Трансплантологи гэж юу вэ? Яавал хөгжих вэ?

Эд, эрхтнийг сольж, орлуулж хүний эмгэгийг эмчлэх хүн төрөлхтний эрмэлзэл  эрт үед үүсчээ. МЭӨ 6-р зуунд одоогийн Энэтхэгийн нутагт амьдарч байсан Сушрута Самхитаг дүрсэлсэн байдал, МЭӨ 6-р зуун, арьс шилжүүлэн суулгасан анхны мэс засалчдын нэгэмч нар тайруулсан хамрыг духны арьсаар орлох мэс ажилбар хийдэг байсан тухай Сушрута Самхитагийн сударт дурьдсан байдаг. Мөн Европын дундад зууны домогт ч нэг хүний хөлийг нөгөө хүнд залгаж оёсон тухай өгүүлдэг.

 


Эд, эрхтний үйл ажиллагаа алдагдсан олон өвчинд түүнийг өөр эрхтнээр орлуулах амин шаардлага үүсдэг. Зүрхний тэлэлт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, уушигны сорвижилт, цусны хавдар, нүдний эвэрлэгийн өөрчлөлт гэх мэт өвчнийг өнөө үед эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах буюу трансплантологийн ухааны тусламжтайгаар амжилттай эмчилж байна.

Хэдийгээр эртний эмч нарт эрхтэн шилжүүлэн суулгах эрмэлзэл байсан ч зохих мэс заслын арга барилгүйгээр, дархлааны системийн тухай суурь мэдлэггүйгээр, шилжүүлэн суулгах боломжтой эрхтнээс аль болох олныг аль болох олон хүнд шилжүүлэх ажлыг зохион зөв байгуулалгүйгээр маш бага үр дүнд хүрсэн нь мэдээж.

Тиймээс энэхүү салбар үүсэл хөгжихдөө олон бэрхшээлийг давж одоогийн түвшиндээ хүрсэн нь анагаах ухаан,  шинжлэх ухаан, эрүүл мэндийн удирдлага гурвын өндөр хөгжлийн нарийн огтолцол гэж хэлж болох юм.

 

Хүний эдийг нэг байрлалаас нөгөөд шилжүүлэн оёх нь тухайн цаг үедээ мэс заслын хөгжил мөн байсан ч тэр бүр хэрэгцээ хангахгүй учир өөр хүнээс эд эрхтэн нөхөх хэрэгтэй болно. Ийм хагалгааны үед гардаг нэг томоохон хүндрэл бол судасны 2 үзүүрийг цусны урсгалд саад бололгүйгээр нийлүүлж оёх явдал байдаг байна. Эхэн үеийн хагалгааны дараа залгагдсан судасны дотор талаар тэгш бус оёоноос үүдэн цус бүлэгнэж, суулгасан эд, эрхтэн үхжих хүндрэл гардаг байжээ. Энэ бэрхшээлийг Алексис Каррэл гэх Франц эмч олон жилийн туршилт, судалгааны үр дүнд давсан тухайгаа 1910 онд гаргасан нийтлэлдээ бичжээ. Каррэл эмч 10 жил үргэлжилсэн энэ судалгааныхаа явцад нэгэн үе бүүр нарийн торгон утсаар чимэглэл оёдог оёдолчдоор хүртэл хичээл заалгаж байсан ажээ. Каррэлийн боловсруулж гаргасан судас гурвалжилж оёх арга нь судсыг тэгш залгаж цусны урсгалд саад болохгүй байдлаар оёх боломж өгсөн байна. Энэ бүтээлийнхээ төлөө Каррэл 1912 онд анагаахын Нобелийн шагнал авсан юм. Энэхүү алдартай зураг дээр Каррэл эмч бүтэн хөл шилжүүлэн суулгасан нохойны хамт дүрслэгдсэн байдаг.

Алексис Карреллийг Тайм сэтгүүлийн нүүрнээ дүрсэлсэн байдал 

Харин эр нохой шинэ хөлтэйгээ хэр удсан талаар мэдээлээгүй байдаг нь ч учиртай- амьд удаагүй байж таарна. Мэдээж хэд хоногийн дотор нохойн бие организм тэр хөлийг эсэргүүцэж устгасан байх. Нохой их зовж үхэх байсан нь Каррэлд өөрт нь анхнаасаа л ойлгомжтой байсан байх ёстой. Энэ түүхийг анагаахын туршилт хийдэг хүмүүсийн өвөрмөц сэтгэлгээний нэг жишээ гэж харж болно. Хагас галзуу, ажилдаа донтсон, зарим тохиолдолд бүр илт эрүүгийн шинжтэй туршилт хийж чадах хүмүүсийн сонирхол, хөдөлмөрийн дүнд шинэ салбар үүсэж хөгжиж,  дараа үед хүлээн зөвшөөрөгдсөн салбар болдог байна. Жишээлбэл, анх шилжүүлэн суулгах мэс засал Европт үүсэж байхад шүд шилжүүлэн суулгах ажилбарын моод дэлгэрч байж. Ядуу хүүхдүүдийн шүдийг баян хөгшчүүл худалдан авч өөртөө суулгуулна. Дутуугаа нөхөж залуужих сонирхол зөвхөн шүдээр дууссан хэрэг мэдээж биш байж таарна. Бэлгийн даавар, тэрхүү дааврыг ялгаруулдаг эдийг шилжүүлэн суулгаж хөгшрөлттэй тэмцэх аргууд одоо хүртэл мэр сэр хэвлэл мэдээлэлд гарч байдаг. Трансплантологийн хөгжлийн эхэн үед энэ санаа багагүй газар авч зарим эмч нар нохой, сармагчны үрийн шингэн, төмсөг зэргийг хүнд төлбөртэй тарьж, суулгаж ихээхэн баяжиж байсан тухай хуучны сонинууд дээр гарсан байдаг. Нээрээ залууждаг болов уу? Мэдээж үгүй. Үрийн шингэнд даавар агуулагддаг ч тэр нь асар бага хэмжээтэй. Тэгээд ч нохойны үрийн шингэн хэн судсандаа тарьдаг байна аа? Төмсөг шилжүүлэн суулгалаа гэхэд тэр нь цусан хангамжгүй бол  бүрэн ажиллахгүй, үхжиж, удалгүй биед оргүй шимэгдэнэ. Гэхдээ л тийм хүмүүсийн ачаар эрхтэн шилжүүлэн суулгах тухай сонирхол хадгалагдав, мэдлэг арвижив. Тухайн цаг үеийн зуурдын хөөрлийн хажуугаар жинхэнэ шинжлэх ухаан бас урагшилж байж. Зарим эмч нарынхаар шилжүүлэн суулгахад нэн зохицсон буюу ганцхан судсаар тэтгэгддэг, хагалахад харьцангуй амар, амин чухал боловч туршилт хийж болох хос эрхтэн бол бөөр юм. Оросын эмч Вороной хүний бөөрийг байрнаас нь хөдөлгөж гуяны судсанд амжилттай оёж чадсан талаар 1930 онд мэдээллэсэн байдаг. Харин өөр хүнд суулгасан тохиолдолд бөөр нь ихэнх тохиолдолд 7 хоногийн дотор үхжиж байгаа талаар бичжээ. Зарим нь удаан тогтоно, зарим нь хурдан үхжинэ. Нэг зарчим байж таарна. Одоо шинжлэх ухаан трансплантологийн онолын суурьтай болох хэрэгтэй болов.

Иммунологийн буюу дархлааны системийн талаарх тэр суурь мэдлэгийн үндсийг Петер Медавар, Руперт Биллингхам, Франк Бурнет нарын Англи, Австралийн эрдэмтэд 1951-1953 оны хооронд хэвлэгдсэн нийтлэлүүддээ дэлгэсэн байдаг. Гол нээлтүүдийг нь товчилбол:

  • Бие нь өөрийнхөө эд эсийг танихад суралцдаг
  • Энэ явц нь тухайн организмын бие хөгжлийн эхэн үед явагддаг
  • Гаднын амьд биет нэвтэрсэн тохиолдолд организмд дархлааны эсэргүүцэх урвал буюу ондооших үзэгдэл явагддаг
  • Ондооших үзэгдэл нь дархлааны ой тогтоомжид ордог бөгөөд хоёр дахь удаагаа тухайн гадны биеттэй тааралдах үед өмнөхөөс маш богино хугацаанд, илүү хүчтэй үзэгдэл хэлбэрээр илэрдэг байна.

Эдгээр бүтээлүүд нь цусны бүлгийн талаарх Австрийн эрдэмтэн Ландштайнерийн 1901 оны нээлтүүдийн хамтаар  трансплантологийн онолын суурь болсон юм.

Медавар нь дэлхийн хоёрдугаар дайны үед түлэгдсэн Англи цэргүүдийн эмчилгээний ажилд татагдан орсон нэгэн байжээ. Тэрээр хулганы арьсыг өөр хулганаас шилжүүлэн суулгах судалгааны ажил эрхэлдэг байв. Ямар ч хулганы арьсыг ямар ч хулганад суулгасан бай графт буюу суулгац нь үхжээд байжээ. Түүгээр ч барахгүй, хоёр дахь удаагаа суулгавал үхжих явц анхныхаасаа хурдан явагдаж байгааг мэдэж авав. Энэ нь тухайн организм өөр организмын эдийг таньж эсэргүүцээд зогсохгүй, тэр талаар ой тогтоолтдоо хадгалж байгаад дараагийн удаа илүү хурдан эсэргүүцэх чадвартайг харуулж байгаа юм. Мөн түүний анзаарснаар зарим төрлийн хоёр тусдаа өндгөн эсийн ихрүүд нэг нэгнийхээ арьсыг ондоошуулахгүй байв. Лавшруулан судалж үзвэл тэд удмын материал өөр өөр боловч ихэс нэгтэй буюу хоорондоо цус холилдож өссөн өвөрмөц төрлийн ихрүүд байжээ. Өөрөөр хэлбэл организм ургийн хөгжлийн явцад өөрийнхөө эдийг таньж сурдаг бөгөөд тэр явцад нь өөр амьтны эдийг хөндлөнгөөс оруулбал тэр амьтанд тэсвэртэй болно гэсэн үг юм. Ямар нөр их хөдөлмөр, тууштай сонирхол, гоц анзаарах чадвараар энэ бүгдийг мэдэж, баримтжуулж, цаад учрыг нь олдог байна аа? Энэ бүтээлээрээ тэдгээр эрдэмтэд 1960 онд мөн анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн байна. Хэрэв нэг организмын эдэд өөр организмыг тэсвэртэй болгох аргыг боловсруулж чадах юм бол олон мянган хүний амийг аврах, амьдралыг сайжруулах боломж нээгдэх юм. Тэр шатанд анагаах ухаан одоохондоо хүрээгүй байна. Гэхдээ одоо үед эмч нар ондооших урвалыг дархлаа дарангуйлах эм ашиглан эсэргүүцэх аргыг харьцангуй амжилттай хэрэглэж байна.

Хагалгаагаар суулгах графт эрхтнийг амьд донороос авах нь үр дүн сайтай ч олдоц нь харьцангуй бага. Зүрхний цохилт зогссон донороос графт авч болох ч тодорхой хүчин зүйлсийн улмаас хагалгааны үр дүн муу. Ийм нөхцөлд дээрх хоёрын дундах төрлийн буюу тархи үхжиж дахин сэргэх боломжгүй болсон, гэхдээ зүрх нь цохилж цусан хангамжаа хадгалж буй донороос графт суулгах нь хамгийн олон графтыг хамгийн олон хүнд суулгах боломж бүрдүүлнэ.  Гол төлөв цус харвасан, тархины гэмтлийн үед өвчтөн тархи үхжсэн донор болдог бөгөөд амьсгалын машины тусламжтайгаар хэдэн цагийн турш ийм донорыг хагалгааны шаардлага хангахуйц түвшинд байлгаж болдог байна. Энэ хооронд донор болгох ар гэрийн зөвшөөрөл, эдийн нийцэл, тохирох өвчтөнийг хайж олох, түүнийг хагалгааны эмнэлэгт хүргүүлэх, графтыг ч мөн хагалгаа хийх эмгэнэлт хүргэх гэх мэт цаг хугацаатай өрссөн олон ажлыг зохион байгуулах хэрэгтэй болдог. Энэ бүхэн нь нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн олон хүмүүсийн ажлын үр дүн бөгөөд хагалгааны өмнөх, хагалгааны үеийн, хагалгааны дараах гэх мэт олон бүрэлдэхүүн хэсэгтэй цогт тогтолцоо юм.

Энэ бүгдийг эрүүл мэнд өндөр хөгжсөн олон оронд амжилттай хэрэгжүүлж байгаа нь Монголд удахгүй нэвтрэхийн илрэл юм. Одоогоор Монголд зөвхөн амьд донороос эрхтэн шилжүүлж байгаа нь анагаах ухаан талаасаа хөгжиж эхэлж байгаагийн тэмдэг. Харин цаашид олон хүнд хүртээлтэй эмчилгээ болгохын тулд тархи үхжсэн донорын тогтолцоог бас Монголд нэвтрүүлж  нас барсан тохиолдолд донор болох хүсэлтэй эсэхийг жирийн иргэдээс асууж мэдээллийн бааз үүсгэх зэрэг ажлаас эхлэх буй за. Ийм ажил эхлэх үед хүмүүс энэ асуудалд эерэг, хүнлэг хандаж энэ салбарын хөгжилд нэмэр болох хэрэгтэй болов уу. Өөрөөсөө гадна, ойр дотнынх нь хүн донор болох тохиолдолд ар гэрийн зөвшөөрлийг татгалзалгүй гаргаж нийгмийн үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй юм.

 


avatar
    • Зочин
    • 141.101.77.*

    3% хөнгөлөлттэй зээл авах ... MR ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА (Зээлийн үйлчилгээ) Одоо, Муу зээлийн түүхийг зогсооход туслах мэргэжилтнүүд, Бидний эрхэм зорилго бол ялалт шийдлийг олж илрүүлэхийн тулд зээлдэгч мэргэжилтнүүдтэй холбогдоно уу. Зээлдүүлэгчийн нэр: Ноён Бэлэг дурсгалын зүйл: Зээлдүүлэгчийн имэйл: [email protected] БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ Таны нэр: Таны улс: Таны хаяг: Таны нас: Таны Факс дугаар: Хувийн дугаар: Оффисын дугаар: Таны мэргэжил: Хүйс: Сарын орлого: Шаардлагатай хэмжээ: Зээлийн хугацаа: Хувь хүний ​​товч тодорхойлолт: Хамгийн сайн, Ноён Бэлэг.

    • MR GIFT ALEX
    • 141.101.77.*

    Хүндэт Хүсэлт гаргагч, Өдөрлөдөг гомдол .Манай шуудан болон хариуг хүлээж байгаад баярлалаа Төгс итгэмжит хөрөнгө оруулалтын компани сонгох, зогсоохыг сонгох Таны санхүүгийн асуудалд. Бид бүх төрлийн зээлийн багцыг санал болгодог (Хувийн зээл, Арилжааны зээл гэх мэт). Бидний зээлийн хэмжээ нь $ 2,000.00 ам.доллараас $ 50,000,000.00 ам доллар, 1 жилийн хугацаатай дахин төлбөрийн хугацаа 30 жилийн хугацаатай. Зээлийн өргөдөл гаргах үйл явцыг эхлүүлэхийн тулд та Бидний санал болгож буй зээлийн талаархи чухал мэдээллүүдийг олж болно. Дотор нь Манай компаниас зээл авах, бидэнд хэрэгтэй зарим мэдээлэл байна та нарт дамжуулаарай. ТАЙЛБАР: Бидний санал болгож буй зээлд жилд 3% -ийн зээлийг зээлдүүлээд байна. Анхаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь зээл авсанаас хойш 4 сарын дараа эхэлдэг өргөдөл гаргагчид шилжүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] руу захидал явуулна уу

    • MR GIFT ALEX
    • 141.101.77.*

    Хүндэт Хүсэлт гаргагч, Өдөрлөдөг гомдол .Манай шуудан болон хариуг хүлээж байгаад баярлалаа Төгс итгэмжит хөрөнгө оруулалтын компани сонгох, зогсоохыг сонгох Таны санхүүгийн асуудалд. Бид бүх төрлийн зээлийн багцыг санал болгодог (Хувийн зээл, Арилжааны зээл гэх мэт). Бидний зээлийн хэмжээ нь $ 2,000.00 ам.доллараас $ 50,000,000.00 ам доллар, 1 жилийн хугацаатай дахин төлбөрийн хугацаа 30 жилийн хугацаатай. Зээлийн өргөдөл гаргах үйл явцыг эхлүүлэхийн тулд та Бидний санал болгож буй зээлийн талаархи чухал мэдээллүүдийг олж болно. Дотор нь Манай компаниас зээл авах, бидэнд хэрэгтэй зарим мэдээлэл байна та нарт дамжуулаарай. ТАЙЛБАР: Бидний санал болгож буй зээлд жилд 3% -ийн зээлийг зээлдүүлээд байна. Анхаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь зээл авсанаас хойш 4 сарын дараа эхэлдэг өргөдөл гаргагчид шилжүүлсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] руу захидал явуулна уу

    • Dr Collins.
    • 108.59.8.*

    Я хочу поблагодарить огромного доктора в лице д-ра Коллинза Рафаэля, который сделал мою семью, и я горжусь доверием и срочностью, он купил одну из моих почек для своего пациента с огромной суммой денег в долларах, я наткнулся на его адрес электронной почты в Интернете, как [email protected], опубликованный одним Мишелем и Лопес, поблагодарив его и рассказывая всему миру о том, как он пришел на помощь в финансовом отношении в результате покупки своих почек без стресса, я быстро обратился по электронной почте, и я был учитывая все внимание, которые мне были нужны доктору менее чем за неделю, я выполнил все требования, и моя половина денег была похожа на сон, когда он вошел в мой банковский счет до трансплантации, я настоятельно призываю вас связаться с Dr.Collins через; [email protected] за вашу финансовую удивительность, чтобы пройти через мои несколько месяцев назад. Я обещал сделать это, когда я в конечном итоге наберет. [email protected] или whataspp его через via_ +16106343682 Я чувак Из Монголии

    • Dr Collins.
    • 108.59.8.*

    Я хочу поблагодарить огромного доктора в лице д-ра Коллинза Рафаэля, который сделал мою семью, и я горжусь доверием и срочностью, он купил одну из моих почек для своего пациента с огромной суммой денег в долларах, я наткнулся на его адрес электронной почты в Интернете, как [email protected], опубликованный одним Мишелем и Лопес, поблагодарив его и рассказывая всему миру о том, как он пришел на помощь в финансовом отношении в результате покупки своих почек без стресса, я быстро обратился по электронной почте, и я был учитывая все внимание, которые мне были нужны доктору менее чем за неделю, я выполнил все требования, и моя половина денег была похожа на сон, когда он вошел в мой банковский счет до трансплантации, я настоятельно призываю вас связаться с Dr.Collins через; [email protected] за вашу финансовую удивительность, чтобы пройти через мои несколько месяцев назад. Я обещал сделать это, когда я в конечном итоге наберет. [email protected] или whataspp его через via_ +16106343682 Я чувак Из Монголии

    • Bayarlalaa
    • 70.79.85.*

    Bi mongol donnor duugiinhee erhtneer ev eruul bolson. Unehee human donor heregtei bgaa. Donor bolson hundee yamarch ayulgui shuu

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%