Экземийг эмчилж чадсан ээжийн түүх

 Эмч нарын тусалж чадаагүй хүнд түвшний экземтэй хүүгээ өөрөө аварсан нэгэн ээжийн энд  блогтоо бичсэн  түүхийг орчуулан хүргэж байна.

Стефани Смит 35 насандаа хүүтэй болжээ. Тэрээр хүүдээ Исаис гэх нэрийг өгөөд удаагүй байтал хүүгийнх нь арьс дээр хачин жигтэй зүйл үзэгдэх болов. Ердөө төрөөд гурван сар л болж байсан хүүгийн арьс улаан тууралтаар дүүрч, үргэлж хурц үнэр ялгаруулж байлаа. Хүүгээ эмчид үзүүлэхэд түүний өвчнийг экземийн хүнд хэлбэр хэмээн оношилж түүнд стероид тос түрхэхийг зөвлөжээ.

Тос түрхэж эхэлсэн эхэн үед тууралт алга болсон ч удалгүй хүүгийн амьдрал хар даарсан зүүд болох нь тэр. Исаиагийн бие бүхэлдээ часан улаан болж, тууралт нь өмнөхөөсөө дордож эхэлсэн байна. Хүндэрсэн шархыг нь эмчлэхийн тулд илүү их тос түрхэх хэрэгтэй болсон ч байдал өмнөхөөсөө огтхон ч дээрдсэнгүй.

Эмч нар гарч байгаа хариу урвалыг хараад экзем шүү дээ гэхээс өөр үг  хэлж чадахгүй байв. Олон арван эмчид үзүүлсэн ч тэд нэг нь ч нааштай эмчилгээг хийж өгөөгүй аж.  Нэг эмч нь түүнийг хөхнийхөө сүүгээр хордуулж байна ч гэж хэлж байжээ. Энэ маягаар 5 сар өнгөрсний дараа Исаиагийн арьсан дээрх тууралт ихэсч гадагшаа хагарч эхлэв. Түүнийг эмнэлэгт авчран, хүчтэй стериод түрхүүлсний дараа сайжирсан ч ердөө 2 өдрийн дараа л тууралт ахин эхлэв.

Бяцхан хүү зогсолтгүй чарлаж, уйлдаг байлаа. Хүүдээ туслахын тулд Стефани хүүгийнхээ биеийг бэнтээр ороож, тосыг нь давхар бүрт нь түрхэж байв. Унтаж байхдаа өөрийгөө маажчихвий гэсэндээ гарыг нь хүртэл боодог байжээ. Харин Исаиагийн хувьд усанд байхдаа л илүү дээрддэг байв. Тиймээс Стефани хүүгээ амраахын тулд өдөр шөнөгүй усанд хэвтүүлдэг байсан юм. Исаиагийн уйлдаггүй газар зөвхөн энэ л байв.

Түүнд хүрэх эсвэл шүргэлцэхэд хүү яг л арьсгүй юм шиг л маш их зовниж, тасралтгүй уйлдаг байсан учир тэрээр хүүдээ хүрж ч, тэвэрж ч чаддаггүй байжээ. Түүний байдал хүндрэх үед Стефани энэ насных нь амьдрал ийм юм бол дараагийнх руу нь хурдан явуулсан нь дээр ч гэж бодож байсан удаатай гэнэ. 

Эмч нар сүүлдээ хүүд нь туслах ямар ч арга чарга байхгүй гэх болов. Үүнийг сонссон Стефани солиорлын эрмэгт тулж, интернэтээс өөрөө ямар нэгэн арга олохоор шийдсэн байна. Тэрээр  яагаад “Стериодыг хориглох” шаардлагатай талаар мэдээлэл болон хүүтэй нь ижил зовлонтой олон хүүхдийн түүх, зураг байжээ. Тэгээд л хүүгийнх нь асуудал юунд байсныг тэр ойлгосон байна. 

Ийнхүү Стефани стериодын эмчилгээг зогсоож, үүний оронд өөрийн гараар хүүгийн арьсанд тохирох хамгийн зөөлөн тосыг хийжээ. 

Нимбэгний өвс болон цайрын хослол түүний арьсанд маш сайн тохирсон төдийгүй үрэвсэл нь зогссон байна. Ийнхүү уг тосыг 10 сар үргэлжлүүлэн түрэхснээр арьс нь хэвийн хүүхдийнх шиг л болжээ. 

Тэр одоо нэг настай бөгөөд эв эрүүл аж төрж байгаа аж.  

“Бид 35 эмчид үзүүлсэн. Тэд үүнийг хараад энэ чинь зүгээр л экзем гэж хэлдэг байсан. Яг одоо би тэдэнд арьс нь ямар байдалтай байгаад одоо ямар болсныг үзүүлэхийг хүсч байна. Хамгийн сайхан нь хэн ч хүрэх боломжгүй байсан тэр хүү одоо аз жаргалтайгаар гадаа тоглож байна. Бид түүний амьдралын эхний жилийг алдсан. Үнсэж, тэвэрж ч чадалгүй өнгөрүүлсэн. Харин одоо бид түүнийг үргэлж л тэвэрдэг. Тэр ч тэврүүлэх дуртай” хэмээн Стефани  бичсэн байна. 

 

 


avatar
    • Зочин
    • 162.158.88.*

    Ийм түүх гэж юу байдаг юм бэ. Яаж эмчилсэн талаар тодорхой бичихгүй ямар байсныг нь бичээд л дуусгасан байх юм. Нимбэгний өвс, цайрын хослол гэж юу юм бэ? WTF Ядаж линкийг нь тавиач.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4472

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%