Хамгийн эрдэмтэй 9 улс төрч

Бичиж нийтлүүлсэн ном зохиол, эрдэм шинжилгээний болоод судалгааны ажлууд, эрдмийн цол зэрэгт нь үндэслэн манай улсын шинжлэх ухаанч, эрдэм номтой улс төрчдөөс 9 улс төрч сонгон танилцуулж байна. 

 

М.Батчимэг

 

Бээжингийн Хэл, Соёлын их сургуулийг хятад хэл, түүх, соёл судлалын чиглэлээр, Тайванийн Улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалах их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар магистр хамгаалсан.

Гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 50 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. “Орос-Хятадын гэрээ хэлэлцээрүүд”, “Шатрын өрөг дэх Монгол” номууд хэвлүүлсэн. Үндсэн хуульт байгуулал, засаглал, Үндэсний аюулгүй байдал сэдвээр харьцуулсан судалгаа, эрдмийн ажил хийж буй.

 

 

 


С.Баяр

Москвагийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Ингэхдээ “Парламентын засаглал ба Монголын жишээ” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. Вашингтоны Их сургуулийн дэргэдэх Жэксоны нэрэмжит сургуульд “Жижиг орны аюулгүй байдлын онцлог” сэдвээр судалгааны ажил хийсэн. 

С.Баяр ерөнхий сайд байхдаа 6 жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийж том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн стратегич гэгддэг. Стратеги судлалын хүрээлэнгийн захирал асан. Мөн Атрын гуравдугаар аяныг өрнүүлж  тэр жилдэээ хамгийн өндөр ургац хураан авч байв.

 

 

 

 


Ё. Отгонбаяр

 

Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг дипломатч мэргэжлээр суралцаж, тус сургуульд “Жижиг улсын аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Кэмбрижийн олон улсын төвийн оны шилдэг залуу эрдэмтнээр шалгарч байсан.

Эрдэм шинжилгээний 20 гаруй өгүүлэл нийтлүүлж, “Монголын тусгаар тогтнолын түүхэн товчоо” 4 боть, “Чин Ван Ханддорж” зэрэг түүхийн холбогдолтой номууд хэвлүүлсэн оюунлаг түшээ.

 

 

 

 


С.Оюун

Чехословак улсын Карлын Их сургууль геохимич мэргэжлээр төгссөн.  Үүний дараа Англи улсын Кембрижийн Их сургуульд геологийн ухааны докторын зэрэг хамгаалсан.  

С.Оюун нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Залуу Глобал Удирдагчаар шалгарч, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон эмэгтэй.  

Түүний үүсгэн байгуулалцсан Зориг сан залуус ба боловсрол, сайн засаглал, нийгмийн хөгжил гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөг хүртэл Монгол Улсын их сургуулийн 1000 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгож дараа дараагийн оюунлаг үеийг бэлдэхэд хувь нэмэр оруулж ирсэн.

 

 

 


Х.Тэмүүжин

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд тус сургуульд профессор, судлаачаар ажиллаж байсан.

Тэрээр "Үгс" ,  “Jus frast буюу ёст үг” ном хэвлүүлэхээс гадна “Паркинсоны хууль болон монгол парадокс” , “Зогсолт”, “Эрх чөлөөний хууль”,  “Төрөөр далайлган сүрдүүлэгчид",  “Популистуудын”,  "Тахилын ямаа ба Монголын цөөн бизнесменүүд” , “ Хуульжсан хүнийг өмөөрөх нь” , “Амьтны ферм ба Монголын улс төр” зэрэг судалгаа, нийтлэлүүд олон нийтэд хүргэж байсан.  Хууль зүйн яамны сайд байхдаа хуулийн салбарын шинэчлэлийг эхлүүлсэн.

 

 

 

 


Ж.Амарсанаа

Оточ Манрамба дээд сургууль, АУИС-ийн магистрантурт суралцаж байгаад Токиогийн Их Сургуульд шилжин суралцаж, Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Түүний нэвтрүүлсэн генийг  эсийн түвшинд дарангуйлах арга нойр булчирхайн хорт хавдрын эмчилгээнд дэвшил авчирч, дараа нь хамтарсан судалгаагаар "Олон ген, уургийг зэрэг дарангуйлах" аргыг нээсэн ажээ.  Үүний дараа АНУ-ын Харвардийн Их Сургуулийн докторын дараах хөтөлбөрт уригдаж,  судалгаа хийж, багшилж байгаад эх орондоо эргэж ирсэн. 

Тэрээр олон улсын сэтгүүлд нийт 30-аад эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж,  700 гаруй өгүүлэлд түүний судалгааг эшэлсэн байна.  Элэгний С вирусын эсрэг эм, транс өөхний хэрэглээг багасгах гэх мэт эрүүл мэнд, нийгмийн амьдралд анагаахын шинжлэх ухааны ололт, нээлтийг нэвтрүүлэх ажлууд хийж буй.

 

 


Д.Энхбат

Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн. Д.Энхбат нь Мэдээлэл технологийн анхдагч Датакомыг үүсгэн байгуулж Монгол улсад интернэт, мэдээллийн технологийн дэд бүтцийн тулгын чулууг өрөлцсөн гавьяатай.

Тэрээр дэлхийн түвшний боловсролыг онлайнаар үнэ төлбөргүй түгээх зорилго бүхий “Khan Academy”-ын 500 гаруй хичээлийг монголчлох, олон нийтэд лекц унших  зэргээр олон нийтэд орчин үеийн боловсрол түгээж, хөгжүүлэхээр  манлайлан ажиллаж буй оюунлаг технократын томоохон төлөөлөл. 

 

 

 

 


 

 Ц.Оюунгэрэл

ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр төгссөн. Үүний дараа ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр болон АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг хамгаалсан байна. "Америкт суралцсан тэмдэглэл",  “Нүүдэлчний яриа”, “Миний ажлын ноу-хау” , “Гэрт болсон яриа” номууд хэвлүүлж, илтгэл яриа тогтмол хийх зэргээр олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн боловсролтой, эрдэмтэй түшээдийн нэг.

 

 

 

 

 

 

 


Д.Лүндээжанцан

Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор,  Профессор.

Тэрээр “БНМАУ-ын байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлагын арга хэмжээний үүргийг дээшлүүлэх асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэрэг, “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт : онол, практикийн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. Мөн Японы Сокка Гаккайн их сургуулийн хууль зүйн салбарын хүндэт өргөмжлөлийг хүртсэн байна.

Д.Лүндээжанцан нь Монголын хууль эрх зүйн салбарын нэртэй эрдэмтэн, хуульчдын хүндэтггэл хүлээсэн багш нарын нэг юм. Түүний хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлэх, хууль зүйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлэн гавьяат хуульч цолоор шагнасан байна.

Тэрээр хууль эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны 20-оод номыг дангаараа болон хамтран туурвиж, 70 гаруй илтгэл, өгүүлэл нийтэлсэн. Мөн “Нутгийн тухай таталбар”, “Олны минь буян” зэрэг эсээ, дурсамж тэмдэглэлийн ном хэвлүүлжээ.


avatar
    • Зочин
    • 103.57.94.*

    ЗӨВ ШҮҮ

    • Энхсайхан байх ёстой юм даа
    • 49.0.186.*

    Амаржаргал Энхсайхан 2 хаачаа вэ? Энхсайхан царай муутай ч боловсрол бл энэ 9 дотроо Энхбатаас бусадтай хавьтахгүй хүн шүү

    • Архичин өвгөн Баяр уу даа
    • 49.0.186.*

    Баяр илүү байна аа зайлуул даа, нэг муу нийгмийн ухаана сургууль соц үед төгссөн хэнд ч хэрэггүй боловсролтой баагий шдээ, үхсэнийх нь АНУ-д судалгааны ажил вээ шааж байхад гарууд итгэнэ дээ зайлуул

    • Тэмүүжин үү дээ
    • 49.0.186.*

    хахахаа ямар ч гадаад хэл мэдэхгүй 10төгсөөд 30 хүртэлээ сургуулийн бараа хараагүй, арай гэж ХЗС төгссөн Тэмүүжиний боловсрол гэж юу байхав дэээээ

    • Зочин
    • 150.129.143.*

    Ж.Амарсанаа бол Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, эсийн түвшний судалгаагаар дэлхийд данстай эрдэмтэн. Токиогийн их сургууль ийм нарийн шинжлэх ухааны докторын зэргийг зүгээр өгчихдөггүй юм. Магадгүй дэлхийд бүтээлийг нь хамгийн их ишилсэн монгол эрдэмтэн байж болох юм. мөнгө улс төр хоёроос ангид явж чадвал нэг өдөр мөнгө өөрөө бороо шиг дээрээс нь асгарч мэдэх хүн. Ховорхон монгол. Юун судас барихтай мантай. Ийм хүмүүс улс төр лүү тэмүүлж байсан цагт манай улс хөгжихгүй. Харин дэлхийн хэмжээний лабораттори байгуулахын төлөө эрдэм чадлаа зориулаасай. Аав нь ухаантай хүн, хүүгээ зөв залаасай.

    • Zochin
    • 122.201.21.*

    Zov l humuus bna. Ene dundaas Amarsanaa uneheer mundag zaluu.

    • Зочин
    • 202.21.114.*

    Ийм цөөхөн нь боловсролтой гээд боддоо ямар хүмүүс сонгосоноо ард түмэн минь хараарай

    • Huulia Deedeleye
    • 50.152.196.*

    Ene chadaltai 9 humuusees Temuujin shig huulia shinechleye geed uuruu tuuniigee deed zergeer Gemt Heregtnii hemjeend hurtel zurchsun hun baihgui baihaa. Huulia zohiogood, tuuniigee uuruu zurchih shig Adgiin gemt hereg baihgui. Bid chini ulsiin umch idsen Ulsiin Erunhiilugchuu shorong hiideg Huulitai olon orontoi delhiid amidarch baij ene Temuujing zugeer l saidaas ni salgaad l yavuulsan baigaa yum daa. Nuguuduh ni Davraad butsaad l irj baigaag hardaa. Ard tumneer zugeer l togolchihoj baigaa yum bishuu ?

    • Зочин
    • 175.211.106.*

    her sursan n shalguur baij bolohgui mongoliig hytdad ohgui gesen undserheg uzel, tusgaar togtnoliin uzel l gol shalguur baih yostoi.

    • Зочин
    • 103.10.21.*

    гарьдхүү гээд доктор зэрэгтэй нэг манараа гар байдаг биз дээ

    • Зочин
    • 183.177.98.*

    Ном хэвлүүлснээр нь Монголын төлөө хэр үнэн ч зүтгэх вэ гэдэг шалгуур л чухал байна даа өнөөдөр.

    • Маргад
    • 112.72.13.*

    Еренхийлегч болгочих хvн харагдахгvймаа? Яах вэ?

    • Маргад
    • 112.72.13.*

    Америкт нэг хэлний курст сурчихаад, Америкт дээд сургууль тегссен, доктор хамгаалсан гэх юмаа?

    • Үнэн юм үнэнээрээ сайхан
    • 124.158.109.*

    Байгаа хэдэн улстөрчдөөс бараа нь тодрох нь энэ хэд л байна ш тээ. Амжилт хүсье

    • enji
    • 202.9.40.*

    Amarjargal gishuun ene hediin toond bagtaj nileed deeguur davhih chadaltai bolovsroltoi hundee

    • Зочин
    • 5.136.225.*

    Оточ маарамбын дээд сургууль биш Оточ манрамба дээд сургууль одоо их сургууль болсон үгээ зөв бичилдээ сэтгүүлчээ

    • Зочин
    • 122.254.111.*

    дээд сургууль байхад нь төгссөн бол дээд сургууль гэж бичнэ шүү дээ

    • Зочин
    • 122.201.22.*

    Амарсанаа судас бариад монгоо олоод яваад байхад болно. Заавал бохир улс тор руу орж энерги алдаж яах гэсэн юм бэ.

    • Зочин
    • 122.201.22.*

    Ямартай ч гэсэн сайн улс торчид мон эрдэм боловсролоор 76 дотроо энэ хэд нь дээгуур явдаг нь унэн дэ . Амжилт хусье!

    • ha ha ha ineedtei.
    • 103.229.122.*

    dddd

    • Зочин
    • 199.168.113.*

    Энхбат ах улс төрч биш болсон. Бас 2 ДС төгссөн гэжугаа

    • Зочин
    • 202.21.109.*

    bi baihgui bshdee.

    • Зочин
    • 103.9.91.*

    Лүндээжанцан гэж шижлэх ухаанч бий дээ

    • Зочин
    • 112.72.13.*

    Баярлалаа, нэмж оруулъя

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4460

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%