Зэсийн үнийн 2015 оны дөрөвдүгээр улирлын тойм болон 2016 оны төлөв

ТОВЧ ДҮГНЭЛТ

  • Хар тугалганаас (lead) үндсэн металуудаас үнэ 2015 оны дөрөвдүгээр улиралд буурсан хэвээр байлаа.
  • Металын зах зээл эргэж сэргэхэд Хятадын эдийн засгийн өсөлтийн бууралт, ам.долларын ханшийн чангаралт, нефт, эрчим хүчний үнийн уналт зэрэг нь гол сорилтийг бий болгож байна.
  • Мөн ирэх онд АНУ бодлогын хүүгээ дахиж өсгөж магадгүй гэсэн хүлээлт үүссэн нь зэс, алтны ханшийг эргэж сэргэхгүй гэсэн дүгнэлт хийхэд голлон нөлөөлж байна.
  • Томоохон уул уурхайн компаниудын хувьцааны ханш унасаар байна.
 

МЕТАЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ТОЙМ

Лондонгийн металлийн бирж дээр арилжаалагдаж байгаа үндсэн металлуудын ханш 2015 оны дөрөвдүгээр улиралд 5.44 хувиар буурсан байна. Хятадын эдийн засгийн идэвхи буурсан болон ам.долларын индекс 2.35 хувиар өссөн нь үндсэн металлуудын үнэ буурахад голлон нөлөөлж байна.

Үндсэн металлуудын үнэ нь Хятадын эдийн засгийн нөхцөл байдал болон барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын идэвхээс маш өндөр хамааралтай байна. Хятадын эдийн засгийн идэвхижилт суларч байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортлодог Австрали, Канад, Орос, Бразил болон Монгол зэрэг улсуудын эдийн засагт шууд, хүчтэй нөлөө үзүүлж байна. Цаашилбал, Хятадын эдийн засаг нь металл үйлдвэрлэгч Glencore (GLCNY), BHP, Rio Tinto (NYSE: RIO ), Vale (NYSE: VALE ) болон бусад компаниудын зах зээлийн үнэлгээ болон хувьцааных нь ханшид шууд нөлөөлж байна.

 

ЗЭС

Монгол Улсын валютын орох урсгалын 30 орчим хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлж байна. 
Монгол  Улсын төсвийн 2016 оны тооцоололд нэг тонн зэсийн үнийг 5,137.7 ам.доллар байхаар төсөөлж, 1,361.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцсон байна. Иймд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн хэлбэлзэл болон эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлс юм.

2015 оны дөрөвдүгээр улиралд зэсийн ханш Лондонгийн металын зах дээр 8.91 хувиар буурч нэг тонн зэсийн үнэ 4,700 ам.доллараар хаагдсан байна. Зэсийн ханш 2015 онд COMEX дээр 24.77 хувиар суларсан бол Лондонгийн металлийн бирж дээр 25.39 хувиар суларсан байна.

Нэг пауд зэсийн ханш 2015 оны 11 дүгээр сард 2.2002 ам.долларт хүрч, 2009 оны тавдугаар сараас хойшх хамгийн доод түвшинд хүрсэн байна. Өмнө нь 2008 оны хямралын үед нэг паунд зэс 1.25 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2000 онд нэг паунд зэсийн ханш 85 центээр арилжаалагдаж байв. Энэ нь зэсийн үнэ цаашид үргэлжлэн унах орон зай байсаар байгааг харуулж байна. Иймд2016 онд зэсийн ханш сүүлийн 15 жил дэх хамгийн бага үнэдээ хүрэх үү гэдэг асуулт олон шинжээчдийн толгойд эргэлдсээр байна.

Зэсийн ханш ийнхүү буурахад дараах гурван хүчин зүйл голлон нөлөөлж байгаа тухай шинжээчид дүгнэж байна. Үүнд:
  • Хятадын эдийн засгийн идэвхижилт буурсан: Хятад бол зэсийн хамгийн том хэрэглэгч улс бөгөөд тус улсын эдийн засгийн идэвхи буурч байна. Энэ нь Хятадын дахин тэнцвэржүүлэлт (rebalance) буюу хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хувьж хэрэглээ болон үйлчилгээрүү чиглэсэн урт хугацааны шилжилт хийх тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой юм.
  • Ам.долларын ханшийн чангаралт: Ам.долларын ханш чангарч байгаа нь зэсийн ханшийг буурахад голлон нөлөөлж байна. Энэ нь 12 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн банкны Нээлттэй захийн хороо болон Төв банкны уулзалтаар бодлогын хүүг 25 нэгжээр өсгөсөнтэй холбоотой чангаралт юм. АНУ-ын төв банкны тайланд дурьдсанаар 2016 онд бодлогын хүүг АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүдийн сайжралтаас хамааран 3-4 удаа өсгөхөөр яригдаж байна. АНУ бодлогын хүүгээ энэ дагуу нэмэгдүүлбэл зэсийн үнэ эргэж сэргэхэд хүн хүнд сорилт болох болно.
  • Нефть, эрчим хүчний үнийн бууралт: Газрын тос болон эрчим хүчний үнэ бага байгаа нь зэсийн үнэ өсөхгүй байхад мөн нөлөөлж байна. Учир нь зэсийн үйлдвэрлэлийн гол зардал болон эрчим хүчний үнэ бага байгаа нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах замаар зэсийн үнийг бага байхад нөлөөлж байна.

Зэсийн үнийн уналтаас үүдэн томоохон үйлдвэрлэгчидийн ашиг буурч байгаа бөгөөд гуравдугаар улиралд Glencore PLC компани нь хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг өгөхөө зогсоосон бөгөөд дөрөвдүгээр улиралд тус компанийн санхүүгийн байдал эрс муудсан байна.
Тус компани нь уул уурхайн бүтээгдэхүүний зарим үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Glencore PLC компаний Лондонгийн зах зээл дээрх хувьцааны ханш энэ онд хамгийн ихээр унасан байна. BHP Billiton болон Rio Tinto зэрэг бусад үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш мөн унасаар байна.

 

2016 ОНЫ ХҮЛЭЭЛТ

2015 оны хоёрдугаар улиралд ам.доллар болон үндсэн металуудын үнэ суларсан. Харин гуравдугаар улиралд ам.долларын ханш чангарч эхэлсэн ч үндсэн металуудын үнэ суларсан хэвээр байна. Дөрөвдүгээр улиралд АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр долларын ханш 2.35 хувиар чангарлаа. АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр долларын хатуу бодлого баримтласнаар метал болон бусад бүтээгдэхүүнүүдийн урт (long) позицийг хадгалах зардал нэмэгдэх учир зах зээлийн үнэ буурах хандлага цаашид бий болж байна.

Лондонгийн металийн бирж дээр арилжаалагдаж байгаа өнгөт метал бүрийн эрэлт болон нийлүүлэлт нь өөр өөр байдаг. Зарим металууд нь илүүдэлтэй байхад зарим металууд дутагдалтай байна. Тэдэнд хоёр гол нийтлэг зүйлс байдаг.
Түүний нэг нь сүүлийн үед эрчим хүчний үнэ буурсанаар үйлдвэрлэлийн зардлын өсөлт буурч байгаа юм. Хоёрдох нийтлэг нь бүх үндсэн металууд Хятад, Европын улсууд зэрэг металын хэрэглэгч улсууын барилга, дэд бүтцийн үйлдвэрлэлийн гол орц болдог юм.
Долларын ханш чангарах хандлагатай байгаагийн хажуугаар Хятад, Европ эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь металын салбарыг 2016 сэргэхэд хүнд бэрхшээл байх болно.
 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.
Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%