Өвөрмонголд хол хаягдсан Монголын дээд боловсрол

Хүн амдаа хэр чанартай боловсрол олгохоос аливаа үндэстний эдийн засгийн хувь заяа маш их хамаардаг. Аливаа хүний мэдлэг боловсролоо ашиглан насан туршдаа олох орлогынх нь өнөөгийн үнэ цэнийг эдийн засагчид хүмүүн капитал гэж нэрлэдэг. Ямар ч эдийн засагь зам, гүүр, барилга байшин, тоног төхөөрөмж гэх мэт биет капитал зөвхөн хүмүүн капиталтай зэрэгцэн оршиж байж л үнэ цэнэтэй болдог.

Испани улсын хамгийн том судалгааны байгууллагаас дэлхийн бүх улсуудын их сургуулиуд, коллежуудыг жилд хоёр удаа шинжлэх ухааны судалгаа, нэр хүндээр нь эрэмбэлэн жагсаадаг (http://www.webometrics.info/en/search/Rankings/mongolia)

Уг жагсаалтад 2014 оны байдлаар МУИС дэлхийн нийт их сургууль коллежуудаас одооогоор 3179-д буюу эхний дөрөвний нэгээс арай хойгуур жагсаж байна.  Харин Монгол улсын хоёрдох их сургууль болох Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 6475-д жагсжээ. Нийт 11992 их сургууль, коллежоос ингэж жагсаж байна гэдэг чинь бас гайгүй ч юм уу гэж бодогдмоор. Гэхдээ МУИС 2012 онд 2577-д жагсаж байсан бөгөөд хоёрхон жилийн дотор 602 их сургууль, коллежид гүйцэгдчихсэн нь үнэхээр харамсмаар 


Мөн бид өөрсдийгөө Өвөр Монголтой харьцуулж болох юм. МУИС-ийн өмнө одоогоор Өвөр Монголын Их Сургууль 1501-д, Өвөр Монголын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 1736-д, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль 1892-д, Өвөр Монголын Ердийн Их Сургууль 2179-д, Өвөр Монголын Технологийн Их Сургууль 2325-д жагсаж байна. ШУТИС-ын өмнө эрэмблэгдэж байгаа өөр их сургуулиуд гэвэл Өвөр Монголын Эрүүл Мэндийн Институт 3179-д, Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Коллеж 4742-д мөн Өвөр Монголын Барилгын Техникийн Коллеж 6231-д байрлана.

Өөрийн гэсэн санхүүгийн эрх мэдэлгүй, бодлого боловсруулах боломжгүй өмнөд хөршийн нэг хэсэг болсон Монголчуудтай өөрсдийгөө харьцуулахад үнэхээр гутамшигтай.

Өвөрмонголын Их Сургууль


avatar
    • LoL
    • 103.9.90.*

    MUIS 3179 yum bol uvur mongoliin Eruul mendiin institute yagaad 3179-d baigaan bol. Neg bairand 2 surguuli???

    • Хаххх
    • 103.229.123.*

    Өвөрмонголын ердийн их сурнууль биш ӨМын багшийн их сургууль гдг юм inner mongolian normal university гэж англиар бичдэг Тэр сургуулиуд схн лаб байшин орчинтой ч сургах арга барил нойль шүү дээ

    • Зочин
    • 103.26.195.*

    bi ereeniig hogjuleed udaj bna shuude

    • Зочин
    • 59.153.112.*

    122.254.126 t amnaas chin yamar buzar ug garch bna togloom ch gesen ugee bodooroi

    • ыбөй
    • 202.61.97.*

    Яагаад өвөрмонгол оюутнууд Монголын их дээд сургуулиудад ирж суралцдаг юм бэ. Бас энэ жагсаалтыг ямар үзүүлэлт ашиглаж гаргасан юм болдоо

    • Зочин
    • 122.254.126.*

    xyrdxanshig l china d dagaar orchmoor yum bn duu, yadaj l ix syrgyyli ni xugjix ni bn sh dee,Buduun darga nart itgej bsanaas

    • Зочин
    • 126.72.173.*

    Ахын дүү эхлээд түүхээ унш. Өвөө чинь сонсвол тас алгадана шүү

    • харамсал
    • 202.179.28.*

    үүнээс өөр эмэгнэл гэж байх уу? хогын намнууд-хүн сүг үйлдвэрлэгчид, энэ намгүй бол хүн амьдралгүй, хийх бүтээх ямар ч бололцоогүй.

    • Зочин
    • 202.9.41.*

    Халуун тогоонд нь байгаа хүнээс бодитой үнэлгээ ингэж өгч байгаа нь сайн хэрэг. Мэргэжилтнүүд медиа рүү бүр их хүч түрж сайн орж ирцгээх хэрэгтэй байна. Бүх хэрэгсэл технологи нь бэлэн болсон үе.

    • Зочин
    • 103.229.121.*

    Харамсалтай

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4460

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%