Миний ажилладаг "Чимэг" төв гээд нэг газар байдаг юм. (НЭРИЙГ НЬ ӨӨРЧЛӨВ) Анх бараг баригдсанаас нь эхлээд л манайх 8 жил түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэр газрын эзний олдог орлого нь тодорхой.  23 лангуунаас мөнгө авна. Энэ 23-ын 10 нь том бусад нь жижиг лангуунууд. Томууд нь бол түрээс нь өндөртэй. Жишээ нь манайх гэхэд 1.900.000-аар түрээсэлдэг. Тэр эзэн манай мөнгөөр тус объектынхоо тогны мөнгийг төлдөг. Ус, бохир, хог, ажилчдын цалин гээд... Үлдсэн мөнгө нь өөрийнх нь халаас, үр хүүхдийнх нь ходоод руу орно.

Одоо энэ төв ашигтай ажиллаж байгаа ч гэсэн эзэн нь шинэчлэх нэрээр лангууны хуучин түрээслэгч нартаа халгаа сэлгээ хийдэг. Шилэн байшин атлаа гаднах цонхоо ч үл угааж, халтардаж, нил тортог болсон байна. 23 лангууны 60 хүн байхад дундаа ганцхан жорлонтой. Жорлонд бие засах гэж хүмүүс алалцана. Дээр нь шилэн хэсгээрээ пааргүй учир хүмүүс өвөл хөлдөж үхэх шахна. Зун нь кондейшн байхгүй учир хүлэмжин дотор байгаа мэт маш халуун, даралт ихэсч бараг л муурч унамаар. Хүмүүс өөрсдийнхөө мөнгөөр өвөл нь тень, зун нь кондейшн тавья гэхээр зайлцгаа гэнэ. Тогны мөнгө их гарна гээд ер халгаахгүй.

Энэмэтчилэн бүх учир дутагдлыг нь хэлээд шаардлага тавихад гар гэж хөөнө. Олон жил байсан байгаагүй ялгаагүй. Түрээслэгч нар нь танил болсон хэдэн үйлчлүүлэгч нараа бодоод л шүд зуун тэснэ. Анх түрээслэгч нар нь чанартай бараа зардаг байснаа түрээсийн төлбөр их, юанийн ханш чангарсантай холбогдуулан хулхи бараа авчрах нь энгийн үзэгдэл болсон.

Чимэг төвийн үйл ажиллагаа гэвэл нэг иймэрхүү. Ийм атал хүмүүс Чимэг төвдөө хайртай. Бид Чимэг төвд үйл ажиллагаа явуулдаг хэмээн ярих дуртай.

Яг л үүнтэй Монголын амьдрал ижилхэн байна. Гол түрээслэгч нар шиг Апу, Гок, МСS, МАК нарын төвлөрүүлсэн татвараар улсын ихэнх үйл ажиллагааг явуулна. Багш, эмч нарын цалин улсын төсөв гээд л...

Анх Чимэг төв 2007 онд ямар байсан 2014 онд яг тэр хэвээрээ. Монгол улс ч ялгаагүй бахь байдгаараа л.

Улс хамаг мөнгөө эргэж ашиг болж орж ирэхээргүй үхмэл, дараа нь их хэмжээний дарамт болох дэд бүтэц, зам барилгад зориулна. Хэрвээ тэр бондын мөнгийг авто замд зориулж байгаа бол зориулсан шиг зориулж даацын чанартай авто зам хийх хэрэгтэй. Өр тавьж босгосон зам дээгүүрээ портер, миксер ачааны машинуудыг зам эвдээд байна гэж явахыг хориглодог. Гэтэл улсын хөгжлийг шавар ачсан ачааны машин авчрах уу, 570 машин авчрах уу гэдэг өөрөө сонин асуудал.

Бодит байдал дээр шинэ зам тавилаа, маргааш нь эвдэрлээ. Дахиад л тендэр зарлаж улсын төсвөөс мөнгө гаргана. Уг нь эрүүл ухаантай хүмүүс бол энэ зэргийн юмыг бодож төлөвлөхтэйгөө л баймаар...

Ноос, ноолуур гадагш нь гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ арьс шир, ноолуурын бохир усаа нийслэлийн ундны ус руугаа урсгаж, голоо ширгээж байгаа тэнэг ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй. Голын ус байхгүй болоход ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийн улсад тушаасан татвараас илүү алдагдал хүлээнэ гэдгийг бодсон болов уу?

АНУ-ын нэг жижиг муж 25 сая доллараар дэлхийн нэртэй продюсеруудыг урьж хүүхэлдэйн кино хийлгэдэг. Хийсэн кино нь хотдоо 150-250 сая долларын ашиг авчирдаг. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийснийхээ дараа олон ангит цувралыг нь гаргаж насны хоолоо бэлддэг. Гэтэл манайхан морин хуураа ярьсаар л...

Бид цөөхүүлээ учир импортолгч биш экспортлогч орон байх ёстой. Голланд улсын Heneiken шар айраг гэхэд л дэлхийн  #1 борлуулалттай шар айраг. Улсын орлогийн 29%-ийг дангаараа бүрдүүлдэг. Манайхан ард түмнээ хуурч олон улсын шагналыг худалдан авч, манай бла бла пиво ийм шагнал авлаа гэсээр...

АНУ жилд дунджаар 20 сая ширхэг бейсболлын бөмбөг ашигладаг. Бейсболлын бөмбөгийг хонины ноосоор хийдэг. АНУ 45 хувийг нь өөрөө үйлдвэрлэж, үлдсэн 55 хувийг гаднаас авдаг. Ингэхдээ Австрали, Унгар улсаас импортолдог. Манайх АНУ-ын бөмбөгний 5 саяыг нь үйлдвэрлэх захиалга авхад л нэг аймаг бүрэн хөрөнгөжих боломжтой. Аймаг бүрт дэлхийд ямар нэгэн бараа үйлдвэрлэж гаргадаг үйлдвэр баривал хичнээн сайхан.  

Архинд толгойгоо мэдүүлсэн, билльярд хэссэн ажилгүй Монгол залуучууд хөөрхий...

Манай боловсон хүчний салбарыг эзлэх  хувиар нь жагсаавал : Хүний нөөц, маркетинг, хуульч нар дангаараа мэргэжил эзэмшигчдийн 67 хувийг эзэлдэг. Мах махан бүтээгдэхүүн, хүнс ногоо, жимсний аж ахуй гээд л... Хөдөө аж ахуйн салбарын мэргэжил эзэмшигчид  3% байна гэдэг бол өөрөө үндэсний эмэгнэл.

Бид улсаа өөрчилж, арай эрүүл сэтгэхүйгээр хармаар байна. Залуучууддаа баклавраас илүү мэргэжил улсад чинь дутмаг байна гэдгийг хэлмээр байна. Баярлалаа!


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%