Нийтлэл 03 сарын 01, 2016

Түрээсийн орон сууцанд ингэж хамрагдаарай

Түрээсийн орон сууц хөтөлбөр батлагдаж Улаанбаатарт  болон хөдөө орон нутагт нийт 929 орон сууцыг иргэдэд түрээслүүлэхээр болсон билээ. Тиймээс түрээсийн орон сууцанд орохын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой, ямар бичиг баримтыг хаана бүрдүүлж өгөх ёстой, түрээсийн орон сууцанд хэн хэрхэн хамрагдах тухай мэдээллийг хүргэж байна. 

Түрээсийн орон сууцны сарын төлбөр хэд байх вэ? 

  • Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны сарын төлбөр 200-280 мянган төгрөг 
  • Орон нутагт түрээсийн орон сууцны сарын төлбөр 140-230 мянган төгрөг

 

Түрээсийн орон сууцанд та хэрхэн хамрагдах вэ? 

Түрээсийн орон сууцанд хамрагдахын тулд та дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг 
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
  • Гэр хороололд амьдардаг,үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Хэрвээ та Улаанбаатарт байр түрээслэх гэж байгаа бол ‘Төрийн орон сууцны корпораци’-д, орон нутагт байр түрээслэх гэж байгаа бол аймаг, нийслэлийнхээ Засаг даргын тамгын газартаа дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: 

  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар 
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
  •  Журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх 

Анхаарах зүйлс: 

  • Түрээсийн орон сууцанд 5 хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой 
  • Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна 
  • ‘Төрийн орон сууцны корпораци’ нь одоогоор түрээсийн орон сууцны захиалга, өргөдөл авч эхлээгүйбайгаа бөгөөд дотоод нарийвчилсан журмаа баталсны дараа бүртгэл эхлүүлэх хугацааг жич зарлах юм байна. Энэ талаар эндээс уншина уу. 
  • Иргэдийн тоонд хязгаарлалт хийхгүй бөгөөд бүртгүүлэх ХУГАЦААГ заана

Түрээсийн орон сууцны захирамжийн бүрэн эхтэй эндээс танилцаж, өргөдлийн маягтаа татаж аваарай. 

Сэтгэгдэл бичих

    • Энхтайван
    • 2020-05-23

    Өндөр настан яаж бүртгүүлэх вэ? Мэдээлэл авах хэрэгтэй байна.

    • Ариунбулган
    • 2019-03-19

    Хэзээ хаана бүртгэхээ тодорхой бичмээр бна

    • Ариунбулган
    • 2019-03-19

    Хэзээ хаана бүртгэхээ тодорхой бичмээр бна

    • Намсрай Лхамсүрэн
    • 2019-02-12

    Түрээсийн байр хэдийд бүртгэл эхлэх бэ.зорилгот бүлгийн хүмүүс яаж өгөх бэ

    • tseegii
    • 2016-03-23

    Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа. eniig zaawal awah yum boluu haanaas awdag yum bol oo meddeg hvn baiwal helj uguuch

    • Зочин
    • 2016-03-02

    BayarLalaa. Heregtei medeelel bna

    • Зочин
    • 2016-03-02

    BayarLalaa. Heregtei medeelel bna

arrow icon