УРАН ЗУРАГ : АНУ-д зураг, чимэглэлээр мэргэшсэн монгол зураач Докиногийн бүтээлүүдээс

Монголд төрж өссөн эмэгтэй зураач Докиногийн уран зургийн үзэсгэлэн 2-р сарын 18-нд Брүүклинд нээлтээ хийх гэж байна.

АНУ-ын Леслигийн их сургуулийн харьяа Бостоны Урлагийн дээд сургуулийг суралцаж төгссөн зураач Докино нь АНУ-д зураг, чимэглэлээр мэргэшсэн зураач ажээ.

Зураач Докино хоёр чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Нэг нь зураг чимэглэл, нөгөө нь уран зураг. Тэр бүтээлүүдээ сэтгэл хөдлөлийн онцгой мэдрэмж шингээн зурдаг бөгөөд ингэхдээ өнгөний хослолийг дээд зэргээр ашигладаг байна.

Докино хувцасны загвар зохион бүтээх, уран зураг зураг, хээ угалзаар чимэглэх зэрэг маш чиглэлээр бүтээлээ туурвидаг байна. Түүний бүтээсэн хувцасны зураг чимэглэл нь тод өнгөөс гадна үндэсний хээ угалзыг агуулсан зураг дүрслэлээс бүтдэг.

Тэрээр уран зургийн олон төрлийн уламжлалт хэлбэрүүдийг ашигладаг бөгөөд өөрийн бүтээлдээ байгаль дэлхийн онгон дагшин байдал, амьтдыг шингээн зурдаг юм.  

Дашрамд сонирхуулахад Докино 2013 онд Монголд болсон ТEDx үйл ажиллагаанд оролцон зургийн хичээл болоод Боловсролын талаар илтгэл тавьж байжээ. Илтгэлийг эндээс үзнэ үү.

Тэрээр өмнө нь Монгол болоод АНУ-д бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байжээ. Түүний бүтээлүүдээс хүргэж байна.

 

 

.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5105

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%