Түүхий-эдийн засгаас Зах-зээлийн засаг руу

        Монгол улс хөрш хоёр том гүрний дунд хавчуулагдан хаашаа ч нүүхгүйгээр оршин байх нь цор ганц үнэн. Хоёр хөрштэйгөө зохицсон бодлогыг үеийн үед явуулж, үр дүнд нь  бат оршин тогтнох ухааныг Монголчууд боловсруулан хэрэгжүүлсээр ирсэн.

Тусгаар Монгол улс улс төрийн бие даасан байдлаа эдийн (зах зээлийн) засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулах нь өнөө цагийн Монголчуудын эрхэм зорилго юм.

Өнгөрсөн зуунд ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн төлөвлөгөөний дагуу нийлүүлэгч буюу “түүхий эдийн засаг”-тай орон байлаа.  Шинэ зуунд түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад зах зээлд борлуулах, олон улсын худалдаанд оролцогч “зах зээлийн засаг”-тай орон болох замд тэмүүлж байна. Зах зээлийн засгийн хөдөлгөгч механизм нь Хөрөнгийн болоод таваарын бирж бөгөөд энд л арилжаа наймаа явагдаж байдаг. Энэхүү арилжааны механизм, түүн дээр зарагдах бараа бүтээгдэхүүн манайд хөгжөөгүй байгаа нь зах зээлийн засаг хөгжөөгүй байна гэсэн үг. Зах зээлийн засгийг хөгжүүлээгүй байгаа цагт хоёр хөрштэйгөө, цаашид олон улсын худалдаанд зах зээлийн зарчмаар, үнээр оролцох боломж, чадамж үгүй юм. Энэ нь тусгаар тогтнолоо зах зээлийн засгийн хөгжлөөр баталгаажуулан хамгаалахад учир дутагдалтай байсаар байна гэсэн үг.

Нөгөө талаар Монгол улс нь жижиг орны хувьд хүний хүчин зүйл ихээр шаардсан масс үйлдвэрлэл явуулах боломж хомс ч хүний оюун ухааны төгсгөлгүй чадамжийг хөгжүүлэн үнэ цэнэ үйлдвэрлэх, хоёр хөршдөө, дэлхийн зах зээлд экспортлох боломж хангалттай бий.  

Иймээс хүнээ хөгжүүлэх, зах зээлийн засаг хөгжүүлэх чадамжтай, бодлоготой, боловсон хүчинтэй, шинэчлэгдсэн сэтгэхүйтэй улс төрийн хүчин, намыг улсын эрх ашиг, тусгаар тогтнолын баталгаа болгон шаардаж байна.

Нийгмийн харилцаагаа халамжийн бус хамгааллын, түүхий эдийн засгийн бүтцээ зах зээлийн засгийн бүтэц болгон шинэчлэх ШИНЭЧЛЭЛ-ийг дараагийн 5-10 жилд хийх стратеги, хөтөлбөр, бодлого гаргаж чадах улс төрийн хүчнүүдийн нэгдэл, эвслийг ард түмэн харж, хүлээж байна. Бид өөх ч биш булчирхай ч биш хөгжилтэй 10 жилийг үдсэн, харин одоо тийм цагийг угтах эрх байхгүй. Уран сайхны аргаар ард иргэдээ ховстон татах бодолтой нам хүчин цаашаа, зах зээлийн засаглалд шилжүүлж хөгжил авч ирэх нам хүчин наашаа!


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5404

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%