Нийтлэл 05 сарын 23, 2016

Шүүхээс Гацууртын ордыг ашиглах 4 тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүллээ

  • Khan Resources” компани Монгол Улсын Засгийн газраас 70 сая ам.долларын төлбөрөө хүлээн авсан гэж мэдэгдлээ. Ингэснээр хоѐр талын хооронд үүсээд байсан асуудал эцэслэн шийдэгдэж байна. Талууд тохиролцсоны дагуу тус компани Вашингтоны шүүхэд, харин Монгол Улсын Засгийн газар Парисын давж заалдах шатны шүүхэд гаргаад байсан өргөдлүүдээ эргүүлэн татсан байна.
  •  “Их 7”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын уулзалтын үеэр АНУ, Японы тал валютын ханшийн бодлоготой холбоотой хүчтэй маргаан өрнүүллээ. Талууд олон улсын хэмжээнд эдийн засагт эрсдэл учирсныг хүлээн зөвшөөрсөн боловч энэ асуудлыг нэгдсэн стратегиар шийдвэрлэх сонирхолгүй байна гэж ажиглагчид онцолжээ.
  •  “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ, "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба тэргүүтэй байгууллагуудын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол-ОХУ-БНХАУ гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах”, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хангах явдал юм.
  • Ирэх оны улсын төсвийг алдагдалгүй батлахаар тооцож төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгаснаар, Төсвийн нийт орлогыг 6.8 их наяд буюу энэ оны баталсан төсвөөс 208 тэрбум төгрөгөөр доогуур тооцжээ.
  • Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Гацууртын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
  • Дэлхийн үнэт металлын зах зээлийн 56 хувийг алтны эрэлт бүрдүүлж байгаа талаар “Metal Focus”-ийн тайланд дурдлаа.

Эх сурвалж: bloombergtv.mn; ikon.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon