Уул уурхайн 5 гигант 2015 оны эхний хагас жилд

  • Швейцарь суурьтай Glencore өнгөрсөн онд хагас жилээр 1,72 тэрбумын ашигтай гарсан бол энэ жил 676 сая долларын алдагдалтай гарлаа. Гол бараа болох нүүрс, зэсийн үнэ сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрч унаад байгаа нь нөлөөлөв. Улмаар өнгөрсөн Даваа гарагт цэвэр өрийг багасгах, хөрөнгө зарах, ногдол ашиг хуваарилахгүй байх гэх мэт шийдвэрүүдээ зарласан.
  • Бразилын Vale 4-6 сард 1,67 тэрбум долларын ашигтай. Тээврийн болон бусад зардлаа бууруулах хүчин чармайлт нь үр дүнгээ өгчээ. Гэхдээ 1-3 сард 3,11 тэрбум долларын алдагдалтай гарсан тул өнгөрсөн жилээс үзүүлэлт нь муудсан хэвээр байна.
  • Их Британийн    Anglo American 3,01 тэрбум долларын алдагдалтай гарав. Өнгөрсөн жилийн мөн үед 1,46 тэрбум долларын ашигтай гарч байсан. Ирэх жил ажилчдынхаа 35 хувийг буюу 53000 ажлын байрны цомхотгол хийх төлөвтэй.
  • Англи-Австралийн Рио Тинто гол бүтээгдэхүүн төмрийн хүдрийн гарцаа нэмэгдүүлж, 400 олборлох дамжлагаа шинэчилж, нэг тонн төмрийн хүдэр баяжуулах өртгийг 17 хувь буулгаж чадсанаар ашигтай гарлаа. Гэхдээ 799 сая долларын ашиг нь өмнөх оны мөн үеийн 4,2 тэрбум долларын ашгаас даруй 81 хувиар унав.
  • Англи-Австралийн BHP Billiton ч өмнөх оны мөн үеэс цэвэр ашиг нь 86 хувь буурч 1,91 тэрбум болж гарлаа. Өмнөх жилд 2013 оноос хоёр дахин багасаад байсан цэвэр ашиг. BHP Billiton хайгуулын зардал, хөрөнгө зарцуулалтыг өмнөх жилийн 24 хувь дээр нэмээд 26 хувь буруулах зорилттой байна.

 

Уул уурхайн салбарт түүхий эдийн үнэ унах, өртөг зардал хэмнэх явц үргэлжлэх төлөвтэй байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%