Нийтлэл 03 сарын 21, 2016

НӨАТ-ын сугалаагаар 400 сая төгрөг хожсон ч авч чадахгүй байх шалтгаанууд

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол өчигдөр болж СУПЕР ШАГНАЛын эзэн тодорч, 400 сая төгрөгийн эзэн болсон билээ. Гэтэл 400 саяын эзэн баримтаа бүртгүүлээгүй байсан тул одоогоор хэн болох нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн өчигдөр тодорсон 20 сая төгрөгийн эзэн бас баримтаа бүртгүүлээгүй байжээ.  

Тиймээс баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд сугалааны хонжвороо хэрхэн авах, ямар тохиолдолд азтан болсон ч хонжвороо авч чадахгүйд хүрэх талаар НӨАТ-ын мэргэжилтнээс тодруулахад азтан болсон ч шагналын мөнгөө авч чадахгүйд хүрэх дараах шалтгаануудыг хэллээ. 

  • Хэрвээ иргэд баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд азтан болох юм бол ГТЕГ болон харьяа татварын хэлтэст өөрийн биеэр  сугалааны дугаартай баримтаа авч очин хонжвороо авах боломжтой. Гэхдээ энэ нь 90 хоногийн хугацаанд боломжтой. Өөрөөр хэлбэл, 90 хоногийн дотор баримтаа бүртгүүлээгүй, сугалаанд азтан болсон баримтаа өөрийн биеэр ГТЕГ болон харьяа татварын хэлтэст  авч очоогүй бол 400 сая төгрөгийн азтан болсон ч хонжвороо авч чадахгүй юм байна. 
  •  Баримтаа бүртгүүлээгүй байж байгаад хаяж гээсэн бол 400 сая төгрөг хожсон ч авч чадахгүй 

Тиймээс та бүхэн азтан болчхоод шагналаа авч чадахгүйд хүрэхгүй байхын тулд 1000 төгрөгөөр худалдан авалт хийсэн ч  баримтаа https://ebarimt.mn/-д энэ заавраар бүртгүүлээрэй. 

Харин одоо танд баримтаа бүртгүүлэхэд тулгарах нийтлэг хүндрэлүүдийн талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

Таныг баримтаа бүртгүүлж байхад үнийн дүн зөрүүтэй гэсэн мэдээлэл гарч ирвэл яах вэ? 

Та төлбөрийн баримтаа бүртгүүлэхэд үнийн дүн зөрүүтэй гэсэн мэдээлэл гарч ирсэн бол тухайн баримтыг устгаад дахин бүртгүүлж болно. Магадгүй та төлбөрийн баримт дээрх зөв үнийн дүнг оруулаагүй байж болох тул зөв дүнг оруулсан эсэхээ дахин нягтлаарай. Мөн гар утасны аппликейшн ашиглан QR кодыг уншуулж баримтаа бүртгүүлээрэй. 

Таныг баримтаа бүртгүүлэх үед системд ирээгүй гэсэн мэдээлэл гарч ирвэл яах вэ?

Системд ирээгүй гэсэн төлөвтэй баримт нь таны худалдан авалт хийсэн байгууллага мэдээллээ татварын систем рүү илгээсэн цагт баталгаажих юм байна.  Мөн та худалдан авалт хийсэн байгууллагадаа хандаж төлбөрийн баримтын мэдээллээ татварын системд илгээхийг шаардаарай. 

Сугалааны хонжвороо хэрхэн авах вэ?  

Та ebarimt вэб хуудсанд өөрийн дансны мэдээллээ үнэн зөв бөглөсөн тохиолдолд сугалааны тохирлын 20,000 болон 10,000 хонжвор ажлын 20 хоногт багтан бүртгүүлсэн дансанд  орно. Харин 500,000-аас дээш хонжвор хожсон иргэн ГТЕГ болон харьяа татварын хэлтэст өөрийн биеэр очиж хүсэлт бөглөснөөр бүртгүүлсэн дансанд нь ажлын 20 хоногт багтан хонжворын мөнгө шилжин орно. 

 

 

Сэтгэгдэл бичих

    • ЗУЛ
    • 2016-05-17

    УГААСАА ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БАРИХГҮЙГЭЭС ХОЙШ ЯДАЖ АРД ИРГЭДИЙН МӨНГИЙГ АРД ИРГЭДЭД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БАРИАЧ ГЭЭД НЭГ ЭРХЭМД ӨГВӨЛ ЦАА ЧИНЬ КАРМААНДАА ГАНЦААРАА Л ХИЙНЭШТЭЭ

    • иргэн
    • 2016-04-19

    ингэж ард түмнээр тоглож ядуу хүний халаасанд байгаа сохор зоосыг сэгсэрч суухаар цадиггүй яваа улсуудыг хянаач ээ! чадахгүй л байхгүй юу

    • Зочин
    • 2016-04-11

    тархи угаалт

    • azur
    • 2016-03-29

    dari exiin elbeg mart taloonoo xudlaa ugdug yum bna

    • marketer
    • 2016-03-28

    manai uls tatvar deeree unenhuu gaihamshigt marketing hiij bn. ha ha ha. ter chin reclam bhgu yu gedeg onigoog mednuuz de

    • xaraal id
    • 2016-03-23

    shal demii ym hiij baihiin xar lalruud baahan zeel ntr gadnaas awaad ur ashiggui duusgaad ydaj tsetserleg barildaa ter uguud bgaa munguu uguh gd bgaa ym bol ydaj deed tal n 1say bhad bolooshdee unen luiwar yaj hiihee medsen lalruud ymaa tsewer mungu ugaalt ywagdaj bgaag hun anzaardagguil baihgui yu

    • Unshigch
    • 2016-03-22

    400 say hojson hun n ebarimtruugaa orj hojson dungee haruulaad bsanshdee ebarimtad burtguulsen bolool hojson uniin dun n garj irne bizdee

    • Зочин
    • 2016-03-22

    ugaasaa hudlaa ali talaas n ch bodson zgr bas neg show luiwar

    • battyr
    • 2016-03-22

    Тэгээл хэдэн төгрөгний юм авах бүртээ интэрнэт ухаал бүртгүүлэх гээл.Хэцүү л юм даа.Тэгээл хэзээ мөнгө ,таарна хэдэн цаас эргүүлж авна гэж баахан цаас цуглуулаал .Бүтэх үү.

    • Зочин
    • 2016-03-21

    наадах чинь худлаа шоу. хөдөөний хэн нэгэн мэдэхгүй хүн бүртгүүлэх нь байтугай баримтаа авахгүй лангуун дээр нь хаячихаад явчихдаг тохиолдол зөндөө шүү дээ. тэгээд эзэн нь хэзээ ч гарахгүй, Тийм баримт байгаа ч юмуу байхгүй ч юм уу бүү мэд

arrow icon