Түүхэнд хамгийн урт хугацааны судалгаа : Эрчүүдийн аз жаргалд юу хамгийн их нөлөөлдөг вэ ?

1938 онд Харвардын Их Сургууль бакалаврын 268 эрэгтэй оюутнуудыг оролцуулсан, түүхэнд  хамгийн урт хугацаа зарцуулсан хүний хөгжлийн судалгаагаа эхлүүлжээ. Судалгааны зорилго нь хүн аз жаргалтай байхад юу хамгийн хүчтэй нөлөөлдгийг олж тогтоох явдал байв. Физиологи, антропологи, бие бялдар, зан чанарын онцлогуудыг багтаасан энэхүү судалгаа нь эрчүүдийн хувийн онцлог, IQ, уух зуршил, гэр бүлийн харилцаа зэргийг уйгагүй мөрдөн судалж олон гайхалтай дүгнэлтэд хүрсэн байдаг. Сүүлийн 30 жилийн хувьд уг судалгааг Жорж Вайлант удирдаж байгаа бөгөөд тэрээр 2012 онд судалгааны үр дүнгийн талаар Triumphs of Experience номыг хэвлэжээ.

Эрэгтэй хүний амьдралыг бүх л талаас нь авч үзсэн Triumphs of Experience номоос харилцаа, улстөр, аливааг даван туулах чадвар болон архины хэрэглээ зэргийг багтаасан сонирхолтой баримтуудыг онцлон хуваалцаж байна.

Судалгааны үр дүн өвчтэй хүүхэд эдгэрэх боломжтойг өгүүлж, хүүхэд насны аз жаргалтай дурсамж эр хүнд насан туршийн сэтгэлзүйн тэжээл болдог-ийг харуулсан байна. Мөн хүн залуу насандаа чухалчлан хийдэггүй байсан зүйлээ өтөл насандаа маш сайн хийдэг, гэм дутагдлаа засах боломж байдаг тухай ч өгүүлжээ.

Судалгааны олон талт мэдээлэл дундаас хамгийн онцлох нь “Архидалт бол хамгийн хүчтэй сүйтгэгч хор ” гэсэн дүгнэлтэд буй. Судалгаанд хамруулсан эрчүүдийн амьдралаас харахад тэдний гэр бүл салалтын ганц том шалтгаан нь архидалт байв. Архины хэрэглээ мэдрэлийн өвчин болон депресстэй гүнзгий холбогджээ. Архи, тамхины давхар хэрэглээ эрүүл бус амьдрал болон үхлийн нэгдүгээр зэргийн шалтгаан болж байгааг энэхүү судалгааны үр дүн харуулсан байна.

Дээрх номонд цөөнгүй асуудлыг бусдаас онцлон дурдсан бөгөөд зохиогчийн хамгийн голлон дурдсан нь гэр бүлийн халуун дулаан харилцаа байв. Гэр бүлийн халуун дулаан харилцаа эрүүл мэндэд хэр чухал нөлөөтэйг тайлбарлан харуулжээ. Эрчүүд ээжтэйгээ ямар харилцаатай байхаас түүний амьдрал хэр байх нь шалтгаалдаг тухай бид өмнө нь энд мэдээлэл хүргэсэн. Жишээ нь, хүүхэд байхдаа ээжтэйгээ муу харилцаатай байсан нь хөгшрөхдөө сэтгэцийн олдмол өвчтэй болох нь их. Ажил мэргэжлийн тал дээр ч багадаа ээжтэйгээ харилцдаг байсан харилцаа ихээхэн нөлөөлдөг бол аавынх нь төдийлөн нөлөөлдөггүй байна. Харин аавтайгаа халуун дотно харилцаатай байсан хүүхэд насанд хүрэхд уур бухимдал багатай, амралтыг тааламжтай өнгөрөөдөг ажээ. Аавтайгаа ямар харилцаатай байсан нь эрэгтэй хүний хувьд идэр залуу нас гэхээсээ өтөл насанд нөлөөтэй болж ирдэг тухай үр дүнгээс бид дараа танилцуулах болно.

Сонирхуулахад энэхүү судалгаанд оролцогчдын дунд Америкийн Ерөнхийлөгч Ж.Ф.Кеннеди багтсан бөгөөд Засгийн газар судалгааны багаас түүний талаарх судалгааны үр дүнг 2040 он хүртэл нууц байлгахаар авсан гэгддэг байна. 

Англи хэлнээс орчуулав.

 


avatar
    • hn
    • 207.244.89.*

    neg iimerhv orchuulga bol hen ch hiichih blgvi de

    • garchig ni goyodjee
    • 207.244.89.*

    yag yu yu nuluuldugiig ni shan todorhoi bichihgvi de kkk.taaruuhan orchuulga blaa.gehdee sedew ni goyo.ene niitlelees er hvniig aawiga nuhrigu hvge hvrgeniige aj zargaltai blgah tiim shine sanaa garts yu bn gedgiig olj unshihg hvssen yumsan.

    • Nargia
    • 5.146.29.*

    Sex nuluutei sht kk

    • АА
    • 49.239.64.*

    Тэгээд эрэгтэйчүүдийн аз жаргалд юу нөлөөлдөг юм бэ? Энд бичсэн зүйлээс яг хариултыг олсонгүй

    • АА
    • 49.239.64.*

    Тэгээд эрэгтэйчүүдийн аз жаргалд юу нөлөөлдөг юм бэ? Энд бичсэн зүйлээс яг хариултыг олсонгүй

    • Зочин
    • 103.57.92.*

    ЗӨВ ШҮҮ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%