Нийтлэл 10 сарын 16, 2015

Тамхины тухай бидний мэддэггүй 12 баримт

 

  1. Насанд хүрсэн эрчүүдийн гуравны нэг нь тамхи татдаг гэсэн статистик бий.   
  1. Тамхи татах нь эрүүл мэндэд сайн гэсэн шашны үзэл АНУ-д бий болсон гэж зарим түүхчид үздэг байна. Тиймээс тухайн үед тамхи татах зөвшөөрлийг шашны удирдагчдад л олгодог байсан нь аажмаар хүн бүр хэрэглэдэг болсон гэж үздэг аж. 
  1. Тамхинд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон бодисууд агуулагдсан байдаг гэдгийг хүн бүр  мэддэг. Амт сайжруулагч бодис, донтуулагч бодис гэхчлэн. Тамхины амт сайжруулагч бодисын найрлагад элсэн чихэр, какао орсон байдаг нь  чихрийн шижин өвчнөөр өвчлөхөд гол хүчин зүйл болдог байна.  
  1. БНХАУ-д 15-р зууны үед  тамхи татдаг хүмүүсийг Эзэн хаанаас урвасан урвагчид хэмээн үзэж шийтгэдэг байсан гэнэ. Мөн  энэ үед Москвад эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэд тамхи татдаг бол нүүр лүү нь ташуурдаж шийтгэдэг байжээ.  
  1. Янжуур тамхи дэлхийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн аж.  Янжуурыг АНУ-ын зарим шоронд валют болгон ашигладаг.
  1. Жил бүр 6 их наяд тамхи үйлдвэрлэж байна. Энэ нь нэг талаараа  тамхины татвар, түүнээс олж буй орлого зэрэг нь тухайн улсын эдийн засагт сайнаар нөлөөлдөг ажээ.
  1. Тамхи татдаггүй "тамхичин"  буюу тамхи татаж байгаа хүний хажууд байх нь эрүүл мэндэд хортой болохыг  судалгаагаар тогтоожээ. АНУ-д гэхэд жилд 3000 гаруй хүний нас баралтын шалтгаан нь хоёр дахь утаанаас үүдэлтэй болох нь илэрчээ.
  1. Тамхи үйлдвэрлэх үед ашигладаг хэдэн зуун мянган бодисын дор хаяж 50 нь хорт хавдаг үүсгэдэг.
  1. Би бүх насаараа тамхи татсан  одоо хаяхад оройтсон гэж хэзээ ч болохгүй.  20 минут тамхи татахгүй байхад л таны цусны даралт хэвийн үргэлжилдэг байна. Мөн таны зүрхний шигдээсээр өвчлөх  эрсдэл 50 хувиар буурна.
  2.  Алдарт "Marlboro Man" зар сурталчилгаанд тоглосон нь эрэгтэйчүүдийн хоёр нь уушгины хорт хавдраар нас барсан байна. Тиймээс  Marlboro тамхи  "Ковбой Killer” гэдэг хочтой болжээ.
  3. Зарим тамхийг давирхай багатай, никитоны хэмжээ бага хэмээн сурталчилж байгаа нь хүмүүст хуурамч итгэл найдварыг бий болгож байдаг. Гэвч ямар ч тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө,  үйлчилгээ нь адилхан байдаг.
  4. Хенри Форд, Томас Эдисон нарыг тамхийг анхлан хэрэглэсэн хүмүүс гэж үздэг ч тэд тамхи татдаг хүн ажилд авахаас татгалздаг байсан төдийгүй тамхины хор хөнөөлийн талаар өөрсдөө сайн мэддэг байжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon