Бейонсегийн арьс арчилгааны нууцаас

Бейонсегийн хөгшрөлтийн эсрэг нууц одоо таны нууц боллоо. Бейонсегийн  нүүр будалтыг урт хугацаанд хийсэн L'Orial Парисын алдартай уран бүтээлч Жон Барнетт The Cut сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө үрчлээний эсрэг нууцын тухай ярьсан байна. Түүний энэ зөвлөгөөг Бейонсей хичээнгүйлэн дагадаг ажээ.

Маш энгийн бүтээгдэхүүнүүдээр үрчлээнээс сэргийлэх гурван шаттай арга:

1. Нүдний тосоо бүх л нүүрэндээ түрх 

Түүний хэлж буйгаар хамгийн зөөлөн эмзэг хэсэгт орц найрлагыг хүргэхийн тулд нүдний тос нь маш нарийн, жижиг хэсэгтэй байдаг аж. Ийм учраас маш шингэц сайтай байдаг гэнэ. Гэхдээ зарим орцоос шалтгаалж сөрөг нөлөө гарж магадгүй хэмээн гоо зүйн судлаач Рене Рулугын үзсэн байна. Түүнийхээр тохиромжгүй нүдний тосыг нүүрэндээ хэрэглэснээр нэгдүгээрт орц чийгшлийг нэмэгдүүлдэг тул нүх сүвийг бохирдуулна. Хоёрдугаарт, хүчтэй орцнууд нь арьсанд хэт идэвхтэй нөлөөлснөөр нүхжилтийг ихэсгэнэ гэжээ.

2. Нүүрний тосоо биедээ түрх 

Эмэгтэйчүүд нүүрний тосоо түрхэхдээ ихэвчлэн хамгийн эмзэг хэсгүүддээ л анхаарал хандуулж, хүзүүгээ хүртэл орхих нь бий. Энэ маш буруу зуршил бөгөөд нүүр, хүзүү гээд бүх арьсаа маш сайн цэвэрлэж, арчлах хэрэгтэй. Тиймээс нүүрний тосоо нуруундаа, хөлөндөө ч бас түрх. 

3.Буржгар байцайг их хэмжээгээр уу 

Барнетт нүүр будалт хийхдээ арьсыг хамгийн түрүүнд гоёмсог, гадар дотроосоо ч эрүүл байлгахыг хүсдэг байна.

Арьсаа сайхан авч явмаар байгаа бол буржгар байцай хэрэглэ. Буржгар байцайнд Витамин К их хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, эсийг сэргээхэд тусалдаг. ”

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4983

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%