Сергей Кужугетович Шойгу гэж хэн бэ?

2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.К.Шойгун 61 насны төрсөн өдөр боллоо. Орос улс цэрэг зэвсгийн хүчин чадлаар дэлхийд эхний гуравт ордог тул ийм том хүчийг толгойлж буй хүн гадаад дотоодын олон хүний сонирхолд өртдөг гэдэг нь тодорхой. Нөгөө талаар ОХУ-ын үндсэн хуулийн баталгаа болсон ерөнхийлөгч гэдэг хүн өөрийн хамгийн дотны, итгэлтэй хүний гарт цэргийн хэргийг атгуулах нь ойлгомжтой асуудал. С.К.Шойгун тухай төрөл бүрийн мэдээлэл олон бий. Миний хувьд сүүлийн гурван жилийн ажиглалтад үндэслэн түүний намтар түүхийг бага зэрэг, харин батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа салбартаа ямар ажил өөрчлөлтүүд хийв, ямар үр дүнд хүрч байгаа талаар түлхүү бичлээ. Энэ бүхэн зөвхөн хувь хүний бодол гэдгийг анхаарч уншина уу.


Сергей Кужугетович Шойгу нь Тувагийн автономит мужийн Чадан хотод 1955 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэндэлжээ. Эцэг нь тува, эх нь орос эмэгтэй байв. 1977 онд Красноярскийн политехникийн институтыг барилгын инженер мэргэжлээр төгсөөд Красноярск хотод мэргэжлийнхээ дагуу 15 жил ажиллав. 1990 онд Москва хотод архитектор болон барилгын улсын хорооны орлогч даргаар томилогдон иржээ. Энэ үед ЗХУ-ын задрал эхлэж, улс төрийн байдалд хүнд байв. 1991-1994 онд ОХУ-ын иргэний хамгаалалт, онц байдлын улсын хорооны дарга, 1994-2012 он хүртэл ОХУ-ын Онц байдлын яамны сайдаар тасралтгүй ажилласан байдаг. Сонирхолтой нь 1977 оны бэлтгэл дэслэгч цолтой байсан С.Шойгу, 1993 онд шууд хошууч генерал цол хүртсэн түүхтэй. Тэрбээр Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон үндэсний терроризмийн эсрэг хорооны гишүүн, мөн Оросын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилтай. Улс төрийн каррерийн хувьд "Единая Россия" намыг үүсгэн байгуулагчдын нэг ба мөн хэсэг хугацаанд мужуудын хамарсан "Единство" хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байв. Энэхүү "Нэгдмэл Орос" намд одоогийн ерөнхийлөгч В.Путин, ерөнхий сайд Д.Медведев нарын улс төрчид багтдаг.

ОХУ-ын улс төрийн амьдралд онц байдлын яамны сайдаар хамгийн олон жил тогтвор сууршилтай ажиллаж чадсан цорын ганц хүн болсон байдаг. С.К.Шойгу нь Оросын онц байдлын яамыг үүсгэн байгуулж, гал ус, осол, байгалийн гамшигт өртсөн олон мянган хүний амь нас, эд хөрөнгийг аврах хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь төр өндөрөөр үнэлж, 1999 онд ОХУ-ын Баатрын алтан таван хошуугаар шагнасан. Тэрбээр батлан хамгаалахын сайдаар томилогдохын өмнө буюу 2012 оны 4-11 сарын хугацаанд Москва мужийн захирагчаар ажиллаж байв.

Тухайн үед Оросын БХЯ-ны сайдаар А.Э.Сердюков(Оросын түүхэн дэхь анхны энгийн батлан хамгаалахын сайд. Р.Э) ажиллаж байсан ба яамны мэдлийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар зарж борлуулсан хэрэг нь илэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэн асуудалд орсон тул Оросын эрх баригчдад түүний оронд томилох итгэлтэй хүнийг яаралтай олох хэрэгтэй болжээ. Ингээд 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Д.Медведевийн саналаар батлан хамгаалахын сайдаар томилсон байна.

С.К.Шойгу өмнөх сайдын хэрэгжүүлж байсан Зэвсэгт хүчнийг шинэчлэх эрс бодлого, чиглэлийг бодит амьдралтай нийцүүлэн өөрчилснөөр ажлаа эхэллээ. Тэр цэргийн байлдааны сургалт, бэлтгэлд онцгой анхаарч, байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтуудыг тогтмол явуулах болжээ. Цэргийн албанаас зарим эмнэлгийг шалтгаанаар халагдаж байсан офицеруудыг эхний ээлжид эмчлүүлэх, нийгмийн халамж хангалтыг нь бүрэн олгоход анхаарал хандуулав. Түүнчлэн орон сууцны хангалт аваагүй офицер, ахлагчийг тэтгэвэрт гаргахыг нь хориглох журам гаргаж байлаа. Оросын хуулиар цэргийн алба хаагч нь улсаас орон сууцаар хангагдах ёстой ба түүний хэмжээ (кв/м) нь ажилласан жил, цол, албан тушаалын зэрэглэлээс шалтгаалан өөр өөр байдаг билээ. Мөн зэвсэгт хүчинд анх удаа шинжлэх ухааны ротууд байгуулж, цэргийн эрдэм шинжилгээ, техник, мэдээллийн технологи, туршилт судалгааны хүрээлэнгүүдийг олноор нь байгуулж ажиллагаанд оруулсан.

Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд хуурай замын цэргийн бүтэц, орон тоог бригадын системд шилжүүлсэн байсныг буцаан мотобуудлагын дивиз, хорооны системд бага багаар шилжүүлж байна. Мөн өмнөх сайдын үед хууль бусаар зарагдсан яамны мэдлийн үл хөдлөх хөрөнгүүдийг эргүүлэн авах чиглэлээр олон ажил хийсэн. Тухайлбал манай ерөнхий цэргийн академийн 2-р байрлал болох Оросын II Екатерина хатан хааны ордонг дуудлага худалдаагаар зарчихсан байсныг эргүүлж авсан байдаг.

Цэргийн сургалтын хугацааг богино болгосон байсныг буцааж хэвэнд нь оруулав. Тухайлбал цэргийн академийн түвшиний боловсролыг барууны орнуудын адил 10 сарын хугацаанд олгох хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байсныг зогсоосон. Оператив-тактикийн түвшиний цэргийн дээд боловсрол, цэргийн шинжлэх ухааны магистрийн зэрэг олгох сургалтын хөтөлбөр 2 жил байх ёстой гэж үзсэн тул академи хуучин хөтөлбөртөө эргэж шилжээд байна.
С.К.Шойгуг зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий сайдын итгэлт хүн гэж дутуу бодож болохгүй. Тэрбээр Оросын төрийн думд, гишүүдийн дунд маш нэр хүндтэй. Энэ нь думд өөрийн хариуцсан салбартаа тулгамдаад буй асуудлыг хууль зүйн үндэслэлтэй, зөв өнцгөөс, ойлгомжтой танилцуулаад салбартаа ахиухан төсөв батлуулж чадаж байгаа байдлаас тод харагддаг. Сүүлийн үед олон улсын цэрэг-улс төрийн цагийн байдалд гарч буй өөрчлөлтүүдтэй холбоотойгоор Оросын батлан хамгаалах салбарын төсөв тогтмол нэмэгдэж байгаа. Одоо Оросын эдийн засаг хориг арга хэмжээнд орж, хүнд байгаа хэдий ч батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй томоохон төслийн санхүүжилтийг тасралтгүй олгож байгааг түүний ажилтай холбож ойлгоход буруудахгүй.
Сайд болсоныхоо дараахан олон жил зөвхөн урсгал зардлаар явж ирсэн цэргийн сургалтын болон эмнэлгийн байгууллагад онцгой анхаарал хандуулж байв. Тухайлбал ерөнхий цэргийн академи болон Н.Н.Бурденкогийн нэрэмжит цэргийн төв эмнэлгийн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан тус бүр 1 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж байв. Үүний үр дүнд манай ерөнхий цэргийн академи шохойн самбараасаа салж, маркераар бичдэг орчин үеийн цагаан самбартай болсон бодит жишээ байна. Энэ бүхэн арми, флотод ажиллаж буй цэргийн алба хаагчид болон ахмад дайчдын талархалыг хүлээсэн ажил болсон юм.

Батлан хамгаалахын сайд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах, тэдэнд өөрийн хийж буй ажлыг тайлбарлаж, таниулах тал дээр үнэхээр туршлагатай хүн юм. С.Шойгу батлан хамгаалах яамыг толгойлох болсоноос хойш арми, флотын тухай гарч буй нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, сонин сэтгүүлд  ази царайтай буриад, халимаг, тува зэрэг офицер, ахлагч, цэргүүд түлхүү гарч эхэлснийг та бүхэн анзаарч байгаа байх.
Мөн Москва хотод байх "Поклонная гора" аугаа эх орны дайны ялалтад зориулан босгосон дурсгалын цогцолборт дайнд амь үрэгдсэн буддын шашинтай монгол, буриад, халимаг, тува зэрэг цэргүүдийн дурсгалд зориулсан хийд бариулахад нэлээд зүтгэл гаргаж байгаа. Уг цогцолборт Оросын үнэн алдартан, ислам, христ зэрэг шашины сүм, хийд бий. Харин буддын шашины хийд байдаггүй ба хийдийг босгох шав тавих ёслолын ажиллагаанд түүний эхнэр Ирина Александровна Шойгу оролцсон нь ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг хэмээн бодож явдаг.

Өнгөрсөн хугацаанд болсон Крымыг нэгтгэх болон Сири улсад явагдсан цэргийн ажиллагаа амжилттай явагдахад БХЯ-ны сайдын удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагаатай шууд холбож ойлгох хэрэгтэй. Оросууд сири улсад явагдсан ажиллагааг нарийн төлөвлөж, бэлтгэл ажлыг эртнээс хангасан гэдэг нь тодорхой харагдаж байсан. Ялангуяа газар орон дээр маш чадварлаг бэлтгэгдсэн цэргийн тагнуулчдын бүлэг ажиллаж, удирдлагыг бодит мэдээллээр тасралтггүй хангаж байсан явдал нь амжилт олох үндэс шалтгаан болсон гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Түүнийг сайдаар ажиллаж буй өнгөрсөн 4 жилийн хугацаанд зэвсэгт хүчнийг шинэчлэх арми, флотыг шинэ төрлийн хөлөг онгоц, шумбагч завь, нисэх онгоц, нисдэг тэрэг, танк, явган цэргийн байлдааны машин, зэвсэг техникээр хангах ажлууд улсын захиалгын дагуу хэвийн явагдаж байгаа. Түүний санаачлан хийсэн амжилттай ажлын нэгд цэргийн өдөр тутмын дүрэмт хувцасны шинэ загварын хувцас, гутал, хэрэглэлүүд ордог. Эдгээр хувцас нь бие эвтэйхэн, янз бүрийн хөдөлгөөн хийхэд хялбар болсоноос гадна хэт хүйтэн, эсвэл халуун орчинд үүрэг гүйцэтгэх тусгай зориулалтын хувцаснуудыг тусгай захиалгаар хийлгэж хангалтад оруулсан.
Өнгөрсөн онд Оросын иргэдийн дунд "Хамгийн сайн ажиллаж буй сайд" шалгаруулах санал асуулгын дүнгээр БХЯ-ны сайд С.Шойгу 5 оноо авахаас 4,6 оноо авч хамгийн сайн ажиллаж буй, нэр хүндтэй сайдаар шалгарч байлаа. Оросын иргэд түүний хийж буй ажлыг өндрөөр үнэлж байгаагийн хэрээр нэр хүндтэй байгаа тул зарим өдөр тутмын хэвлэлд түүнийг одоогийн ерөнхийлөгчийн орыг залгаж магадгүй хүний тоонд оруулж байв.


avatar
    • зочин
    • 202.55.191.*

    Зөв цус сэлбэж ийм эрч хүчтэй хүмүүс төрдөг

    • Зочин
    • 59.153.85.*

    Тагна Урианхай хүн шүү дээ Монгол угсааны хүн гэсэн үг

    • СҮК
    • 43.242.241.*

    Бүр биширч гүйцлээ

    • Зочин
    • 180.131.58.*

    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951

    • Зочин
    • 180.131.58.*

    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951

    • Зочин
    • 180.131.58.*

    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951

    • Зочин
    • 180.131.58.*

    МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951

    • Зочин
    • 5.136.177.*

    ПУТИНЫ ДУУЛГАВАРТАЙ ГӨЛӨГ.

    • Зочин
    • 202.70.37.*

    энхболд шойгу 2 их адилхан юмаа

    • б
    • 202.9.40.*

    Агуу удирдагч нар шүү дээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5116

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%