Шинэ Торгоны зам биеллээ олоход нэг алхам ойртлоо

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) Пакистаны хурдны зам, Тажикстаны авто зам, Казакстаны Алматид тойрог зам барихад санхүүжилт олгоно.

AIIB Ази, Европын орнуудыг дахин гишүүнээр нэмж татсанаар 2016 оны 1 сард албан ёсоор үйл ажиллагаа эхэллээ. АНУ-ын зүгээс AIIB-ийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эсрэг БНХАУ-аас гаргаж ирсэн гэж эсэргүүцэж байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт AIIB-ын ерөнхийлөгч Jin Liqun Дэлхийн банктай төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах, хамтран санхүүжүүлэх загвар гэрээнд гарын үсэг зурлаа.AIIB энэ жил 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд Дэлхийн банктай хамтран хийх 12 төсөл багтсан байна.

AIIB мөн Вашингтон, АХБ, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Их Британийн Олон улсын хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллаж төслүүдийг санхүүжүүлэх болсон.

AIIB-гийн эхний ээлжинд санхүүжүүлэх 3 төсөл:

1. AIIB Пакистан Улсад АХБ, Dfid-тай хамтран Shorkot, Kanewal-ыг холбосон 64 км урт хатуу хучилттай авто замыг санхүүжүүлэх. 

2. Тажикстан Улсад АХБ, ЕСБХБ-тай хамтран нийслэл Dushanbe-д зам барихад санхүүжилт олгох.

3. Казакстан Улсын Алмати хотод Дэлхийн банк, EBRD-ийн хамтарсан Bakad Ring Road төсөлд санхүүжилт олгох.

Дээрхи 3 төсөл AIIB-ийн хөрөнгө оруулалтын хорооноос энэ сард багтаан урьдчилсан зөвшөөрөл авах бөгөөд, 6 сард ТУЗ-аас албан ёсны зөвшөөрөл авахаар хүлээгдэж байна.

Монгол Улс Шинэ торгоны зам төсөлд багтсан боловч эхний ээлжинд Пакистан, Тажикстан, Казакстан улсыг дайрсан чиглэлд санхүүжилт олгож байна.  

БНХАУ-ын Ази, Европын 5 чиглэлээр холбох логистикийн мэдээллийг энд дарж авна уу


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5419

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%