Wi-fi таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?

Wi-fi хэдийгээр үр ашигтай, хэрэгцээтэй зүйл боловч үл үзэгдэх түүний сөрөг нөлөөллийн талаар эрдэмтдийн хийсэн олон судалгаа байдаг байна.  

Нойргүйдэлд хүргэдэг  

2007 онд хийсэн судалгаагаар гар утаснаас гардаг нам давтамжийн модуляци нь хүний нойронд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.  Гар утастайгаа ойр унтах, wi-fi болон хэтэрхий олон wi-fi цацалттай орон сууцанд амьдрах нь нойрны хэмнэлд нөлөөлдөг бйана. Нойргүйдэл ихэнх өвчний уг суурь болох нь бий. Сэтгэл гутрал, даралт ихсэх нь нойр дутуутай холбоотой.

Хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй 

Wi-fi болон гар утасны радио идэвхт цацраг нь хэвийн эсийн хөгжил, нэн ялангуяа ургийн хөгжилд саад болдог.  2004 онд хийсэн амьтны судалгаагаар бөөрний хөгжил удааширдаг болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл энэ нь уургийн нийлэгжилтэд саад болдог тул хүүхэд, залуусын дөнгөж бэхжиж буй эдэд сөрөг нөлөөтэй байдаг аж.  

Эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй 

Данийн сургуулиас нэгэн туршилтыг хийсэн байна. Утасгүй интернэт байрлуулаагүй өрөөний ургамлууд хэвийн ургалттай байв. Харин гар утас,wi-fi-тай өрөөний ургамлууд огт ургаагүй ажээ.

Тархины үйл ажиллагааг сүйтгэдэг 

Данийн эрдэмтэд 4G цацрагийн нөлөө тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Соронзон резонансын дүрслэлийн технологийг ашиглан хийсэн уг судалгаагаар 4G цацрагийн нөлөөллөөр хүний тархиын үйл ажиллагаа буурдаг болох нь тогтоогджээ.

Эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагааг багасгадаг 

Эрүүл саруул 15 эрэгтэй, 15 эмэгтэй хүнд энгийн санах ойн туршилтыг хийжээ. Эхлээд багийг ямар ч wi-fi цацраггүй өрөөнд суулгаж байгаад туршилт хийхэд тэд туршилтыг давж гарсан байна. Харин тэднийг 2.4 GHz Wi-Fi цацрагтай өрөөнд 45 минут орчим суулгасны дараа тушилтаа хийхэд тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орж эхэлсэн байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагаа болон хүчний түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байв.

 Эр бэлгийн эсийг саармагжуулдаг 

Зөөврийн компьютерээс ялгардаг дулаан эр бэлгийн эсийг устгадаг болох нь тогтоогдсон. Гэвч дан ганц зөөврийн компьютер дулаан эр хүнд хор хөнөөлтэй биш ажээ. Хүн болон амьтанд хийсэн судалгаагаар wi-fi нь эр бэлгийн эсийн идэвхийг сулруулдаг бөгөөд ДНК хуваагдах гол шалтгаан болдог гэдгийг нотлов.

Үржих чадварт нөлөөлж болзошгүй 

Амьтанд хийсэн судалгаагаар утасгүй интернэт үр тогтоход сөрөг нөлөөтэй байж болзошгүй нь тогтоогджээ. Туршилтын 45 хоногт хулгануудыг өдөрт 2 цаг wi-fi-тай өрөөнд байлгахад исэлдэлтийн стрессийн түвшин өссөн аж. Ингэснээр ДНК-ын бүтцэд эсийн гэмтэл үүсч, хэвийн бус жирэмслэлтийг бий болгож, өндгөө алдахад хүргэсэн байна.

2011 онд Швед улсын Каролинска Хүрээлэнгээс жирэмсэн эмэгтэйчүүд утасгүй интернэт ашиглахгүй байх, бусад хэрэглэгчдийг өөрөөсөө хол байлгахыг анхааруулжээ.

 Зүрх судасанд стресс үүсгэдэг

69 субьект дээр туршихад цахилгаан давтамжийн эсрэг бие мах бодь хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зүрхний цохилт түргэсэж, стрессийн түвшин нэмэгджээ.

Хорт хавдартай болох уу 

Хавдартай болох эсэх асуудал одоо ч маргаантай байна. Амьтад дээр хийсэн судалгаа цахилгаан цацрагт байнга өртөх нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулсан. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5437

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%