ДОХ-с илүү агаарын бохирдлоос болж олон хүний амь үрэгдэж байна

Жил тутам 3 сая гаруй хүн агаарын бохирдлоос болж цагаасаа эрт хорвоог орхиж байна. Энэ нь ДОХ, хумхаа өвчний гаралтай нас баралтыг нийлүүлснээс ч олон гэсэн үг.

Азид гэр ахуйн хэрэглээнд нүүрс, мод түлэх,  баруунд ХАА фармын хүлэмжийн хий үүний гол шалтгаан болж байна. Түүнээс гадна тээврийн хэрэгслийн хорт утаа, эрчим хүчний үйлдвэрүүдийн утаа, хуурай агаарын тоосонцор хамгийн том бохирдол үүсгэвэрт багтжээ.

3 сая гаруй хүн гэдэг нь минут тутамд 6 хүн агаарын бохирдолд үрэгдэж байна гэсэн үг. Хэрвээ бодитой арга хэмжээ авахгүй бол энэ тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй.

Ихэнх нас баралт амьсгалахад уушгинд очиж наалддаг зүрхний шигдээс, уушигны хавдар үүсгэдэг жижиг тоосонцруудаас үүсэж байна.

Энэ тоо зөвхөн гаднах агаарын бохирдлын нөлөөг харуулж байгаа агаад гэр доторх агаар, жишээ нь хоолны хиншүү зэрэг нэмээд 3,4 сая үхэл авчирдаг бохирдлын нөлөөг оруулж тооцоогүй тоо аж.

Эх сурвалж: Nature.com судалгааны ажил


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%