Нийтлэл 05 сарын 04, 2016

Монголын хөрөнгийн бирж 'NASDAQ' групптэй хамтран ажиллах санамж бичгийг Хонконгт байгууллаа

  Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-ОХУ-ын хэрэгжүүлж байгаа Москва, Казанийг холбосон хурдны галт тэрэгний төсөлд зориулж БНХАУ-ын тал 400 тэрбум рублийн зээл олгохоор боллоо. Энэхүү төсөл нь Азийг бүхэлд нь хэрсэн "Торгоны зам" байгуулах БНХАУ-ын бодлогын нэгэн хэсэг болж байна.

-БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэж, зээлийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засгийн үзүүлэлт дөрөвдүгээр сард тогтвортой байдлаа хадгалсан байна. Тиймээс тус улсын Төв банк ойрын хугацаанд мөнгөний бодлогоо хурдацтайгаар зөөллөх шаардлагагүй гэж шинжээчид дүгнэлээ.

-“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын транзит танхим бүрэн ашиглалтад орлоо. Олон улсын нисэх буудлыг транзит танхимтай болгох засвар, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны долдугаар сараас эхэлж байсан юм.

-Монголын хөрөнгийн бирж “NASDAQ” групптэй хамтран ажиллах санамж бичгийг Хонгконгт байгууллаа. Энэхүү санамж бичгийн дагуу Монголын хөрөнгийн бирж “NASDAQ” групптэй урт хугацаанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна.

-Өнгөрсөн оны мөн үед 43.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт энэ оны эхний гурван сард ашигтай гараад байна. Тухайлбал 2016 оны эхний гурван сарын дүнгээр 77.7 сая ам.долларын ашигтай гарсан талаар Төв банкнаас мэдээллээ. Үүнд орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 73.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

-“Moody's” агентлаг Нигер, Ангол зэрэг Африк тивийн газрын тос олборлогч дөрвөн улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Тухайлбал Нигер болон Габон улсуудын зэрэглэлийг “В1”-ээс “Ва3” болгож бууруулсан бол Анголын зэрэглэлийг “В1”, Бүгд Найрамдах Конго улсын зэрэглэлийг “В2” гэж үнэлжээ. 

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ болон Европын зургаан улсад Төрийн айлчлал хийнэ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon