Банкны салбар 3 дугаар улиралд: Онцлох 10 баримт

Банкны салбарын тоймоос онцлох 10 баримт:

1.Банкны салбарын активын өсөлт 2014 оны эхний улирлаас эхлэн саарч байна. Улирал тутмын өөрчлөлтийн хувь дунджаар 5 хувь болж тогтворжиж эхэлжээ. Энэ нь эдийн засгийн өсөлт саарч банкуудын зээл олголтын дүн хумигдсантай холбоотой байна.

2.Нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөг болж буурч гарлаа. Энэ нь өмнөх улирлаас 0.1% буурсан, өмнөх оны мөн үеэс 3.0% буурсан дүн юм. Үүнд Төвбанкны зүгээс баримталж буй мөнгөний хатуу бодлого болон эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил буурсан зэрэг нь нөлөөлж байна.

3.74.8 мянган зээлдэгчид 3.3 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. 2015 оны 9-р сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн хувь 2.1%, чанаргүй зээл 0.6% байна. Энэ нь чанаргүй зээлийн ерөнхий дундажаас 2,5 дахин бага дүн юм.

4.2014 оны дунд үеэс эхлэн чанаргүй зээлийн хэмжээ өсөх хандлагатай байна. 2015 оны гуравдугаар улирлын байдлаар татан буугдсан банкуудыг хассан дүнгээр чанаргүй зээлийн хувь 5.1% болж, өмнөх улирлаас 0.1 нэгж хувиар өсчээ. 

5. Нийт харилцах хадгаламжийн дүн өмнөх оны мөн үеэс 1.4 хувь буурч 9.4 их наяд төгрөг болжээ.

6. Хадгаламжийн дүнг зах зээлд нийлүүлсэн зээлийн дүнгийн харьцаа 3-р улиралд 123 хувьтай байна. Хадгаламжаас илүү зээлүүлж байгаа нь эрсдэлтэй байгааг, мөн өөр эх үүсвэрээр санхүүжүүлж байгааг илтгэж байна. Үүнд орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нөлөөлжээ.

7. Төгрөгийн зээлийн хүү өмнөх улирлаас 0.7% өсч 18.7%, хадгаламжийн хүү өмнөх улирлаас өөрчлөлтгүй 13.1% байна.

8. Арилжааны банкуудын нийт активын 69% нь Худалдаа хөгжлийн банк (27%), Хаан банк (25%), Голомт банкинд (17%) төвлөрч байна

 9. 2015 оны 3-р улиралд Ариг, ҮХОБ, Капитал банкууд зээл олголтын дүнгээ хамгийн их нэмэгдүүлжээ.

10.  2015 оны гуравдугаар улиралд арилжааны банкууд нийт 225.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.  Үүнээс Хаан банк хамгийн өндөр ашигтай буюу 113.9 тэрбум төгрөг, ХХБ 74 тэрбум төгрөг, Голомт банк 16.0 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%