ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР –Та эрчим хүчээ хэмнэвэл ямар урамшуулал эдлэх вэ?  

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэнд хамаатай вэ ?

Эрчим хүч хэрэглэдэг хэн бүхэнд

Эрчим хүч хэмнэлтийн хуульд юу гэж заасан бэ ? 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар УИХ, Засгийн газар, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эрх 

- Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зөвлөгөө авах

- Сайн дурын үндсэн дээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх

Эрчим хүчний илүү хэрэглээтэй хэрэглэгчийн эрх

- Эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох

- Эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах

- Эдийн засгийн үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх

- Эрчим хүчийг хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх

Эрчим хүчний илүү хэрэглээтэй хэрэглэгчийн үүрэг

- Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх

- Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх

- Өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх

- Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх

- Эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх. / Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 өдрийн дотор бичгээр мэдэгдэх /

- Эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх

Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгчид олгох урамшуулал 

Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгоно.

Хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага 

Хэрэглэгчийн үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Юу өөрчлөгдөх вэ ?

Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэснээр улс орны эдийн засгийн өрсөлдөх чадвар дээшлилж, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрэн, зүй зохистой хэрэглээ төлөвшиж, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжирна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%