Нийтлэл 03 сарын 07, 2016

Рио Тинто групп Түркүоз Хилл Ресурсын үлдэгдэл хувьцааг худалдаж авч магадгүй

Rio Tintо компани Ivanhoe Mines компанийн хувьцааг авснаас хойш бараг 10 жилийн дараа  одоогийн Turquoise Hill Resources компанийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж.


Түүхий эдийн үнэ уналттай байгаа ийм үед сайн чанарын зэсийн ордын хувь эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхол тус компанийн хувьд туйлын өндөр байж болох юм. Рио 50.79%-г нь эзэмшдэг Түркүоз Хилл компанийн хувьцааны ханш сүүлийн 7 жилийн хугацааны доод цэгтээ хүрснээр үлдсэн хувьцааны үнэлгээ 2.3 тэрбум ам.доллар(3.2 тэрбум австрали доллар) болжээ.

Түркүоз Хилл компани Монголын алт зэс, мөнгөний орд Оюу Толгой төслийн 66 хувийг эзэмшдэг ба Deutsche банкны аналист Paul Young “олон улсад далд уурхайн хөгжүүлэлт нь хийгдээгүй байгаа хамгийн сайн төсөл, хамгийн сайн капитал хөрөнгө” гэж үнэлсэн байна. 

Оюу Толгой орд дахь Риогийн эзэмшил одоогоор 33 хувь бөгөөд компанийн хамгийн өндөр өсөлт үзүүлэх магадлалтай хувьцааны тоонд орж байгаа аж. Хамтын эзэмшлийн компани дахь хувиа нэмэгдүүлэх нь санхүү болон бусад талын дотоод мэдээллийг сайн мэдэхийн хувьд эрсдэл багатай хэлэлцээрийн нэг болно гэж үзэж болно.

Goldman Sachs-н банкир Luke Gordon Риогийн хувьцаагаа нэмэгдүүлэх процедурт зөвлөгөө өгч байгаа гэсэн цуу мэдээлэл гарсан ч Fairfax Media тус мэдээг няцаасан байна. Рио Тинто группийн зүгээс ч тайлбар хийгээгүй аж.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэж, арванхоёрдугаар сард 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх болсон зэрэг нь компанийн хувьцааны ханшийг өсгөхөд эергээр нөлөөлөх гол хүчин зүйлс аж. Харин нэгдүгээр сард парламентын 19 гишүүн Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ хийхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх шалтгаанаар огцруулах өргөдөл өргөн барьсан. Улмаар мөн сардаа Ерөнхий сайдыг огцруулах санал хурааж, 42/31-ийн харьцаагаар суудалдаа үлдсэн юм. Нэг удаадаа гэрээ ёсоор ажил үргэлжлэхээр болсон ч Ч.Сайханбилэг зун сонгуульд өрсөлдөх ёстой. Сонгуулийн нэг халуун сэдэв Оюу Толгой байх нь тодорхой. Тиймд Rio Тинто группийн зүгээс сонгуулийн үр дүн гарсаны дараагаар Түркүоз Хиллийн хувьцаанаас дахиад нэг томхон үмхэх  эсэхээ шийдэх сонирхолтой байж магадгүй юм. 


Сэтгэгдэл бичих

arrow icon