Богино хугацааны тактик, урт хугацааны стратегийн аль нь бидэнд дутагдаж байна вэ?

Сүүлийн хэдэн долоо хоног улсын төсөв санхүүтэй холбоотой янз бүрийн бүрхэг мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш эрчимтэй цацагдлаа. Улсын төсөв 800 тэрбум төгрөгөөр тасарлаа, ирэх жилийн улсын төсөв хэлэлцэж байгаа тул нийтийн албан хаагчдын цалин тэтгэвэр тэтгэмжийн данснаас бусад улсын дансуудыг түр царцаалаа, хадгаламжийн хүүгээс татвар авах боллоо, нийслэлийн татварыг бий болголоо, яам агентлагуудыг нэгтгэнэ  гэх мэт мэдээллүүд хэнийг ч “ер нь цаашдаа яана даа” гэх бодолд хөтөлнө.

Цаашдаа яана аа?!

Ийм айдсаас хамгийн том нь бондын өр. Иргэдийн зарим нь манай Засгийн газрын 2017, 2018, 2022  онуудад төлөгдөх гадаад зээлийн эргэн төлөлтөд хэт анхаараад байх шиг. Уг нь бол энэ бол яг одоо бидний санааг зовоох нэн тэргүүний асуудал биш санагдана. Тэртэй тэргүй эдийн засаг дотоодоосоо хуримтлал үүсгээд энэ зээлийг төлж чадахааргүй хүнд нөхцөлд байгаа. Иймээс олон улсын санхүүгийн зах зээлээс Чингис-2 гэх мэтээр нэрлэгдсэн өрийн бичгүүд гаргаж төлөх нь тодорхой болж байх шиг. Харин хүү багатай, эргэн төлөгдөх хугацаа урттай зээл авах тал дээр одооноос анхаарч эхлэх хэрэгтэй.

Хэрэв манай Засгийн газар ойрын хугацаанд зээлжих зэрэглэлээ сайжруулах шат дараалсан бодлого хэрэгжүүлж чадвал олон улсын санхүүгийн зах зээл Монгол улсад тийм ч муугүйгээр эргэчээд байна. Тухайлбал АНУ, Япон болон барууны өндөр хөгжилтэй орны засгийн газрууд ДНБ/өр-ийн харьцаа өндөр байгаа тул бодлогын хүүгээ өсгөж чадахгүй байна

 Эх сурвалж:  https://data.oecd.org/gga/general-government-debt.htm

Бодлогын хүү нь өр зээлийн зах зээлд суурь хүү болдог ба өчүүхэн хувиар нэмэгдсэн ч тухайн засгийн газарт болон хувийн хэвшлийнхэнд ихээхэн дарамт болдог тул өндөр хөгжилтэй орны төв банкууд одоохондоо бодлогын хүүгээ өсгөж чадахгүй байгааг харж байгаа байх. 

Иймд эдгээр орны зах зээлийн өгөөжийг бага гэж үзэн эдийн засгийн өсөлт өндөртэй хөгжиж буй улс орнуудын үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх олон улсын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. 

Эх сурвалж:  http://www.economist.com/blogs/freeexchange/2015/10/global-finance-0?fsrc=scn/tw/te/bl/ed/moneywave

 

Тэгийг ямарч тоогоор үржүүлээд тэг

0x12548345=0 !   Тэгийг ямарч тоогоор үржүүлээд тэг гардаг шиг угаасаа хямралтай байгаа улс оронд хэмнээд хэмнээд эдийн засгийн өсөлт гарахгүй, хөрөнгө оруулагчид ч сонирхохгүй. Монгол улсад одоо хэмнэлтийн бодлогоосоо илүү өсөлтийн бодлого юу юунаас илүү хэрэгтэй байна.

Хятадын эдийн засаг удааширчлаа, өсөлт харагдахгүй байна, гол худалдан авагч маань байхгүй боллоо гэлцэнэ.Монгол улс Хятадын төв засгийн газрын амыг харж байдаг нэг муж биш тул хамаарал багатай өөрсдийн эдийн засгийн төлөвлөгөөтэй байж , олон нийтэд хэлэлцүүлж байх цаг болж.

 Тиймээс одоо эрх баригчид дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш уналт, гадаадын хөрөнгө оруулалт буурсны улмаас эөсөлт саарсан тухай тайлбар хийж, “хөрсөн дээрээ буусан” Монголыг ярихаасаа илүү нөхцөл байдлыг даван туулах урт хугацааны бодлогоо эргэн харж, зээлжих зэрэглэлээ ахиулахыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй.

Зээлжих зэрэглэлийн шалгууруудыг судалж,  хөрөнгө, засаглал, төсвийн сахилга бат зэрэг боломжтой үзүүлэлтүүдээсээ өөд татаж чадвал зээлийн өртөг буурч ирнэ. Өрийн тааз тойрсон улс төрийн маргаанаа түр хойш тавьж,  ОУ хөрөнгийн зах зээл дээр идэвхитэй тоглож  өрийн бүтцээ өөрчлөх замаар 2017-18 оныг давах боломжтой, тэр нь төсвийн хумих бодлогоор муудсан дээр нь муужруулж байснаас урт хугацаандаа тустай.

Монгол гэх мэт хөгжиж байгаа улс орнуудад хөрөнгө оруулах магадлалтай олон улсын хөрөнгө оруулалтын сангуудын хувьд өөрсдийнх нь шалгуурыг хангасан засгийн газрын болон компаниудын үнэт цаасыг худалдаж авах, компаниудын бизнесээ өргөжүүлэх төслийг санхүүжүүлэх, хувьцаа худалдан авах гэх мэтээр хөрөнгө оруулалт хийдэг.  Хөрөнгө оруулалт хийхдээ газарзүйн байрлалаар, хувьцаагаар, зээлээр, үнэт цаасаар дагнаж хөрөнгө оруулалт хийх эсвэл алт, зэс гэх мэт түүхий эдээр,  эсвэл мэргэшсэн салбартаа гэх зэргээр хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж эрсдэлээ  багасгах стратегиудтай. Хэрэв манай улс ойрын хугацаанд зээлжих зэрэглэлээ сайжруулаад ядаж ирээдүйн төлөв нь эерэг зэрэглэлд ахиулчвал эдгээр сангуудаас хувийн хэвшил биш юм гэхэд Засгийн газар маань өөрөө хямд санхүүжилт авчих боломж байна.

Тав арван төгрөгний хэмнэлт гэх мэт богино зайн тактик биш хөгжсөн орнуудын санхүүгийн өнөөгийн байдлыг өөртөө ашигтай эргүүлж, өндөр хүү эрэлхийлсэн олон улсын хөрөнгийг татах дунд, урт хугацааны стратегитай ажиллацгаая.

 

 

 

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5001

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%