Нохойг анх Монголд гаршуулсныг судалгаагаар тогтоожээ

Саяхны нэгэн судалгаагаар хүний үнэнч нөхөр гэгддэг.Нохойг хамгийн анх Төв Азид тэр дундаа Монгол, Балба улсад гаршуулсан гэж үзсэн байна.

Корнеллын их сургуулийн эрдэмтэн Адам Бойкогоор удирдуулсан олон улсын судалгааны баг Зүүн Ази, Энэтхэг болон Баруун-Өмнөд Азийн 38 орны 540 гаруй гудамжны нохой болон 4600 гаруй цэвэр үүлдрийн нохойнд генетикийн судалгаа хийсэн байна. Ингэхэдбүх нохойны гарал үүсэл Төв Азийг зааж байсан ажээ.

Корнеллын их сургуулийн эрдэмтэн Адам Бойко, "Манай судалгааны багийнхан нохой хамгийн анх Төв Ази тэр дундаа Непал болон Монгол Улсын ойролцоо гэрийн тэжээвэр амьтан байсан талаарх баримт нотолгоо олсон. Үүнээс харахад гэрийн  тэжээвэр нохой анх Төв Азид үүсээд Зүүн Азиар дамжин тархсан байж болох юм." гэсэн аж.

Судлаачид нохой хамгийн багадаа 15 мянган жилийн өмнө Евразийн саарал чононоос  үүссэн гэж үздэг байна. Харин хэсэн тэнүүчилдэг зэрлэг амьтнаас хүний сайн нөхөр болтлоо өөрчлөгдөж хувьссан нь одоог хүртэл маргаантай асуудал хэвээр байна.

Дээрх судалгааны үр дүнгээс зарим судлаачид Төв Азийн анчин омгууд зэрлэг чоныг номхруулан сургаснаар гэрийн тэжээвэр нохой үүссэн гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

Монгол банхарын тухай сонирхолтой баримтууд

- Эрдэм шинжилгээний ахмад ажилтан О.Намнандорж “урьд нохойн өвөг болох хар чоно манай оронд амьдарч байжээ” гэж мэдээлсэн байдаг. Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс нохойг гаршуулж эхэлжээ.

- Монгол нутагт чулуун зэвсгийн үетэй холбогдох хад, агуйд нохой, нохой дагуулсан анчныг дүрсэлсэн сүг зураг ихээхэн тохиолддог ба энэ нь агуйгаар гэр орноо хийж байсан эртний хүмүүст нохой ойр дотно байсныг гэрчилдэг.

- Монголчууд Их засаг хуулиндаа хүртэл нохойн тухай хуулчилсан. Чингис хааны үед нохой алсан хүнийг бодоор, зодсон хүнийг богоор торгодог хуультай байсан. Зэв, Боорчи, Сүбээдэй, Хувилай жанжнуудаа миний дөрвөн ноход гэж бэлгэддэг байсан нь учиртай.

- Монгол нохой дунджаар 15 - 20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар болно. Өөр холимог зүс байхгүй. Эр нь дунджаар 60-80 сантиметр,  эм нь 50-65 сантиметр өндөртэй. Ойролцоогоор 45-70 килограмм жинтэй.

- Монгол нохойны байгалийн физиологи чонотой адил жилд нэг удаа ороонд орж гөлөглөдөг.

- Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа аж.

- Марко Поло түвд банхарын тухай мэдээг анх Европд цацаж, илжгэн чинээ биетэй ноход уулын зэрлэг сарлагийг ч барьдаг тухай өгүүлсэн юм. “Хорвоогийн хачин сонин” номондоо “Даага шиг том биетэй нохойг энд анх удаа үзлээ” гэж бичсэн байдаг.  

- Эрдэмтэн А.Осорын тодорхойлсноор монгол нохой малчин, анчны хөдөлмөрийн бүтээмжийг гурваас дөрөв дахин дээшлүүлэн ажлын цаг хүчийг хэмнэх, чоно мэтийн хээрийн араатнаас мал сүргийг хамгаалах, гадаад дотоодын чухал хэрэгцээт түүхий эд арьс, ноолуурын эх үүсвэр болох зэрэг аж ахуйн эдийн засгийн олон талын ач холбогдолтой гэрийн тэжээвэр амьтан ажээ.

- 1920-оод оны үед Монгол хоточ нохой 200-300 мянга байснаа 10-20 мянга болтлоо цөөрчээ.

- 1950-1960-аад оноос монгол нохойн хэвийн өсөлтийг харгалзахгүйгээр хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн байна.

- Монгол банхарын дөрвөн нүдний учрыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлахад Төв азийн нутагт түгээмэл тархсан нар саранд ойр байдаг учраас нарны гэрлийн хугарлыг ялгах гэж хүнд хөмсөг заяадагтай адил үүссэн. Монголчууд үүнийг бэлгийн нүд гэж ярьдаг. Дөрвөн нүдтэй нохой гэрийнхээ хаяанд аахилаад хэвтэж байхад эзнээ юм бүхнээс хамгаалдаг гэдэг.

- Хүннү гүрний Атилла хаан, Чингис хаан хоёрыг дайн тулаанд нохой маш их ашигладаг байсан гэдэг. Чингис хаан 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байжээ. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан. Түвдийг эзэлсний дараа тэнд нохойныхоо баазыг байгуулсан гэх түүхэн баримт байдаг аж.

- Дэлхийд хамгийн өндөр үнэтэйд ордог мастиф гэж Түвдийн нохой нь явж явж үүсэл гарвал нь Монгол нохой болж таарсан байна. Англичууд Түвдээс олж аваад Англид Виктория хаанд бэлэглэхдээ Түвд мастиф гэж нэрлэсэн. Хэрвээ Монголоос олж аваачсан бол монгол мастиф гэж нэрлэх байжээ.

- Монголчуудын хэлж заншсанаар арслантай авдар гэж нэг төгрөг дээр арслан шиг зурагтай авдар байдаг. Энэ бол арслан биш монгол нохой юм. Нохойг эртний монгол зургийн аргаар гурван дугуй дүрсээр зурдаг байна. Эхний  дугуй нь толгой, хоёр дахь нь цээж, гурав дахь нь сүүл нь юм.

- Зарим судлаачид Кавказ, Дундад Азийн овчарк нохойг банхраас үүссэн гэж үздэг. Монгол банхар өөр үүлдрийн ноходтой цус холилдоогүй, цэвэр цустай гэдгээрээ давуу талтай. Шведийн эрдэмтэд 500 гаруй төрлийн нохойн цусанд ДНК-ийн шинжилгээ хийхэд Монгол банхрын цусанд л чононд байдаг гень илэрсэн байна.

- Түүхэн баримтаас харахад бидний өвөг дээдсийн нохойтойгоо харьцдаг ёс заншил нь агуу байсан. Айлаас гөлөг авахдаа өдөр судар харж, сүү барьж очдог, үхэхэд нь хүртэл аманд нь шар тос үмхүүлээд сүүлийг нь тайрч хөдөөлүүлдэг аж. 

- АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ДНК-гийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр чононоос нохой үүсэх явц ойролцоогоор 135 мянган жилийн өмнө явагдсан гэж тогтоосон бол дэлхийн хамгийн эртний буюу 33 мянган жилийн настай нохойн яс Алтайн нуруунаас олдсон байдаг.

 

 

 

 


avatar
    • ИРГЭН
    • 139.5.216.*

    ЗӨВ ШҮҮ

    • ЭРДЭНИЙНЧУЛУУ
    • 202.179.11.*

    Хайж байсан мэдэллээ оллоо.Баярлаа trends.mn

    • АЛУНГОО МӨРӨН
    • 202.179.11.*

    Хичээлд их хэрэг боллоо.Баярлалаа

    • ЧИНТЭНГЭР
    • 202.179.11.*

    Их хэрэгтэй мэдээлэл бн баярлөө

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5002

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%