Харвардаас зөвлөж байна: АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХАД ТУСЛАХ ХОРИН ДАДАЛ

  1. Талархаж сур

Алхаагаа удаашруулж, орчин тойрноо хар. Амьдралынхаа жижиг гэлтгүй зүйлд анхаарлаа хандуулж, замд таарах цэцэгс, нарны цацрагийн тухай ярилцаж, бүтэн өдрийн ядарсан байдлаа усанд орж угаа. Дотнын хүндээ инээмсэглэ бэлэглэ.

  1. Найзуудаа ухаалгаар сонго

Харвардын судалгаагаар хүн аз жаргалтай байхад хамгийн ихээр нөлөөлдөг гадаад хүчин зүйл нь хүмүүс хоорондын харилцаа ажээ. Тиймээс та баяр хөөртэй байхыг хүсвэл хөгжилтэй найз нөхөдтэйгээ хамт бай.  Тэд өөрийг чинь илүү илэрхийлэх боломжийг олгож, амьдралыг тань илүү баялаг, инээд хөөр, утга учиртай болгоно.

  1. Өрөвдөж хайрлаж бай

Бид өөр хүний өнцгөөс асуудлыг харахад илүү ихээр өрөвдөж хайрлаж, бодит, үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэнэ. Амьдралд бага бухимдаж, илүү их жаргалыг мэдэр.

  1. Тасралтгүй суралц

Суралцах бидний залуу насыг хадгалж, мөрөөдөл бидний амьдралыг дүүргэдэг.  Бид тархиа ажиллуулж, хөдөлмөрлөж байх үед сөрөг зүйл бодохгүй, илүү их аз жаргалтай болж сэтгэл дүүрэн байх болно.

  1. Асуудлыг шийдвэрлэхэд суралц

Аз жаргалтай хүн шийдвэрлэгч байдаг. Амьдралд тулгарах, сорил бэрхшээлийн үед тэд хэзээ ч сөхөрч, сэтгэлийн хямралд орохгүй. Харин ч уналтаас бүтээлч шийдлийг олж хардаг. Асуудлыг шийдвэрлэгч байснаар өөрийнхөө хүсч байгаа зүйлээ шийдэхэд болон тулгарах бэрхшээлтэй нүүр тулах чадвартай болно.

  1. Өөрийнхөө дуртай зүйлийг хий

Хүн насанд хүрснээс хойшхи амьдралынхаа гуравны нэгийг ажиллаж өнгөрөөдөг байна. Өөрийнхөө хийж буй ажилдаа дуртай байх нь аз жаргалтай байхад их нөлөөлнө. Хэрвээ одоогийн хийж буй ажилдаа сэтгэл дундуур байвал өөрийн сонирхолтой, өөрт чинь утга учиртай байх ажлаа хайх эсвэл өөрийнхөө хоббиг хөгжүүлэхийг эрмэлз.

  1. Өнөөдрөөрөө амьдар

Хэрвээ та бухимдаж байвал өнгөрсөндөө амьдарч байна гэсэн үг. Санаа зовж, уурлаж байвал ирээдүй амьдарч байгаа хэрэг. Харин сэтгэл хангалуун, аз жаргалтай, тайван амьдарч байвал өнөөдөртөө амьдарч байгаагийн гэрч юм.

  1. Үргэлж инээж бай

Инээх бол уурлаж, бухимдахыг үгүй хийх хамгийн хүчтэй зүйл. Амныхаа өнцгийг инээлгэж байгаа юм шиг болгох төдийд хүний аз жаргалын мэдрэмж нэмэгддэг болохыг судлагааны дүгнэлт харуулсан байна. Амьдралыг битгий хэт мэдрэмтгий хүлээж ав. Инээд баясалтай байхыг эрхэмлэж, инээмсэглэлтэйгээр өдөр тутмын амьдралын асуудалтай тэмц.

  1. Өршөөхөд суралц

Үзэн ядалт болон уур бухимдал өөрийгөө шийтгэхийн хэлбэрүүд юм. Өршөөнө гэдэг өөрийгөө нинжин байхад суралцуулж буй дадлага юм. Хамгийн чухал нь өөрийгөө өршөөхөд суралц. Хүн бүр алдаа хийдэг. Бид алдаанаас суралцаж байж илүү сайн хүн болдог.

     10. Үргэлж баярлалаа гэж хэлж сур

Амьдралдаа үргэлж талархаж бай. Таны амьдралыг өөрчлөхөд их, бага хэмжээгээр нөлөөлсөн бүх л хүмүүст талархснаа илэрхийлж бай.

     11. Өргөн харилцааг бий болго

Бидний аз жаргалтай мэдрэмжийн цаана өөр нэг хүний тасралтгүй дэмжлэг бүхий харилцаа байдаг. Өнөөдрөөрөө байх, идэвхтэй сонсох хоёр бол дэвшиж, дээшлэх, таньд болон бусдад аз жаргал, инээд хөөрийг авчрах хамгийн чухал чадварууд юм.

     12. Өөрийн үзэлдээ үнэнч бай

Өөрийгөө хайрлаж, хүндлэх нь бид өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө бий болгох үндсэн суурь. Өөрийгөө хайрлаж, хүндлэх нь аз жаргалтай байхтай шууд холбоотой. Бусдын дунд байхдаа болон өөрийнхөө өмнө үзэл бодолдоо үнэнч бай.

      13. Тунгаан бод, эргэцүүл

Харвардын судлагаанаас харахад 8 удаагийн тунгаан бодох сургуулилтад хамрагдсан багийнхан хяналтын багийнханаас 20%-иар илүү аз жаргалтай байсан байна. Энэ дасгал тархины бүтцэд өөрчлөлт оруулдаг байна. Тиймэрхүү дасгал сургуулилалт нь суралцах, тогтооход их хэрэгтэй. Агуулгын хувьд өөрийгөө ухамсарлах, өрөвдөж, хайрлах болон өөртөө дүн шинжилгээ хийхтэй холбоотой юм.

      14. Хийж байгаа зүйлдээ төвлөр

Оюун санаа, сэтгэл зүрхээ төвлөрүүл. Таныг юу илүү ихээр аз жаргалтай болгодог вэ? Түүнийг “чиглүүлэгч” гэж нэрлэе. Тэр чиглүүлэгч зүйлийг хийж байхад та хэнийг ч анзаарахгүй, түүнээс чухал зүйл байхгүй санагддаг. Үр дүнд нь мэдээж илүү их аз жаргал!

      15. Өөдрөг бай

Аз жаргалтай хүмүүсийг шилийг үргэлж дүүрнээр хардаг.  Хэрэв чи аливааг үргэлж сөрөг талаас нь харах хандлагатай бол чамд байнга л асуудал тулгарч, энэ нь чиний аливааг харах өнцөг чинь болно. Тиймээс аливаа нөхцөл байдлын сайн талыг олж харж, түүнээс суралцаж байх хэрэгтэйг өөртөө хэлж бай. Эерэг сэтгэлгээ амжилт, аз жаргалын түлш нь юм.

     16. Нөхцөлгүй хайрла

Хэн ч төгс биш. Өөрийнхөө бүх сул талыг хүлээн зөвшөөр. Мөн бусдын сул талыг ч хүлээн зөвшөөр. Нөхцөлгүйгээр хайрлана гэдэг нь өөрийнхөө бүх цагийг тэдэнтэй хамт өнгөрөөж, асуудлаа шийдэхэд нь туслах явдал биш. Нөхцөлгүйгээр хайрлана гэдэг нь хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч, өөрсдийнхөө замаар явахыг нь дэмжиж, өөрөөрөө байхыг нь хүлээн зөвшөөрөх явдал юм.

      17. Хэзээ ч битгий бууж өг

Дуусгаагүй ажил болон байнга давтагдах алдаа өөрийг нь дарж байдаг. Хэрвээ ямар нэг зүйл хийхийг хүсч байвал түүндээ тууштай бай. Хүссэндээ хүртэл хэзээ ч битгий бууж өг. Алдаа түр зуурын ч ялагдал байнга дагалдаж байдаг ба аливаад бууж өгч байгаа явдал бол ялагдал гэдгийг сана.

     18. Маш сайн хий дараад нь өөрийгөө чөлөөл

Бүх зүйл хязгаартай. Заримдаа бид маш их хичээл зүтгэл гаргасан ч бидний хүчин чармайлтаас хамаарахгүй зүйл гэж байдаг. Тиймээс өөртөө үргэлж сайхныг өг, өөрийгөө чөлөөл. Бид бүх хүчээ дайчилсан учраас үр дүнгээс нь үл хамааран харамсдаггүй шүү дээ.

     19. Өөртөө анхаарал хандуул

Эрүүл мэнд бол аз жаргалын түлхүүр. Хэрвээ бие чинь муу бол та яаж ч хичээгээд аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс сайн ид, дасгал хий, өөртөө амрах цаг гарга. Өөрийнхөө эрүүл мэндэд, саруул оюун ухаанд анхаарлаа хандуул.

     20. Өгөхөд суралц

Сайн зүйл хийх нь сайхныг мэдрэх хамгийн зөв зам. Харвардын судалгаагаар хүмүүс сайхан зүйл хийхэд тэдний тархи идэвхжиж, өөр зүйлээр цэнэглэгдэх шиг болж, тархи сэргэдэг байна. Тиймээс хүмүүст анхаарал хандуулж байгаа хүн анхаарал хандуулахгүй байгаа хүмүүсээс илүү их аз жаргалтай байдаг байна.

 

.


avatar
    • narrow
    • 202.9.41.*

    This question is unlikely to help any future visitors; it is only relevant to a small geographic area, a specific moment in time, or an extraordinarily narrow situation that is not generally applicable to the worldwide audience of the internet. For help making this question more

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%