Нийтлэл 03 сарын 16, 2016

34 секундэд 1 хүн тусдаг зүрхний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Монголчуудын нас баралтын зонхилох шалтгаан ямар өвчин байдаг, түүнчлэн гадаадад иргэд ямар өвчнөөр хамгийн их эмчилгээ хийлгэхээр явж, хэр их мөнгө зарцуулдаг талаар хийсэн судалгаанаас танилцуулж, тухайн өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна. 

Дээрх графикаас харахад, Монголчууд жилд дунджаар 58 сая ам.доллараар гадаадад эмчилгээ хийлгэдэг бөгөөд 2011-2015 оны 7 сар хүртэл Хятад руу хамгийн олон иргэн эмчилгээ хийлгэхээр явсан байна. Тодруулбал, 2011 оноос хойш Хятадад 33,906 Монгол иргэн 95,786 мян.ам доллараар эмчилгээ хийлгэжээ.

Ямар өвчин туссан иргэд  гадаадад эмчилгээ хийлгэхээр явдаг вэ? 

Судалгаанаас харахад, гадаадад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн өвчнийг дараах байдлаар жагсаасан байна. Үүнд: 

  • Зүрх судасны төрөл бүрийн эмгэг 
  • Элэг шилжүүлэн суулгах хагалгаа
  • Нүдний төрөл бүрийн мэс ажилбар  
  • Хортой, хоргүй бүх төрлийн хавдар 
  • Бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар  

Дээрх жагсаалтаас харахад, зүрх судасны төрөл бүрийн эмгэгээр Монголчууд гадаадад хамгийн их эмчлүүлэхээр явдаг байна. Түүнчлэн дэлхийн нийт хүн амын нас баралтын шалтгааныг эрэмбэлээд үзэх юм бол хамгийн нэгдүгээрт зүрх судасны өвчлөл жагсдаг бөгөөд Монголд бас адилхан байдаг байна. АНУ-д гэхэд жилд ойролцоогоор 1 сая хүн зүрхний шигдээс болж, 34 секундэд 1 хүн зүрхээр өвчилдөг гэсэн статистик байдаг ажээ.  

Тиймээс танд Монголчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, гадаадад хамгийн олноор явж эмчилгээ хийлгэдэг зүрх судасны өвчнийг үүсгэдэг гол хүчин зүйлүүд юу байдаг, хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. 

Зүрхний шигдээс болон зүрхний төрөл бүрийн эмгэгийг үүсгэдэг хүчин зүйлс: 

  • Насжилт /65-аас дээш насны/ 
  • Эрэгтэй
  • Чихрийн шижин өвчтэй байх 
  • Гэр бүлийн гишүүдээс зүрхний артерийн судасны эмгэгээр өвчилж байсан 
  • Цусны даралт ихсэх 
  • Тамхи татах 
  • Хоол хүнсэндээ хэт их өөх тос хэрэглэх 
  • Хлостерины түвшин хэвийн хэмжээнд бус байх 
  • Бөөрний ужиг өвчинтэй байх 

Зүрхний шигдээс болон зүрхний эмгэгүүдээс хэрхэн сэргийлэх вэ? 

 

 

 

Эх сурвалж: http://www.chd.mohs.mn/images/pdf/nemelt/Gadaadad%20emchluulegchdiin%20sudalgaa.pdf

https://www.mongolbank.mn/documents/statistic/externalsector/samplesurvey/emchilgeezardal.pdf

 

    

Сэтгэгдэл бичих

arrow icon