Moody’s: Монголын банкны системийн төлөв сөрөг хэвээр байна

Олон улсын үнэлгээний Moodys агентлагийн мэдээлж байгаагаар Монголын банкны системийн хэтийн төлөв үйл ажиллагааны орчин сорилт ихтэй, өөрийн хөрөнгө болон активын чанар муудаж байгаа, эх үүсвэр, хөрвөх чадвар хүнд хэвээр байгаатай холбоотойгоор  2013 оноос хойш өөрчлөгдөөгүй сөрөг хэвээр байна.
 

“Монголын эдийн засгийн өсөлт сэргэх хандлага байгаа ч үйл ажиллагааны орчин банкны системд сорилт өндөртэй хэвээр байгаа бөгөөд эрсдэл нь улам нэмэгдэж байна. Ялангуяа макро эдийн засгийн бодлого чангарч байгаа, бодит хүүний түвшин өссөн зэргээс дотоодын эрэлт нь бага хэвээр байхаар байна. Банкны системийн бас нэг томоохон эрсдэл нь хэрэглээний үнийн хурдтай бууралт, Хятадын эдийн засгийн сааралт юм.”

хэмээн Moody's-н шинжээч Пак Хюн Хи хэлжээ.
Монголын банкны салбарын төлөвийг тодорхойлохдоо Moody's дараах 5 гол үзүүлэлтийг ашигласан байна.
 
Үйл ажиллагааны орчин - Буурч байгаа
Хөрөнгийн чанар, өөрийн хөрөнгө - Буурч байгаа
Эх үүсвэр, хөрвөх чадвар – Тогтвортой
Ашигт ажиллагаа, үр ашигт байдал - Буурч байгаа
Системийн дэмжлэг - Тогтвортой
 
Moody's үнэлгээндээ нийт арилжааны 14 банкнаас 8 банк, мөн Хөгжлийн банкийг оруулсан. Үнэлгээнд орсон арилжааны банкууд нь 2014 оны эцсийн байдлаар банкны системийн нийт зээлийн 90 хувь, нийт хадгаламжийн 87.6 хувийг тус тус эзэлж байна. 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%