Нийтлэл 06 сарын 02, 2016

Moody's: Монголын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй

Мүүдис агентлагийн зүгээс түүхий эдтэй холбоотой зээлүүдийн чанар муудаж байгаа нь Сингапур, Солонгос болон Монгол Улсын банкуудад хамгийн хүндээр тусч байгааг тэмдэглэсэн байгаа бөгөөд ирэх 12-18 сарын хугацаанд эдгээр улсуудын банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулах магадлал хамгийн өндөр байгааг онцолсон байна. 

Мүүдис агентлагийн таамагласнаар эрчим хүч болон түүхий эдийн үнэ цаашид урт хугацаанд эргэж өсөх хандлага байхгүй байна. Иймд тэдгээр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудын ихэнх зээлийн чанар муудах магадлал өндөр байна. 2015 оны эцсийн байдлаар Ази Номхон далайн бүсийн (Японоос бусад) банкуудын нийт зээлийн 7 орчим хувь нь эрсдэлтэй байна.

Мүүдис агентлагийн Дэд Ерөнхийлөгч Eugene Tarzimanov хэлэхдээ “уул уурхай, эрчим хүч болон газ, газрын тосны чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг корпорациудын зээлүүд хамгийн эрсдэлтэй байна” гэжээ. 

Тэрээр мөн “Ази, Номхон далай бүсийн банкууд нь ерөнхийдөө санхүүгийн нөөц (financial buffer) сайтай бөгөөд эрсдэлийг хаах боломж өндөр учир бид түүхий эдийн үнийн эрсдэлтэй холбоотойгоор ихэнх банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулах бодолгүй байгаа” гэж ярьсан байна. Мүүдис агентлагаас түүхий эдийн үнийн уналт нь Ази, Номхон далайн бүсийн(Японоос бусад) банкуудад ямар эсрдэл дагуулж байгааг тухай тайлан гаргасан байна. 

Уг тайланд Мүүдис агентлаг нь түүхий эдийн үнэ богино хугацаанд эргэж сэргэхгүй гэж таамагласан бөгөөд энэ нь корпорацуудын ашигт ажиллагаад сөргөөр нөлөөлөх тухай дүгнэсэн байна. Олон компаниуд банкны зээл болон бусад өрөө төлөхөд хүндрэл үүсч байгаа нь Ази, Номхон далай орнуудын банкуудад сөрөг нөлөө үзүүлж байна. 

Мүүдис агентлагийн зүгээс түүхий эдтэй холбоотой зээлүүдийн чанар муудаж байгаа нь Сингапур, Солонгос болон Монгол Улсын банкуудад хамгийн хүндээр тусч байгааг тэмдэглэсэн байгаа бөгөөд ирэх 12-18 сарын хугацаанд банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулах магадлал хамгийн өндөр байгааг онцолсон байна. 

Уул уурхайн салбартай холбоотой зээлийн эрсдэл хамгийн өндөр орнууд бол Монгол (нийт зээлийн 10 хувь), Энэтхэг (нийт зээлийн 7 хувь), Индонез (нийт зээлийн 5 хувь) болон Хятад(нийт зээлийн 4 хувь) улсууд байна. 

Дэлхий даяар хөдөө аж ахуй салбарын бүтээгдэхүүний үнэ нь уул уурхайн салбартай харьцуулахад харьцангуй өндөр байгаа учир ХАА-н салбартай холбоотой зээлийн эрсдэл нь банкны салбарт тийм ч өндөр биш байна. Мүүдис агентлагын дүгнэснээр ХАА-н салбартай холбоотой зээлийн эрсдэл хамгийн өндөр орон бол Шинэ Зеланд (нийт зээлийн 14 хувь), Энэтхэг (нийт зээлийн 13 хувь) болон Тайланд (нийт зээлийн 6 хувь) улсууд байна.

Мүүдис агентлаг нь Ази Номхон далайн орнуудын (Японоос бусад) банкуудад түүхий эдтэй холбоотой үйлдвэрүүдэд олгосон зээлийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг хаах чиглэлд илүү тодорхой алхамуудыг авч хэрэгжүүлэхийг санал болгожээ.

Сэтгэгдэл бичих

    • Ts
    • 2016-06-03

    orchuulga ni joohon buruu yavchaa yu da

arrow icon