Монгол улс хэзээ хөгжих вэ?

Косово улсад болсон моно жүжгийн фестивальд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж чадсан жүжигчинд Монгол улсын Засгийн газрын 120-р тогтоолоор 65 сая төгрөгийн шагнал олгосон. Олимпийн наадмын алтан медальтныг 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нэр бүхий 47 хүнд сар бүр насан эцэстэл нь олгож байхаар тогтоосон. Яагаад ийм урамшууллыг эрдэмтэддээ өгдөггүй юм бол?Тамирчид дэлхийн спортод, жүжигчид дэлхийн урлагт, эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд хүч үздэг.


Эх үүсвэр: Дэлхийн Банк


Монгол улс статистик нь нэгтгэгдэн гарсан хамгийн сүүлчийн жил болох 2011 онд дэлхийн шинжлэх ухаанд 24.8 өгүүллээр хувь нэмэр барив. Нэг сая хүнд ногдох үзүүлэлтээр энэ нь 8.8 өгүүлэл гэсэн үг. Дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж байна гэдэг бол өөрсдийн шинжлэх ухааны салбараар дэлхийтэй хөл нийлүүлэн явж чадаж байгаагийн, багшилж байгаа бол тийм түвшний мэдлэгийг бусдад түгээж байгаагийн баталгаа.Мэдлэгт суурилсан эдийн засгийг зорьж буй Сингапурт энэ үзүүлэлт 876,4, Солонгост 514.1 байв. Бутархай тооны учир нь энэхүү тоог физик, биологи, хими, математик, клиник анагаах ухаан, био-анагаах ухаан, инженер ба технологи болон дэлхий болон сансар судлалын салбаруудаар дэлхийн зиндаанд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлсэн өгүүллүүдийг стандартчилсантай холбоотой байх. Эдгээр сэтгүүлүүдийн жагсаалтыг нь эндээс харж болно.

Тэдгээр 24.8 өгүүллийг хэн бичсэн юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө, учир нь Дэлхийн Банкны энэхүү статистикт улсынх нь нэр л байхаас хувь хүний нэр байдаггүй. Спорт, урлагт зүтгэж байгаа дээрх хүмүүсийн нөр их хөдөлмөрийг би мэдээж үгүйсгэхийг хүссэнгүй. Гэхдээ бидэнд мэдлэг хэрэгтэй, тэр нь бусад үндэстнүүдэд байгаагаас давсан байх ёстой. Монгол ардын ухаанаар Биеийн бяраар нэгийг дийлнэ, Оюуны бяраар мянгыг дийлнэ гэдэг. Эдийн засгийн шинжлэх ухаанаас хамгийн чухал сургамж юу вэ гэвэл аливаа үйл ажиллагааг урамшуулах тусам нэмэгддэг гэсэн дүрэм. Агшин зуур адерналин ялгаруулдаг тамирчид, урлагийнхнаас дутуугүй ард түмнээ дэлхийд өрсөлдөх мэдлэгээр тэтгэдэг нь үнэлэгддэг болсон цагт л Монгол хөгжинө.

Адерналин хөдөлгөсөн ДАШТ тэмцээний үеэр ч тоостой ажлын өрөөндөө судалгааны ажлаа нухан суугаа, Монголын нэрийг дэлхийн шинжлэх ухааны газрын зургаас арчуулчихгүй байгаа нэр нь үл мэдэгдэх жинхэнэ эрдэмтэн танд мэхийн ёсолъё!


avatar
    • зочин
    • 202.131.249.*

    санал нэг байна

    • Зочин
    • 103.57.93.*

    муисын нэг багш лав бөө байсан гээд боддоо хахахаха

    • бөөн бөө ламтай газар бүтэхгүй ээ
    • 103.57.93.*

    доржоо

    • Зочин
    • 168.188.234.*

    Ene too 2015 ond osson bailgui de. Bi l lav huvidaa olon ulsiin setguuld 2g hevluulsen.

    • Marshall
    • 202.179.10.*

    Mongolin bolovsrol haashaa ywaad bna da bvgdiigl huulj bna shde oorooroo setgeh hvn alga boltson bishvv

    • yag unen unen. urlag,sport bol tur zuuriin setgel huurul toruulne shinjleh uhaanii devshiltet neelt bol tsag uyiig uurchildug yum shuudee
    • 103.9.91.*

    ffff

    • yag unen unen. urlag,sport bol tur zuuriin setgel huurul toruulne shinjleh uhaanii devshiltet neelt bol tsag uyiig uurchildug yum shuudee
    • 103.9.91.*

    unen

    • Зочин
    • 112.72.11.*

    lav 15 n muis iin bus iinh bgaa

    • irgen
    • 202.9.40.*

    Oyutnuud n yaduu amidraldaa gutaj uutsgaan, niilj setglee sergeen showdana, za tgd mongoteinuud n huneer diplomoo hiilgene, mongogui chuud n huulan bichgee hiine. Tedend gants surguuli togsson gesen ner DIPLOM gej une tsene maruuhan tsaas l heregtei

    • irgen
    • 202.9.40.*

    Bolovroliin systemiinh n surgalt gej avah um bhgui yagaad geheer bugd hahuuliar amijirgaagaa deeshluuleh gej uralddag. Iim bhd hogjliin oyun uhaan, medlegiig hojuulehgui medlegten setgeltniiig ch toruulj chadhgui.

    • Зочин
    • 61.58.169.*

    Маш зөв юм бичижээ. Өөрөөр зөвөөр харж бгаа юм бна

    • Зочин
    • 59.153.115.*

    ХАРИН ТИЙМ ЭЭ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%