Нийтлэл 01 сарын 21, 2016

ТРЭНД ФОТО : Фэйсбүүк хэрэглэгчдийг байлдан дагуулсан 17 зураг

Фэйсбүүк хэрэглэгчдийн байршуулсан зурагт лайк болон сэтгэгдлийн тоогоор нь анализ хийсэн байна. Ингэхдээ фэйсбүүкийн 10 сая гаруй зургийн лайк болон сэтгэгдлийн тоог нь хянаад хамгийн их лайк, сэтгэгдэл цуглуулсан 17 зургийн жагсаалтыг гаргажээ.

Энэхүү жагсаалтын ихэнх хэсгийг тухайн зургыг хараад өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцах зурагнууд эзэлсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 3 зураг уг жагсаалтад багтсан нь түүнийг Фэйсбүүкийн ”од” гэдгийг батлан харуулжээ


 

Радио станц НЮ92-ын байршуулсан “Сургуулийнхаа сурах бичгийг ингэж өөрөө хавтаслаж байсан хүн байна уу?” гэсэн тайлбартай зурагт 1.227.487 хүн лайк дарж, 98.565 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

“Төрсөн өдрийн мэнд хүргэе, Бэйз Күүпэр! Энэ зурган дээрх Гүрж эмэгтэй дэлхийн хамгийн өндөр настай хүн бөгөөд түүний 116 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ.” гэсэн тайлбартай зурагт 1.303.862 хүн лайк дарж, 35.375  хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

“Өнгөрсний дуу хоолой” гэсэн нэртэй хуудсанд байршуулсан " Чихрэн тамхийг санаж байгаа хүн байна уу?" гэсэн зурагт 1.291.249 хүн лайк дарж, 119.823 хүн сэтгэгдэл үлдээжээ.


"Надад ямар нэг санаа алга, танд байна уу?" гэсэн тайлбартай зурагт 536.660 хүн лайк дарж, 885.952 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.


" Нэгэн эмэгтэй Иракт алагдсан нөхрийнхөө авсыг орхиж явахаас татгалзаж, сүүлийн удаа дэргэд нь хонохыг хүссэн" талаар өгүүлсэн тайлбартай зурагт 1.488.691 хүн лайк дарж, 55.505 хүн сэтгэгдэл үлдээжээ. 


Германд нэг нохой өнгөрсөн 6 жилийн турш нас барсан эзнийхээ булшны дэргэд унтаж байгаа талаар өгүүлсэн тайлбартай зурагт 1.480.812 хүн лайк дарж,  77.780 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

Би далайд хайртай хэмээх хуудсанд байршуулсан “Энэ газар луу явцгаач!” гэсэн тайлбартай зурагт 1.532.109 хүн лайк дарж, 118.731 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

Дуучин Мэтт Рожерсын байршуулсан "Энэ бол дөнгөж төрсөн охиндоо баяртай гэж хэлээд албандаа мордох гэж буй аав." гэсэн тайлбартай зурагт 1.612.028 хүн лайк дарж, 49.313 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.


90-ээд оны хүүхдүүд хуудсанд байршуулсан “Энэ хүүхэлдэйн киног санаж байна уу?” гэсэн тайлбартай зурагт 1.604.039 хүн лайк дарж, 63.994 хүн сэтгэгдэл үлдээжээ.


Дээрх зурагт 1.677.978 хүн лайк дарж, 56.321 хүн сэтгэгдэл үлдээсэн байна. 


 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн 2011 онд байршуулсан “Обамагийн гэр бүлийн шинэ хөрөг зураг” гэсэн тайлбартай зурагт 1.821.673 хүн лайк дарж, 75.558 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.


“Хуучны энэ киног үзсэн хэр олон байна ?” гэсэн тайлбартай зурагт 1.815.048 хүн лайк дарж, 89.934 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

 “Яг одоо энд байхыг хүсч байна уу ? ” гэсэн тайлбартай зурагт 1.886.532 хүн лайк дарж, 231.607 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.


 

Барак Обамагийн “Баярлалаа” гэсэн тайлбартай зурагт 2.093.441 хүн лайк дарж 84.669 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

“ Настай эмэгтэйг асрамжийн газраас нь авч явсан жолоочийн тухай өгүүлсэн түүх. Жолооч настай эмэгтэйг сүүлийн удаа очихыг хүссэн газарт нь хүргэж өгөхөөр хоёр цаг давхисан байна. Тэрээр энэ тухайгаа ‘Би амьдралдаа үүнээс илүү сайхан зүйл хийж байгаагүй юм байна’ гэжээ.” гэсэн тайлбартай зурагт 2.050.571 хүн лайк дарж, 234.461 хүн сэтгэгдэл үлдээжээ.


 

Хүнд өвчтэй 5 настай охины байршуулсан. “Ээж бид хоёр ингээд ихрүүд боллоо” гэсэн тайлбартай зурагт 2.262.792 хүн лайк дарж, 54.654 хүн сэтгэгдэл үлдээсэн байна.


Барак Обамагийн дээрх зурагт 4.439.756 хүн лайк дарж, 215.510 хүн сэтгэгдэл үлдээжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon