25 жилийн дараа 180 төгрөгөөр үнээ нэмэхдээ уучлал гуйсан япон бизнесийн соёл

Японд "Гаригари-хүү" хэмээх мөстэй зайрмаг байдаг. Анх 1981 онд худалдаанд гарч эхлэхдээ 50 иений үнэтэй байжээ. Арван жилийн дараа 10 иенээр үнээ нэмж 60 иен болгосноос хойш 25 жил энэ үнээрээ хэрэглэгчдэд нийлүүлж ирсэн. 2016 оны 4 сарын 1-нээс дахиад 10 иен буюу 180 төгрөг орчмоор нэмж  70 иен буюу 1300 орчим төгрөгөөр худалдах  болж байгаа аж. Зайрмагны үйлдвэрлэгч Акаги компаниас нэг талаар үнэ нэмэхтэй холбоотой хэрэглэгчдийн гомдолд хариулах, нөгөө талаар зар сурталчилгаа болгох зорилгоор 1970-аад онд нэрд гарч байсан хуучны нэг сонирхолтой дууны аян дээр компанийн хамт олноороо уучлал гуйж буй видео хийж түгээжээ. Япон бизнесийн соёлын нэг жишээ болохоос гадна энгийн ёгт агуулгатай сонирхолтой тул дууны үгийг орчуулж хадав. 

 

Үнээ нэмсэн нь

Үнээ нэмье гэж огт бодохгүй

Энэ ондоо бол үнээ нэмье гэж бодохгүй
Хэсэгтээ л үнээ нэмье гэж бодохгүй

Аль болох л үнээ нэмэхгүй

Одоогоор

Үнэ нэмэхийг хойшлуулмаар байна

Юу юугүй үнээ нэмэхгүй


Үнэ нэмэх ч байсан

Өнөөдөр лав биш

Аль болох л нэммээргүй байна

Нэмэхгүй бол болохгүй гэсэн

Санал бас гардаг ч

Нэмэх үү байх уу

Одоогоор ярилцаж байна

Үнээ нэмэхээс өөр аргагүй

байж магадгүй ч

Нэмэхэд арай л эрт байна

 

Хэзээ нэмэх вэ бодмоор байна

Нэмье гэж шийдсэн хэрэг биш

Аль болох нэммээргүй л байна

Нэмэхгүй баймаар байгаа ч

Энэ ондоо нэмэхээс өөр аргагүй

Ойрдоо нэмэхээс өөр аргагүй

Ер нь нэмэхээс өөр аргагүй

Нэмье дээ

 

 


avatar
    • Монгол Залуу
    • 103.57.93.*

    Их Соёлтой улс шүү. Манай Монгол гэж өдөр болгон өөр үнэтэй, хүмүүсээ шулж байвал болоо гэсэн шиг л үнэгүй юмыг үнэтэй болгож зарна. Үнэтэй юмын үнийг нэмж зарна тэгснээ хямдарлаа ч гэх шиг.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4987

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%