Уншсан номынхоо жагсаалтыг гаргаарай

Бидний хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах мөчид бид өнгөрсөн онд юу хийж бүтээснээ, амьдралд ямар ахиц дэвшил гарснаа ярилцаж, ирэх онд хийх ажлаа төлөвлөдөг. Өнгөрсөн оныхоо алдаа оноо, амьдралд гарсан өөрчлөлтөө дүгнэхийн зэрэгцээ би оюун ухаандаа ямар хөрөнгө оруулалт хийв гэсэн асуултыг тавьж байсан уу? Хэрвээ энэхүү асуултыг өөрөөсөө асууж хараахан амжаагүй бол уншигч таныг энэ онд уншсан номоо эргэн санаж, ирэх онд  ямар ном уншихаа төлөвлөхийг зөвлөе.

Дэлхийн хамгийн баян хүн, Майкрософт корпорацийн эзэн Билл Гейтс ном унших дуртай нэгэн бөгөөд өөрийн уншсан номынхоо талаарх сэтгэгдлээ хуваалцдаг заншлаа энэ онд ч гэсэн үргэлжлүүллээ. Тэрээр 2015 онд уншсан номнуудынхаа тухай дурдаад, онцгой санагдсан зургаан номын талаарх сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрээр “Би энэ жилийн уншсан номынхоо жагсаалтыг харлаа. Тэдгээр номны зарим нь физикийн тухай, жишээ нь ган болд, шилийг хэрхэн ашиглах, үхлийн өвчнөөс юу ангижруулдаг тухай өгүүлдэг. Харин бусад нь хүн байх тухай бидний давуу болон сул тал, амьдралдаа өсч хөгжих нөөц бололцоо болоод үнэт зүйлийн тухай өгүүлсэн номнууд байлаа. Эргэн санахад тэдгээр номнуудаас шинэ зүйлийг суралцах гэж уншсан ч надад маш их сэтгэгдэл төрүүлж, тэдний ачаар олон зүйлээр аялалаа.” хэмээн өөрийн блогтоо бичсэн байна.

Ингээд Билл Гейтсийн уншихыг зөвлөсөн зургаан номыг танилцуулъя.

  1. Нью-Иорк таймсын тоймч David Brooks-ийн The Road to Character

Энэхүү зохиолд Америкийн нийгэм сайн ажлаар хангаж, амжилтыг илүү үнэлдэг ч оюун санааны эрх чөлөөг дэмждэггүй тухай өгүүлжээ. Энэ номыг уншаад их олон зүйл бодсон тухайгаа Билл Гейтс дурдсан байна.

  1. Алдарт интернетийн хүүхэлдэйн кино XKCD-гийн зохиогч Randall Munroe-ийн Thing Explainer: Complicated Stuff in Simple Words

Энэ номын талаар тэрээр “Нэр томьёог ихээр хэрэглэх нь нэг төрлийн мэргэжлийн өвчин. Харин ажлын явцад мэргэжлийн нэр томьёо хэрэглэх нь эрүүл байгаагийн шинж. Та ойрын үед гарч буй өвчлөл ийлдэс-ийн \serum\ талаар ч юм уу гэж сонсож байсан байх. Ойрын жилүүдэд энэ мэт нэр томьёонууд надад танил болж байгаа ч байнгын эргэлзээ төрүүлж байна. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл шинэ нэр томьёо нэмэгдсээр байгаа юм.” хэмээн өгүүлжээ.

  1. Evan Thomas-ийн Being Nixon: A Man Divided

Америкийн Ерөнхийлөгч асан Никсоны тухай өгүүлэх энэ ном түүний төрийг удирдаж байсан үе гэхээс илүү өлгийнөөс авс хүртэлх амьдралынх нь зам харгуйн талаар өгүүлсэн байна. Уг номноос та дотоод ертөнцийн гоо сайхан, сул талаа нуух гэсэн зөрчилт эрийн дүрийг олж харах ажээ.

  1. Julian M. Allwood, Jonathan M. Cullen, нарын хамтын бүтээл Sustainable Materials With Both Eyes Open

 Энэхүү номыг та  зохиолчдын хувийн сайтаас татаж унших боломжтой. http://www.withbotheyesopen.com/

  1. Nancy Leys Stepan-ий Eradication: Ridding the World of Diseases Forever?

Уг номонд сурч мэдсэн зүйлээ ирээдүйн амьдралдаа хэрхэн үр дүнтэй ашиглах тухай болоод алдаанаасаа хэрхэн суралцдаг талаар өгүүлдэг байна. 

  1. Carol S. Dweck-ийн Mindset: The New Psychology of Success

Гайхалтай судалгаан дээр тулгуурлан өндөр түвшинд бичигдсэн энэхүү ном бидний авьяас чадвартаа итгэх итгэл нь амжилттай суралцахад хэрхэн нөлөөлж цаашдын амьдралын зам мөр болдог тухай өгүүлэх юм. Өсч дэвжихийг хүсч буй худалдаа эрхлэгчид болон хүүхдийнхээ хөгжилд анхаардаг эцэг эхчүүдэд энэхүү номыг уншихыг зөвлөжээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%