Нийтлэл 08 сарын 11, 2015

Долоо хоногийг бүтээлч өнгөрүүлэх 20 алхам

Цаг бол алт гэсэн үг хэзээ хэзээнээс илүү одоо цагт л жинхэнэ утгаа олж байх шиг. Долоо хоногийг хэр бүтээлч өнгөрүүлж чадна тэр чинээгээрээ бидний орлого, ашиг хэлбэлзэх болсон. Тиймээс долоо хоногоо илүү бүтээлч өнгөрүүлэх 20 аргыг танилцуулъя:

1. Нэг л даалгаварт анхаарлаа төвлөрүүл.

Долоо хоногт хоёр ажил эсвэл нэг цагт хоёр ажил хийх хэзээ ч тийм хялбар бөгөөд хурдан байдаггүй учир ердөө нэг л зүйлд төвлөр. Ингэснээр ажлын нягт нямбай байдал, чанарт ч өөрчлөлт ордог юм шүү.

2. “Үгүй” гэж хэлж сураарай.

Шилдэг борлуулалттай зохиолч Жэймс Алтучерийн “Үгүй”-н хүч” номд бодит амьдрал дээрх туршлагыг маш сайн өгүүлсэн байдаг. Тэр“зөв цагтаа “үгүй” гэж хэлэх нь дан ганц таны цаг, асуудлыг шийдвэрлээд зогсохгүй амьдралыг тань ч аврах хүчтэй” гэжээ.

3. Бүтээлч төлөвлөгөөг гарга.

Бүтээлч долоо хоног ажлын эхний өдрийн өглөөнөөс л эхэлдэг, тиймээс тэр үед нь маш сайн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Ямар ч зүйл гэнэт л тохиолддог ч цагийн хуваарьтай байх нь танд тусална. Хэрээ та чөлөөт цагаа дэмий үрэх гээд байдаг бол цагийн хувиараа минутаар гаргаарай.

4. Долоо хоногийн өмнөөс л эхэл

Календарь дээрээ ажлаа тэмдэглэхдээ Пүрэв гарагт бүх ажлаа дуусгахыг эрмэлз. Ингэснээр Баасан гарагт гэнэтийн ажлуудад төвлөрч, хийж дуусгах боломжтой болно. Ингэж чадсанаар долоо хоног маш үр бүтээлтэй өнгөрөх болно.

5. Замаас гар.

 Эхлээд хийхийг хүсэхгүй байгаа зүйлсээ шийд. Ингэснээр ийм асуудлаас болж хий дэмий стерсстэж, эрч хүчээ алдахгүй байх боломжтой болно. Үлдсэн өдрүүд маш хялбар санагдах болно.

6. Эмзэг бай.

Аливаа зүйлийг өөр нүдээр харахад бүх зүйл дээрддэг. Танд хариуцлагатай хамтрагч байхгүй бол өчигдөр бол хамгийн тохиромжтой цаг. Дараагийн тохиромжтой цаг бол яг одоо. Календарь болон хийх ёстой зүйлсийн жагсаалтаа хөтлөхдөө илүү ажил хэрэгч шүүмжлэгчийн байр суурьнаас хандаарай.

7. Харьцуулж бай.

Долоо хоногийнхоо календарь болон бүтээлч байдлын төлөвлөгөөг бусдынхтай харьцуулж нэг үзээрэй. Тэгээд тэдний туршлагаас суралц. Хамгийн шилдэг арга бол энгийн ажиглалтаар бусдын арга барилаас суралцах юм.

8. Төгсөөс илүүг бүтээ.

Маш сайн хичээх бол эрхэм зорилго, гэхдээ хэт өндөр шаардлагатай байх нь бүтээлч байдлын анхдагч дайсан байдаг (хоёр дахь нь залхуурал). Долоо хоногт маш сайн 100 зүйл хийхийн оронд 15 төгс зүйл хийсэн нь дээр биш гэж үү?

9. Эрт эхэл.

Эрт босвол нэгийг дуулна гэдэг. Эртэч байж , эхлэхээсээ өмнө өглөөний цай болон хувийн асуудлууддаа анхаарал хандуулж сураарай.Цөөн тооны анхаарал сарниулагч  олон тооны ажил хийж гүйцэтгэх цагийг биднээс авч оддог гэдгийг санаарай.

10. Цагаа хувиарал.

Хичээнгүй ажилла бас амар гэхдээ битгий холь. Хаана ч байсан бүрэн оролцоотой байгаарай. Ажиллаж байхдаа, гадуур явж байхдаа ч тэр. Гэхдээ өдөр бүр эсвэл долоо хоногт тодорхой цагийг ажлаас хол өнгөрүүлээрэй. Чи болон чиний тархи амрах эрхтэй.

11. “Сатаарах цаг” битгий олго.

Бид өөрөө өөрсдөдөө хангалттай их саад хийдэг. Энэ л зүйлсийг үнэхээр хийх хэрэгтэй гэдгийг бусдад ойлгуул. Хаалган дээрээ тэмдэг тавьдаг юм уу календарь дээрээс сатааруулах зүйлсийг авч хая. Бүх зүйлийн 99 хувь нь ажлаа дуусгах хүртэл таныг хүлээж чадна.

12. Завсарлагатай ажил.

Хэн ч бүтэн өдөржин хичээнгүй бас дээд зэргийн төвлөрөлтэй ажиллаж чадахгүй. Гол дүрэм бол 25 минут ажил 5 минут завсарла. Урт замд илүү ихийг бүтээх болно.

13. Өршөөл энэрэлгүй бай.

Аль чадахаараа л бүтээмжтэй байна уу? Өгөгдсөн ажлыг хийхдээ өөрөөсөө “би үүнийг илүү хурдан хийж чадах уу?” гэж асуу. Арга барил, бүтээмжит байдлын техникээ тогтмол сайжруулаарай.

14. Зөвхөн хийж чадах зүйлээ л хий.

Чиний хийж буй зүйлийг илүү сайн бөгөөд хямд, хялбар хийж чадах хүн байвал түүнд л наад ажлаа өг. Өөрийнхөө цагийг зөвхөн өөрийн хийж чадах зүйлдээ л зарцуулсан нь дээр. Энди Стэнли “Дараагийн удирдагчдын эрин үе”-дээ ийнхүү бичсэн байдаг.

15. Үр дүнгээ дүгнэ.

Долоо хоногийн сүүлд үр дүнгээ дүгнэж, ахиц гаргах аргыг олоорой.

16. Өгөхийн оронд ав.

Чухал ажлыг хойшлуулсан үедээ ч бусадтайгаа холбоотой байж, өөртэйгөө холбоотой байлга. Тэр үедээ чухал гэсэн хүмүүсээсээ мэйл болон дуудлага хүлээж ав.

17. Ажлаа ангил.

Яг л яаралтай тусламжийн өрөөний эмч шиг бодож эхлэх хэрэгтэй. Яг одоо цагаа юунд зарцуулсан нь хамгийн оновчтой  вэ? Түүнийгээ шийдэж, түүндээ төвлөр. Бусад бүх ажил таныг ширээн дээр хүлээж байх болно.

18. Давтамжтай ажлыг автоматжуул.

Төлбөр, тооцоо зэргийг автоматжуулж, байнга давтагддаг иймэрхүү ажлаас өөрийгөө чөлөөлөөрэй. Хийх зүйлсээ багасгаж, илүү сайжруул.

19. “Өдөрт нэг удаа” жагсаалт гаргаарай.

Шуудан болон фэйсбүүкээ шалгах зэрэг өдөрт нэг удаа, ихдээ л хоёр удаа хийх хэрэгтэй маш олон зүйлс байдаг. Хувийн “өдөрт нэг удаа” гэсэн жагсаалттай болж, ажлын ачаалалд чинь саад болох хэрэгцээгүй ажлуудаас хагацаарай.

20. Тээнэгэлзэх хэрэггүй.

Юуг ч даван туулах чадвар, үр бүтээлтэй ажиллах туршлага хуримтлуулаарай. Нэг долоо хоногт бүх ажлыг төгс хийнэ гэхийнхээ оронд тогтмол өсөлттэй байхыг эрмэлз. Энэ л жинхэнэ зорилго.

Сэтгэгдэл бичих

arrow icon