2011-2014 онд төрөлхийн тэмбүү өвчнөөр 25 хүүхэд нас баржээ

Сүүлийн жилүүдэд тэмбүү өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд 2015 онд гэхэд улсын хэмжээнд тэмбүүтэй хүний тоо 7678-д хүрчээ.

Түүнчлэн  тэмбүү өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх хувийг 15-29 насныхан эзэлж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа аж. 

Доорх графикт 2010-2015 онд хэр олон хүн тэмбүү өвчнөөр өвчилсөн статистикийг нэгтгэн харууллаа. 

Түүнчлэн үүнээс гадна эцэг, эхийнхээ амьдралын буруу дадал, хайхрамжгүй зангийн золиос болж, хүн болох “эрхээ” хасуулж буй бяцхан иргэд олширсоор байна. Тодруулбал, тэмбүүгийн үүсгэгч нь эхэсийн цусны эргэлтээр дамжин урагт халдварласнаар төрөлхийн тэмбүүг үүсгэдэг бөгөөд  улсын хэмжээнд 2010 оноос хойш төрөлхийн тэмбүүтэй 159 хүүхэд төржээ. .  2015 онд л гэхэд  51 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн байна. 

Ийм өвчтэй хүүхдүүд амьд үлдэх нь тун ховор. Амьд гарлаа ч харааны болон тархины гажигтай болж, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмдэг байна.

Доорх графикт 2010-2015 онд төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоог харууллаа. Төрөлхийн тэмбүүтэй төрж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.  

Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдүүдээс:

 

2011 онд- 4 хүүхэд 

2012 онд- 8 хүүхэд 

2013 онд- 3 хүүхэд 

2014 онд- 10 хүүхэд 

 

тус тус нас барсан бөгөөд нийтдээ 2011- 2014 онд төрөлхийн тэмбүү өвчнөөр 25 хүүхэд нас баржээ. 

Тиймээс та бүхэнд тэмбүү өвчнөөс сэргийлэх, ямар замаар дамжин халдварладаг талаарх  зөвлөгөө мэдээллийг дор хүргэж байна. 

Халдварлах замууд

  • Тэмбүү өвчинтэй хүнтэй хамгаалалтгүйгээр /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орсон тохиолдолд
  • Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт дамжих
  • Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү, тариураар дамжин халдварлах 

Тэмбүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

  • Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих (Гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанаас зайлсхийх)
  •  Гэр бүлийн хосууд бие биедээ үнэнч байх
  • Бэлгэвчийг зааврын дагуу тогтмол, зөв хэрэглэх
  • Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон үед өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээ өгөх 
  • Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт хамрагдаж, тэмбүү өвчнийг илрүүлэх шинжилгээг хийлгэх (2 удаа)- /Хүүхдэд дамжих төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлнэ/ 
  • Архи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх 

 

Эх сурвалж : Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн үзүүлэлт статистик

Төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлэх стратеги

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%