Нийтлэл 02 сарын 25, 2016

Эхийн сүүний гайхамшгийг харуулсан зураг интернэтэд трэнд болж байна #trending

Арканзас мужид амьдардаг Маллори хэмээх бүсгүй нялх хүүтэй.  Сүү ихтэй тул унтахынхаа өмнө хөхөө саадаг, өглөө босоод бас хөхөө сааж сүүг нь хөлдөөдөг аж.

Өнгөрсөн Валентины өдрүүдээр нялх хүү нь ханиад хүрсэн байх шиг харагджээ. Унтахынхаа өмнө заншил ёсоор сүүгээ сааж хөлдөөгөөд, өглөө нь бас сааж хөлдөөсөн хоёр сүүний өнгө тэс өөр байгааг анзаарсан байна.  

Маллори өөрийн фэйсбүүк хуудаснаа

“Үнэхээр гайхамшигтай... би өмнө нь анагаах ухааны сэтгүүлээс эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг мэдэрч найрлага нь өөрчлөгддөг гэж бичсэн байсныг харж байсан юм. Шинжлэх ухааны судалгаагаар ч нотлогддог. Эхийн бие хөхний толгойгоор дамжуулан хүүхдийн аманд ямар нэг хэвийн бус вирус, бактерийн халдвартай байгаа тухай мэдээлэл авмагц халдварын эсрэг биет ихээр агуулсан найрлагатай болж өөрчлөгддөг бололтой. Би хоёр сүү ийм өөр өнгөтэй болж хөлдсөнийг одоо л анзаарлаа.  Ханиадтай шөнийн  дараах өглөөний сүү илүү шар буюу дөнгөж төрөөд амлуулдаг ангир уургийн найрлагатай төстэй, илүү их халдварын эсрэг биет агуулсан найрлагатай болж өөрчлөгджээ. Үнэхээр гайхалтай, хүний бие организмын нууцыг хэзээ ч гайхаж дуусахгүй нь.”

гэж бичжээ. Түүний энэ тэмдэглэл одоогийн байдлаар 72000 гаруй дахин шэйрлэгдсэн трэнд болж,  интернет хэрэглэгчдийн дунд эхийн сүүний гайхамшигт чанарын том сурталчилгаа болоод байна.

 

So yall.. This is just cuckoo awesome-- I read an article from a medical journal not too long ago about how Mom's milk...

Posted by Mallory Smothers on Sunday, 14 February 2016

Сэтгэгдэл бичих

arrow icon