Нийтлэл 09 сарын 25, 2015

Гэрэл зурагт мөнхлөгдсөн XX зууны Сибирийн төрх

20-р зууны Сибирийн Енисейск хотын талаарх гэрэл зургууд Красноярск хотын орон нутгийн музейн архивт хадгалагдаж үлдсэн байна. Эдгээр гэрэл зургаас 20-р зууны эхэн үед Енисей мөрний эрэг дээр мал аж ахуй эрхлэн амьдарч байсан хүмүүсийн түүх, амьдрал ахуйг харж болох ажээ.

1822 онд ЗХУ өмнөд, хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж Енисейск хот үүссэн түүхтэй.Тухайн үед Енисейск хотын төв болсон Красноярск хот өнөөдөр хуучин Сибирийн хамгийн том хот болоод байгаа аж.

1911 онд Енисейск хотыг тэнүүлчдийн эх орон, цөллөгийн газар гэж тодорхойлсон байна. Тиймээс шоронгийн эх баригчдын шийдвэрээр 1913 онд Енисейск хотыг цөллөгийн суурин болгож ялтнуудыг илгээдэг болжээ. Тэр жил тухайн бүс нутаг дахь цөллөгсдийн тоо 46,7 мянгад хүрсэн байна.

 

1920 онд Енисейск хотын хүн амын 84 хувийг Оросууд, 3.7 хувийг Украйнууд, 2.4 хувийг Беларусьчууд, 1.2 хувийг Латвичууд, 1.2 хувийг Татарууд, үлдсэн 6.5 хувийг бусад угсаатнууд эзэлж байжээ.

Хүн амын зөвхөн 10% нь хотод амьдардаг бөгөөд үлдсэн хэсэг нь суурингуудад тархаж эсвэл буга маллан нүүдэллэж амьдардаг байжээ.

103 жилийн турш оршин тогтносон Енисейск хотыг 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Сибирийн бүс нутгийн засаг захиргаа татан буулгажээ.

Өнөөдөр Красноярск хот 975,000 орчим хүн амтай ОХУ-ын хамгийн том бүс нутгийн нэг болоод байгаа ажээ.

1628 онд Енисей мөрний өмнөд хэсэгт нэгэн суурин байгуулагдсан бөгөөд эхний хагас зуунд оршин суугчдын ихэнхийг Казакууд эзэлдэг байсан байна.

Энэ суурингийн казак хэл дээрх нэр “Улаан эрэг” гэж орчуулагддаг ажээ.

Суурин байгуулагдсаны дараа эхний хагас зуунд Сибирийн цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай хүнд нөхцөлд амьдардаг орон нутгийн тариачид болон казакуудын амьжиргааний түвшин сайжирч эхэлсэн юм.

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай ч гэсэн байгалийн нөөц баялаг ихтэй учраас энэ бүс нутгийн үйлдвэрлэл болоод гар урлал 18-р зууны туршид өссөөр ирсэн байна.

1750 он гэхэд зэс хайлуулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Красноярск хот бүтээн байгуулалтын ажил нь 1891 онд эхэлсэн Транс-Сибирийн төмөр замд 19-р зууны сүүлээр холбогдсон. 1895 он гэхэд Европ ОХУ төмөр замд, дараа нь Эрхүү, Алс Дорнодыг холбосон төмөр замд тус тус холбогдсон байна.

Хувьсгалын дараа 1930-аад оны үед үйлдвэржилтийн компанит ажил явагдаж Красноярск хотод хүнд үйлдвэр байгуулсан байна.

1941-1942 онд ЗХУ Европын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд нэгдэн оржээ. Ингээд Красноярск хот усан цахилгаан станц болон хөнгөн цагаан үйлдвэрлэлийн төв болсон байна.

 

ЗХУ-ын үед Крансноярск хотын хүн ам болоод эдийн засгийн байдал мэдэгдэхүйц буурсан ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ОХУ-ын хамгийн том хотуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-19

    Энэ зургуудыг нь үзчих юмсан...

arrow icon