Нийтлэл 08 сарын 23, 2015

'Like' өсвөр насны сэтгэлзүйн хөгжилд сөрөг нөлөөтэй

АНУ-д өсвөр насныхны дунд хийгдсэн судалгааг үзвэл “Like”-д, нэн ялангуяа Фэйсбүүк болон Инстаграмын лайкад донтох хандлага гүнзгийрч байна. Жишээ нь “100 лайк клуб”-т нэгдэхийн тулд охидууд нэг зурагандаа дор хаяж зуун лайк цуглуулсан байх ёстой, чадахгүй бол шараа болно. Good Morning America ТВ шоунд өгсөн яриандаа нэг сурагч

100-аас доош лаик цуглуулвал зурагаа устгана, олигтой байгаагүй гэсэн үг”

гэсэн бол түүний найз

Бүгд л 100-аас дээш лайктай, ганцаараа цуглуулж чадаагүй байх онигоо"

 гэж санал нэгджээ. Ийм фэйсбүүк групптэй сургуульд 100 лайк гэдэг нэг дарамт охидод үүсэж, цуглуулж чадаагүй бол үе тэнгийнхэндээ тоогдохгүй байна гэж үзэх болжээ.

 

 

Насанд хүрсэн хүмүүс ийм юмаар үнэ цэнээ хэмжих ёсгүйг ойлгож байж болох ч өсвөр насны охидын хувьд ийм тоогоор үнэ цэнээ хэмжиж дадах эрсдэлтэйг санах хэрэгтэй. Хэнд таалагдаж, хэнд таалагдахгүй байгаагаа тааж эргэлзэж өссөн бидний өнгөрсөн үеэс тэс ондоо өнөөдөр хүүхдүүд найзуудаа, дагагчдаа, лайкаа, хэн профилийг нь үзсэнийг бүгдийг нь тоолж болдог үед амьдарч байна. Тэдний хувьд тэдгээр тоо бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаа эсэхийн хэмжүүр болж, онлайнаар хэн нэгэн үнэ цэнийг нь үнэлж, таалж байхгүй бол хэрэг бишдэж ирдэг болох нь.

Эцэг эхийн хувьд танд Лайк-ын төлөө байнга санаа зовж амьдрах ямар санагдаж байна вэ? Хийсэн бүхэн чинь шүүгдэж, зураг болж, нийтэд дэлгэгдэж, үнэлэгдэж байхад хэн сэтгэл амар суух вэ? Цаг ямагт онлаин байж, утас компьютерээ шалгахгүй удахаар амьдралаас хоцорч байгаа юм шиг байх ямар вэ? Энэ бүхэн арван жилийн өмнө гэхэд төсөөлөх аргагүй байсан соёлын шинэ орчин, шинэ үнэлэмж үүсгэж байна.

Доктор А.Хомоюны “гипер нийгэмжилт” гэж нэрлэсэн шинэ цагийн үзэгдлийн үр дагавар юу байх бол? Шинэ трэнд учраас урт хугацаанд ямар ул мөр үлдээхийг одоогоор хэлэхэд хэцүү ч одоогийн байдлаар зарим нэг мэдэгдээд байгаа баримтууд:

Өөрийн үнэлэмж, бие даасан би, ялгамж чанараа бүрдүүлэхэд саад болдог: Жинхэнэ бие даасан identity, би-үнэлэмжээ бүрдүүлэх, хэн гэдгээ, яаж амьдармаар байгаагаа олоход тунгаах, ганцаар байх, эргэцүүлэх цаг  хэрэгтэй. Байнгын онлаин амьдралд бодож эргэцүүлэх цаггүй болсон.

Өөрийгөө хүндлэх хөгжилд саад болдог:  Би хэн бэ гэдгийг лайк буюу гадаад ертөнцөөс өгсөн үнэлгээгээр хэмжиж дадвал охин чинь хэзээ ч дотоод ертөнцдөө өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө бие даан хүндэлж сурахгүй.

Олон нийтийн харилцааны ур чадварт сөргөөр нөлөөлдөг: Зөрчилтэй сонсогдож магадгүй ч соошил медиа хүүхдүүдийн нийгмийн  харилцааны ур чадварт сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. АНУ-ын харилцаа, медиа дахь хүүхдийн зөвлөгөөний академиас гаргасан тоо баримтаар өсвөр үеийн сэтгэлзүй, нийгмийн хөгжлийн явц голчлон интернэт, ухаалаг утас дамжин явагдаж байна. Хэр их тэкстлэнэ, тэр хэмжээгээр эрүүл саруул нөхөрлөл, эмоцоо илэрхийлэх, дотносох чадвар буурах хандлагатай гэж үзэх судалгаа, нийтлэлүүд гарах болов.

Бусдыг мэдрэх чадвар хөгжихөд саад болдог: Нүүр нүүрээ хараад ярихгүй, янз бүрийн технологийн хэрэгсэл, зураг ашигласан чаатад дадсан хүүхдүүдэд нөгөө талынхаа мэдрэмжийг унших, мэдрэх, харилцан яриа, коммюникац хийх нь нөгөө талдаа ямар нөлөөтэйг ажиглаж мэдэх боломж, орчин улам бүр багасч байна. Ямар нэг машин дамжсан ярианы цаг үед кибер доромжлол, бэлгийн дарамт, дээрэлхэх үзэгдэл улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна.

 

Одоо яана аа гэж та бодож байж мэднэ, гэхдээ сайн мэдээ гэвэл технологиос хол байх богино хугацаанд хүүхдүүд дээр дурдсан үнэлэмж, мэдрэмж, ур чадваруудаа амархан олж авдаг.

Хоёр бүлэг хүүхдүүдийг нэг сонирхолтой туршилтаар оруулжээ. Тал нь тав хоног нэг ч электрон багаж, хэрэгсэлгүй аялалд явж, тал нь гэртээ техник технологи дундаа үлдсэн. 5 хоногийн дараа аялалд явсан хүүхдүүдийн нүүр нүүрээрээ тулсан ярианаас нэг талынхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг унших чадвар нь эрс нэмэгдсэн байв.

Хүүхдүүдээ хүнтэй нүүр нүүрээ харж ярилцаж, амьд харилцаа хийх боломжийг аль болох бүрдүүлээрэй. Хэн нэгэнд таалагдах, текстээ шалгах, нотификээшнээ харах шаардлагагүйгээр бусадтай харилцаж байхдаа хүүхэд чинь байгаа газраа байж сурч, ирээдүйд яг өөрт нь хэрэг болох нийгмийн харилцааны ур чадварт суралцах болно.

 

 

Боловсролын ухааны доктор Л.Чоате, Psychology Today

Сэтгэгдэл бичих

arrow icon