ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР – Онцгой албан татварыг бууруулна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

Хэнд хамаатай вэ ?

Үйлдвэрлэл, худалдаа  эрхлэгч хэн бүхэнд

Үндэслэл, шаардлага

Монгол , Япон хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай болсон.

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын импортын бараа нь үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл эдэлнэ” гэж заасны дагуу үүрэг хүлээсэн. Гэтэл одоогийн Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа ажээ.

Мөн бусад орны адил эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар “хөнгөлөлттэй тариф”-ыг хэрэглэх шаардлага үүссэн.

Өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.

Монгол улсын нэгдэн орсон тариф, худалдааны талаарх олон талт гэрээний дагуу тохиролцсон гишүүн улсаас бусад улсын гарал үүсэлтэй бараанд хөнгөлөлттэй тариф хэрэглэхгүй.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Бүх төрлийн согтууруулах ундаанд дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.

Юу өөрчлөгдөх вэ?

Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр бүрэн хэрэгжихээс гадна Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ач холбогдолтой.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5441

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%