулах, хөрс, ус, агаарын бохирдлыг багасгахад нөлөөлнө.

 

Үндэслэл шаардлага

Монгол улсад органик хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, бүртгэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчин бүрдээгүй.

 

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

1. Органик МАА, газар тариалан, органик хүнс, мал тэжээвэр амьтны органик тэжээл, бордоо үйлдвэрлэх бүх шатанд уг хууль үйлчилнэ.

Ан амьтан агнах, ангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх , хөрсгүй орчинд ургамал тариалах үйл ажиллагаа органик үйлдвэрлэлд хамаарахгүй.

2. Органик ХАА, хүнсний боловсруулах үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтыг тусгана.

Органик хүнсний үйлдвэрлэлд шилжих нөхцөл, органик үйлдвэрлэлд хэрэглэж болох хүнсний нэмэлт, бусад бодис, эмийн жагсаалт, байгалийн жимс, самар, ургамал түүж, органик үйлдвэрлэлд ашиглах болон органик ХАА, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих шаардлагыг тодорхойлно.

3. Органик хүнсний баталгаажуулалт, бүртгэл шошгололттой холбоотой харилцааг зохицуулна.

4. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоно.

Хуулийн төсөл болоод органик хүнсний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл уг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, “Органик монгол” үндэсний хөдөлгөөний зохицуулагч Д.Ононтой ярилцлагыг эндээс уншиж болно.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4464

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%