Хувь хүний хөгжлийн зарчмуудаас: Зарааны зарчим

Ойд үнэг, зараа 2 амьдарна. Үнэг мянган заль, түмэн мэхтэй. Тэр хурдан, ухаалаг, аргатай, адтай. Харин зараа бол яг үүний эсрэг. Тэр удаан, жоохон маанагдуу, заль маль юу ч байхгүй.  Гэхдээ л чин үнэн гэвэл үнэг хэзээ ч зарааг барьж идэж чадахгүй. Учир нь зараа бүх зүйлийг хийж чадахгүй боловч ганц л зүйлийг төгс хийдэг. Үнэг түүнийг барьж идэхээр ойртох үед зараа өргөст бөмбөг болон хувирна. Үүнийгээ харин ч нэг хийсэн шиг хийнэ дээ. Үнэг хэдий ухаантай ч зарааг зооглож үл чадна.

Хорвоо дээр хоёр төрлийн хүн байх. Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч үнэгнүүд. Цөөн зүйлийг чадах боловч тэдгээрийгээ чадсан шиг чаддаг зараанууд. Энэ талаар ярихаар нэг үг дахин дахин санаанд ордог юм.

"Бүх талаараа давуу байна гэдэг бүх талаараа сул байна гэсэн үг"

. Ухаандаа би сагс тоглоно, хөлбөмбөгийг бас өшиглөнө, воллейболыг ч гашраадаг байж болно. Гэхдээ зөвхөн найзуудтайгаа тоглох үед л би бүгдийг нь хөөрхөн эвийг нь олоод тоглочих боловч алийг нь ч мэргэжлийн түвшинд гүн гүнзгий тоглож чадахгүй. Бүгдийг нь чаддаг байгаа нь л миний сул тал юм. Харин магадгүй үүний оронд өөрт байгаа бүх цагаа сагс тоглоход зарцуулсансан бол сагсаараа хоолоо олж идэх байсан ч юм бил үү.

Өнөөдрөөс эхлэн өөрөөсөө ганц л асуултыг асуу! Чамтай адилхан мянга мянган залуучууд байна. Жил бүр 30 мянга орчим хүүхэд дунд сургуулиа төгсдөг. Төдий чинээ оюутнууд их сургуулиа дуусгана. Түүнээс ч их залуучууд ажиллаж байгаа. Тэднээс чи юугаараа ялгарах юм бэ? Чиний ялгарал юу вэ? Чиний зарааны зарчим юу вэ? Өөрөөр хэлбэл төгс хийж чадах ганц зүйл чинь юу вэ?

Мэдээж яг өнөөдөр л энэ асуултыг өөрөөсөө асуугаад хариултыг нь шууд олно гэж байхгүй. Одоо шууд төгс хийдэг зүйл ч гэж юу байхав. Гэхдээ л чиний хэнээс ч илүү, төгс болохыг хүсдэг зүйл гэж байх хэрэгтэй. Илтгэх урлаг уу? Дуучин болох? Эсвэл бүр эдийн засагч болмоор байна уу гээд л? Үүнийгээ олж мэдээд л эхэл. Учир нь чи эхлэхийн тулд АГУУ байх хэрэггүй, гэхдээ АГУУ байхын тулд эхлэх хэрэгтэй.


avatar
    • taalagdaad bi bas shuud huuhed ruugee bichsen.
    • 202.9.40.*

    zochin

    • Зочин
    • 202.9.40.*

    Tung ni taaruulah hergtei. Olon yumruu uschij baigaad yu ch ugui boldpgi tal bii. 1sain chadah zuilee ere mergejliin boloh hergtei. Ghde unuu uyd tal burin awyastai universal baih ih chuhal bolod bgaa shuu. Tiim bolhoor heden y bolgoniig hiih gej heden 10 yumig songosnoos mun zuvhun 1l zuil der het tuilshralgui todorhoi hemjeend hed heden chadah zuileeree mergeshij hugjuulbel zugeer baih.

    • Наадах чинь олон хүнтэй оронд арай тохирсон ойлголт бишүү. Ганц юмаа хөгжүүлэхийн тулд бусад зүйлд санаа зовохгүй амьдрах орчин хэрэгтэй байнашд.
    • 64.104.59.*

    Номио

    • Батаа Дэмчиг
    • 85.143.66.*

    Гэхдээ олон талын авьяастай, олон салбарт нүдтэй, дөртэй байна гэдэг төдий чинээгээ аливаа асуудлыг олон талаас нь харж төрөл бүрийн дүгнэлтыг өгхөд тусална. Тэр олон салбарын их бага хэмжээний мэдлэгийнхээ ачаар хийсэн олон дүгнэлтүүд нь юунд хэрэгтэй вэ гэхээр тэдгээр дүгнэлтүүдээ хооронд нь харьцуулж илүү оновчтой шийдлийг олход тусална. Хэрвээ хүн нэг салбарт гүнзгийрэн явах аваас асуудлыг зөвхөн тухайн өнцөгөөс харж харьцуулж жиших вариантгүй болно. 3 шонтой разетка ру 2 шонтой разетка л хийчлээ гэсэн үг шүү дээ! Харин олон талбарын мэдлэг нь ег ёсондоо шилжүүлэгч (олон талт шилжүүлэгч) болж өгч байгаам л даа! Олон гэдэг нь тийм ч олон биш ердөө 3 ба 4 байхад л болно Энэ 3 аас 4 салбарынхаа хөөрөнд хөрвөж уялдаа холбоог нь сайн мэддэг байхад болох нь тэр. Өнөөдөр та эрэг хооронд хүн зөөдөг төгс завьчин байлаа гэж бодье маргааш нь гүүр баригдвал яах вэ ??? Бодох л асуудал! Харин үүний оронд та завьчин бас загасчин бага зэрэг худалдаачин байсам бол завиа ашиглан загас бариад гүүрэн дээр худалдаа хийнэ!

    • boloroo
    • 202.131.239.*

    wow ynztai yaj ingej ilerhiilj chadhuits iim ugiin baylaghtai bolvoo. zuvulguu uguuch. xariu huleej baiy

    • Батаа Дэмчиг
    • 85.143.66.*

    Хэхэ үгийн баялаг ч гэждээ ккк би хүнд зөвлөгөө өгөх хэмжээний бишээ ! Та л маш ажигч гярхай юм!

    • Зочин
    • 103.26.194.*

    Yg zow

    • zochin
    • 202.9.40.*

    taalagdlaa. shuud huuhedee bichlee.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%