Шинэ мэдээ
Өмнөх нийтлэлээр Монгол Шуудан ХК-ийн хувьцааг худалдан авах 6 шалтгааныг тодорхойлсон билээ. Харин өнөөдрийн байдлаар шинэ нөхцөл байдал үүсээд байна.
- Хувьцаа худалдан авах захиалга нийлүүлэлтээс 100% хувь илүү байлаа. Энэ нь хоёрдогч зах зээлд хувьцааны ханш өсөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Учир нь анхдагч зах зээлд нийт эрэлтийн 50% нь л хангагдсан гэсэн үг.
Дотоодын институциональ хөрөнгө оруулагч орж ирлээ. Энэ нь “Ард Санхүүгийн Нэгдэл” юм.
Андеррайтерийн компанийн зүгээс 10,000 ширхэгээс бага худалдан авах захиалга өгсөн бүх хөрөнгө оруулагчдын хувьцааг тэргүүн ээлжинд 100% нийлүүлж, үлдсэн хувьцааг том хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэн тараасан. Ингэснээр ХҮРТЭЭМЖТЭЙ мөн ТЭГШ хувьчлалыг хийж чадлаа.
Шинэ орчин
6.2 тэрбум төгрөгийн босгосноор ажил дуусч байгаа хэрэг биш ээ. Энэ бол эхний алхам. Хөрөнгө оруулагчдын хувьд ажил дөнгөж эхэлж байна. Хөрөнгө оруулагч бүр ашгийн төлөө явж байгаа. Тэгэхээр урт, дунд, богино хугацаанд хувьцааны ханш өсөх үү? унах уу? гэдгийг тодорхойлох ёстой гэсэн үг.
Богино хугацаанд суурь бус хүчин зүйлээс хамаарч ханш өсөх тохиолдол бий. Жишээ нь, анхдагч зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээс 100% илүү байвал хоёрдогч захад ханш өсч болно.
Харин дунд ба урт хугацаанд яах вэ?
Дунд ба урт хугацаанд компанийн суурь үзүүлэлт сайжирснаар хувьцааны ханш өснө. Суурь үзүүлэлт гэдгийг компанийн орлого, ашиг, мөнгөн урсгалын өсөлт гээд ерөнхийд нь ойлгочихож болно. Тэгвэл эдгээр үзүүлэлтүүд ямар хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх вэ?
Эдгээр хүчин зүйлсийг эх сурвалжаар нь гадаад ба дотоод хүчин зүйлс гэж ангилдаг. Жишээ нь, макро эдийн засгийн уналт нь компанийн орлого ашгийг бууруулж хувьцааны ханшид сөргөөр нөлөөлнө. Энэ бол гадаад хүчин зүйлс. Гадаад хүчин зүйлсийг компани өөрөө удирдах боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан таамаглал хийж эрсдэлээ тооцох замаар нөлөөллийн хүчийг сулруулж чадна.
Харин дотоод хүчин зүйл гэж юу вэ? Олон хүчин зүйл байгаагаас тус компанийн хувьд “хувьцаа эзэмшигчдийн нэгдмэл байдал” маш их анхаарал татаж байна.
Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй
Монгол Шуудан ХК-ийн хувьд 34%-ийг хувьчлан авсан хөрөнгө оруулагчид нэгдэн хамтран ажиллах, мөн төрийн 66%-тайгаа гар нийлэн ажиллах шаардлага үүсч байна. Энэхүү хамтран ажиллах эв зохицол бүрэлдсэнээр компани дунд ба урт хугацаандаа тогтвортой тасралтгүй ажиллаж, үүний хэрээр санхүүгийн гүйцэтгэл нь сайжрах юм.
Иймээс жижиг хөрөнгө оруулагчид энэхүү зохицол хэрхэн бүрэлдэхийг анхааралтай ажиглаж мэдээлэлтэй байх шаардлагатай.
Удахгүй “Хувьцаа эзэмшигчдийн хурал” болох бөгөөд одоогийн ТУЗ нь шинэчлэгдэнэ. Шинэчлэгдсэн ТУЗ зөв бүрэлдсэн цагт ажил цаашаа явна
. Хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 1/3-ээс багагүй нь хараат бус гишүүн байх ёстой бөгөөд эдгээр гишүүд нь жижиг хувьцаа эзэмзшигчдийн эрх ашгийг хамгаалахад голлох үүрэг гүйцэтгэх учиртай.
Энэ бүх мэдээллийг авахын тулд “Хувьцаа эзэмшигчдийн хурал”-даа заавал суу. ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу мэдээллээ сайтар ав. Брокерийн компанитайгаа нягт холбоотой бай.
Мөнгөө өсгөхийг хүсч байгаа бол хөдөлмөрлө. Цаг хугацаа гарга. Хөлсөө урсга.
Зөв газраа зөв цагтаа байж зөв мэдээлэл авах маш чухал.
Хуралд оролцохоор бүртгүүлэх бол хаана бүртгүүлэх вэ?
хувьцааг хэрхэн авах вэ орон нутгаас авахаар бол хэрхэх вэ?
za suuyaa suuya :)
hurliin odriig zarlahuu?
thanks. todorhoi medeelel heregtei bna
hural hezee boloh ve todorihoi tov garsn u