Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 4-р дүгээр сард Ерөнхийлөгчийн  үйл ажиллагаанд  иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.

Энэ сарын судалгааны үр дүнгээс харахад, санал асуулгад оролцсон хүмүүсийн 32 хувь нь муу, 20 хувь нь маш муу, 30 хувь дунд гэсэн дүнг Ерөнхийлөгчид өгчээ.  

Дэлхийн брэнд загвараа шинэчилж, чанарын үнэлэмжээ тогтвортой барьж чадахгүй бол хэрэглэгчийн сонголтын эрх чөлөөний бүсийн гадна хаягдана. Тиймдээ ч тэд тогтвортой өрсөлдөөнд үргэлж бэлэн, тэдний амлалт, нэр төр өөдөө байдаг. Хэдэн “дуртай-улс төрч”-дийн дунд яахын аргагүй ялгарч, мэргэжлийн төвшинд тоглолт хийж, өөрийгөө брэнд болгосон цөөхөн улс төрчийн нэг нь эрхэм Ерөнхийлөгч.

Гэтэл Ерөнхийлөгчийн үзэгчид алга ташихаа больчихжээ. Түүний зохиогчийн эрхийг нь эзэмшдэг томоос ухаалаг руу, харанхуй хананаас харагдах шил рүү, давхраас дан руу, хуучнаас шинэ рүү хийдэг өрнөл сайтай, үсрэнгүй үзэлт үзэгдлүүд өдгөө ч үнэ цэнтэй хэвээрээ л байгаа. Гэтэл яагаад түүнд хайртай үзэгчийн тоо сараас сард цөөрөөд байна вэ?Сайхан ярьсныг сонссоны дараа хүмүүс сайн үр дүн хүлээх нь тодорхой.

 


Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 04-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 04-р сарын 12-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5004

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%