Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар ДОХ-оор өвчилсөн 201 хүн бүртгэгдсэн байна. Энэ тоо нь 2014  оны 12 сараас хойш  ДОХ-оор өвчилсөн 19 иргэн шинээр нэмэгдсэн үзүүлэлт аж.  2014 онд улсын хэмжээнд ДОХ-ын халдвар авсан 182 тохиолдол бүртгэгдсэн байжээ. 
2015 онд ДОХ-ын халдвар авсан 17 иргэний 50-иас дээш хувь нь оны сүүлээр буюу 11,12 сард огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, Өнгөрсөн оны 12 сард ДОХ-ын халдвар авсан 5 хүн шинээр бүртгэгджээ. Энэ нь халдвар авсан тохиолдолд насан туршдаа эрүүл мэнд, амь насаараа хохирох ДОХ өвчний тархах эрсдэл, халдвар авах магадлал маш өндөр байгааг харуулж байгаа юм. 
Түүнчлэн  ДОХ-ын халдвартай 200 хүн бүртгэгдсэн ч түүний цаана шинж тэмдэг нь илрээгүй, халдвар тээсэн  800 гаруй хүн буйг UN AID-аас тооцоолсон байна. UN AID-ын 2014 оны репортод Монгол улсын тухайд ДОХ-ын халдвар тийм өндөр орны тоонд орохгүй ч тархах хурд маш өндөр байгааг анхааруулсан байв. Тиймээс хосууд бие биедээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзаж,орсон тохиолдолд бэлгэвчийг тогтмол хэрэглэж сэргийлэх шаардлагатай байна. 

 
ДОХ ямар замаар дамжин халдварладаг вэ?
- Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
 - Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
 - ХДХВ: -ийн халдвартай эхээс хүүхдэд, жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр
 
ДОХ-оос хэрхэн сэргийлэх вэ?
- Хосууд бие биендээ үнэнч байх
 - Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
 - Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Халдвар судлалын үндэсний төв
						
					
						
					
							
    
ЗӨВ ШҮҮ
zvvged bhda yahaw de kkkkkk