Монголд ЦӨМИЙН ХАЯГДАЛ булах магадлалтайг харуулах 4 БАРИМТ

4 жилийн өмнө Монгол улсад цөмийн хаягдал булуулахгүй гэсэн ширүүн эсэргүүцэл өрнөж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэзээ ч булахгүй гэсэн улстөрийн ам тангараг өгснөөр нэг хэрэг шувтарсан. Дотоодын тууштай эсэргүүцэл манай улсад цөмийн хаягдал булах сонирхолтой гадаад улсуудын зүгээс төр засагтай хэлэлцээр хийхэд хэцүү нөхцөл байдал буюу манай талаас үгүй гэж хэлэх боломж, bargaining power үүсгэж байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд амлалт аваад санаа амарсан иргэд нам жим болж ирэхийн сацуу хуулиндаа “өөрийн орны цөмийн хаягдал” бол булшлах боломжтой байхаар заах, улмаар уран ашиглалтын компанид Монгол улс хувь эзэмших замаар хуулинд заасан маш бүрхэг нэр томъёо болох “өөрийн орны цөмийн хаягдал”-тай болох боломж үүсгэх зэрэг цөмийн хаягдал булшлах бэлтгэл гэж харагдахаар элдэв хууль, гэрээ хэлэлцээр хийгдэж ирлээ. Гол гол хуулийн өөрчлөлт, гэрээ хэлэлцээрээс танилцуулъя.

Баримт 1 2015 оны  хоёрдугаар сарын 13: 2009 онд батлагдсан Цөмийн энергийн хуулиа шинэчлэн найруулав. Уг хуульд заахдаа:

Дараах төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, тус улсад татвар төлөгч компанид олгож болно.

Үүнд:

15.1.Дараах үйл ажиллагааг Цөмийн энергийн комиссоос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;

15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;

15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах.

15.2.Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:

15.2.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.2.2.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.2.3.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх.

гэжээ.

Баримт 2 2015 оны зургадугаар сар 12: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг Францын "Areva" компанийн хөрөнгө оруулалттай "Кожеговь" компанид олгосон. Ингэснээр хайгуулын 49 лицензийн 27-г, ашиглалтын 5 лицензийн 3-ийг Арева групп эзэмших болсон . Лицензийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Франц улсад албан ёсны айлчлал хийж, Европын Парламентад  үг хэлснээс 2 хоногийн дараа гардуулж өгчээ

Баримт 3  2015 оны зургадугаар сарын 25:  Засгийн газрын хуралдаанаар  “Мон-Атом” ТӨХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмшинэ.

Чех, Япон, Франц зэрэг орнуудтай  цөмийн энергийн хамтарсан компани байгуулах, үүнээс 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших  буюу Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компани байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар болсон.

Баримт 4: 2016 оны гуравдугаарын сарын 10: Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орохЦөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөж байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 7 нь  дэмжсэн тул зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болов.


avatar
    • Зочин
    • 182.160.33.*

    ЗАЙЛ, ДАЛД ОР

    • Зочин
    • 126.236.76.*

    Олон улсын хэмжээнд цөмийн хаягдлыг үүсгэсэн орон нь булшлах үүрэгтэй гэж ихэнх орнууд үздэг. Олон улсын цөмийн хуулийн 10.6.1-д зааснаар цөмийн хаягдлыг эзэмшигч (licensed owner) нь сүүлийн байдлаар булшлах(dispose хийх) ёстой. Гэхдээ гадаад оронд цөмийн хаягдлаа өгөхийг албан ёсоор хориглосон заалт байхгүй. Тиймээс xэрэв энэ эзэмшигч (licensed owner) нь гадаадын компани байсан ч гэлээ Монгол улсаас зөвшөөрөл авчихсан бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ энэ нийтлэлд бичсэнчлэн, одоо манай төр засгийхан ирээдүйд цөмийн хаягдал хүлээж авах хуулийн орчныг бүрдүүлээд яваад байгаа нь тодорхой байна. Доорхи номны 9.3.1-т заасан цөмийн хаягдал импортлоход шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эxэлсэн байна. Мөхөс миний нүдээр харахад, Монгол улс уранаа олборлож, экспортлоход, гаднаас цөмийн материал авах шаардлага байхгүй. Мөн төвийн эрчим хүчнүү систем нь дөнгөж 1гигаватт цахилгааны хэрэглээтэй, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй Монгол улсад атомын цахилгаан станц нэг их хэрэггүй санагддаг юм. Тэр утгаараа ч тэр Монгол руу цөмийн материалын импорт шаардлагагүй гэж харагдаж байна. Мөн 10.6.5-д зааснаар, ямар ч улс орон гадаад улсын цөмийн хаягдлыг газар нутагтаа оруулахыг хориглох бүрэн эрхтэй. Тиймээс ерөнхилөгч маань үнэхээр хэлсэн амандаа хүрэx бодол байгаа л бол Монгол улсын хуулиндаа үүнийг тусгаж, хориглох хэрэгтэй. 9.3.2. Transboundary movement of spent fuel and radioactive waste The Joint Convention [5] contains in Article 27 special regulations and obligations with regard to the transboundary movement of spent fuel and radioactive waste. It requires that the transboundary movement of such material should not take place without the consent of the State of destination, that the transboundary movement of such material through States of transit be subject to the international obligations relevant for the particular modes of transport utilized and that the State of origin of the material undertakes to ensure that the material is always subject to these international obligations. 10.6.1. Storage and disposal The difference between storage and disposal is that the first implies an intention to retrieve the radioactive waste and the second implies an intention not to retrieve it. The licensed owner of the waste has, by law, an obligation to dispose of it; this applies to low level waste (e.g. from hospitals) as well as to waste from power reactors. The law cannot specify the maximum duration of storage, but it should ensure that an extended storage does not become de facto disposal. 10.6.5. Export and import of radioactive waste Every State has the right to ban the import of foreign radioactive waste into its territory and the export from its territory of radioactive waste generated there. If a State decides to participate in the transboundary movement of radioactive waste, it must ensure that individuals, society and the environment are adequately protected from the possible hazards associated with such movement. In order to do so, the State should ensure that the provisions of the Joint Convention [5], and particularly those of its Article 27, are complied with (see also Section 9.3.2). Эx сурвалж: http://www.amazon.co.jp/Handbook-Nuclear-Law-Carlton-Stoiber/dp/9201057032

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4479

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%