Шинжлэх ухаан: 3 минутын сөрөг мэдээлэл ажлын бүтээмжийг 27 хувиар бууруулдаг

Бид өдөржин таатай таагүй олон арван мэдээллийг хүлээн авч байдаг: Үүний дундаас амьдралд онц хамааралгүй хар бараан мэдээллүүд бидний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар ажлын бүтээмжийг хойш татдаг байна.  Пенсильванийн их сургуулийн сэтгэл зүйн ухааны эрдэмтдийн багийн туршилтаар сөрөг мэдээлэлд хэдхэн минут зарцуулсан ч ажлын бүтээмж мууддаг үр дүн гарчээ. Туршилтад хамруулсан хүмүүсийг 2 хэсэг болгон хувааж нэг хэсэгт нь сөрөг мэдээллийг, нөгөө хэсэгт нь эерэг мэдээллийг тус тус 3 минутын турш сонсгох туршилтыг хоёр бүлгийг сэлгэж давтсан байна. 3 минутын турш эерэг мэдээлэл сонсоод ажлаа эхэлсэн хүмүүсийн ажлын бүтээмж сөрөг мэдээлэл сонсоод ажлаа эхлүүлсэн хүмүүсээс 27 хувиар илүү байв. Энэ судалгааны үр дүнгээс санаа авсан зарим албан байгууллага ажилчидынхаа дунд туршилт хийжээ. Тухайлбал, Америкийн Луизана мужийн нэг эмнэлэг ажилдаа сэтгэл хангалуун байж үргэлж инээмсэглэдэг болгохын тулд сөрөг мэдээллээс хол байлгаж үзсэн аж. Гэтэл зургаан сарын дараа гайхалтай үр дүнд хүрсэн бөгөөд 11000 эмч, сувилагч, асрагч, ажилтнуудын ажилдаа хандах  хандлага нь өөрчлөгдөж, эмнэлгийн үйлчилгээний чанар эрс сайжирч,  эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоо эрс нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 

Мөн Brokerage Solutions компанийн ерөнхийлөгч Гэири Бэйкер улсын хэмжээнд энэ аргыг хэрэглэх болжээ. Ажилчдынхаа эргэн тойронд эерэг мэдээлэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, мөн сэтгэл зүйгээ хэрхэн нэгэн хэвд хадгалах тухай сэтгэл зүйн олон сургалтыг зохион байгуулсан байна. Түүний мэдээлснээр  ажилчдаа эерэг мэдээлэлд ойр байлгаснаар компанийнх нь орлого 600- 900 сая доллараар нэмэгдсэн үр дүнтэй.

Тэгэхээр таны ажлын гүйцэтгэлд сэтгэл зүйн байдал тань шууд нөлөөлдөг  байх нь ээ.

Сэтгэл зүйгээ нэг түвшинд хадгалж ажлаа 100 хувь үр бүтээмжтэй гүйцэтгэхийн тулд дараах 3 энгийн аргыг санал болгож байна. 

1. Мэдээний хонхнуудаа унтраах: Таны ажилд онцын шаардлагагүй бол утас болон и-мэйл-ээр хүлээн авах нотификэшнээ унтраах хэрэгтэй. Мөн соошил медигаар гардаг цаг үеийн мэдээллүүдээс ажлын цагтаа зайлсийх хэрэгтэй. Тэр мэдээлэл үнэхээр танд хэрэгтэй чухал үйл явдал  бол тун удахгүй танд сонсогдох болно.

2. Дуу чимээг унтраах: Та ажиллах орчноо дуу чимээ багатай нам гүм байлгах нь тархины сэтгэн бодох, ачааллах чадварт сайнаар нөлөөлдөг. Бидний амьдарч байгаа энэ эрин зуун маш их дуу шуугиантай. Та тэр бүгдээс өөрийгөө тусгаарлах нь таны ажлын бүтээмжинд эерэгээр нөлөөлнө.

3. Мэдээллийн эх сурвалжаа зөв сонгох:   Голдуу өөдрөг, сайн мэдээ нийтэлдэг эх сурвалжууд байдаг. Эсрэгээрээ хар бараан мэдээлэл голдуу сувгууд ч бий. Алийг нь сонгох нь ганцхан таны сонголт бөгөөд байнга хэрэглэдэг эх сурвалжаа өөртөө дарамт үүсгэхгүй талаас бодолцож зөв сонгоорой.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%