Нийтлэл 06 сарын 14, 2016

Алтны нөөцөөрөө тэргүүлэгч 10 улс

2010 оны эхэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудын төв банкууд алтыг худалдагч тал биш худалдан авагч болж шилжжээ. Өнгөрсөн жил төв банкууд нийт 483 тонн алт худалдан авсан нь түүхэнд хоёрдогч дээд хэмжээ болсон юм. 2015 оны хоёрдугаар хагаст алт худалдан авалт эрс өссөн нь онцлох байсныг Дэлхийн Алтны Зөвлөлөөс (World Gold Council) мэдэгдсэн байна.

Хүснэгт 1. Алтны худалдан авалт болон зарсан хэмжээ,

Томоохон улсын төв банкуудын дунд биет алтыг бусад оронд худалддаг хэд хэдэн улс байгаа юм. Жишээлбэл Канадын Төв банк алтны нөөцөө валют тэр дундаа зоосон мөнгөөр худалддаг бол Венесуэл улс гадаад өрөө төлөхдөө алтны нөөцөө ашигладаг байна.

Гэвч дийлэнх дэлхийн улс орны төв банкууд одоогоор алтыг худалдан авах, нөөцлөх бодлого хэрэгжүүлж байгаа юм. 2016 оны тавдугаар сард Дэлхийн Алтны Зөвлөлийн мэдээлснээр эдгээр том орны төв банкууд нийт 32,754 тонн алтыг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт олборлосон алтны дүнгийн 17.8 хувь болжээ. Тус алт худалдан авах бодлого нь дэлхий дахинд явагдаж буй санхүүгийн хямралаас үүдсэн уламжлалт бус мөнгөний бодлого болох бонд худалдан авалт, их хэмжээний бэлэн мөнгө хэвлэлт, тэгтэй ойролцоох эсвэл хасах хүүний түвшин зэрэгтэй давхцаж байгаа нь тун сонирхолтой юм. Алт хадгалах энэхүү арга хэмжээ нь амжилттай эсвэл амжилтгүй болох магадлалаас үл хамааран төв банкууд эрсдэлээс хамгаалах арга зам гэж харж байгаа аж. Хөрөнгө оруулагчид ч гэсэн үүнтэй адил бодолтой байгаа юм.

Алтны нөөцөөр тэргүүлж буй дэлхийн шилдэг 10 улсын жагсаалт Энэтхэгээс эхэлж байна

10. Энэтхэг, 557.7 тонн алт, гадаад валютын нөөцийн 6.3 хувь

 

Хойд Азийн бүс нутаг нийт 1.25 тэрбум хүн амтай учраас түүхий металын хэрэгцээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн алтны эрэлтийн гол хөдөлгөгч хүч юм. Энэтхэгийн хурим хийдэг хугацаа 10-12 сард тохиодог бөгөөд энэ үед алтны эрэлт огцом нэмэгддэг байна.

9. Недерланд. 612.5 тонн алт, гадаад нөөцийн 61.2 хувь

Голландын Төв банкны зүгээс алтны нөөцөө хадгалдаг агууламжаа шинэчилж байгаа тул  үнэ цэнэтэйгээр найдвартай хадгалах газрыг одоогоор хайж байгаа аж. Мөн саяхан АНУ-с ихээхэн хэмжээний алт худалдан авсан байна.

8. Япон, 765.2 тонн алт, гадаад нөөцийн 2.4 хувь

Япон нь дэлхийн гуравдахь том эдийн засагтай улс бөгөөд алтны нөөцөөрөө дэлхийд наймд жагсаж байна. Төв банкны хувьд quantitative easing буюу уламжлалт бус мөнгөний бодлогыг хамгийн сайн хэрэгжүүлэгч байгууллага ба зах зээлийн хүүний түвшин 0-с бага байдаг тул дэлхийн алтны эрэлтийг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулж байна.

7. Швейцари, 1,040 тонн алт, гадаад нөөцийн 6.7 хувь

Дэлхийн 7-р байрт жагсаж буй тус улс нь нэг хүнд ногдох алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орон юм. Дэлхийн 2-р дайны үед Европын алтны худалдааны гол төв нь болж байсан бөгөөд мөргөлдөгч хоёр талын аль алинд нь алтны нийлүүлэлтийг хийж байжээ. Одоогоор хамгийн их алтны худалдааг Хонг-Конг болон Хятад улстай хийсэн байна. Өнгөрсөн улиралд Швейцарийн Төв банк 5.9 тэрбум долларын ашигтай ажилласан нь алтны арилжааг амжилттай хийсний үр дүн аж. 

6. Орос 1,460.4 тонн, гадаад нөөцийн 15 хувь

Орос улсын хувьд сүүлийн жилүүдэд алтны нөөцөө нэмэгдүүлэх тал дээр туйлын хүчин чармайлт гарган ажиллаж байна. 2015 онд гадаад нөөцийн эрсдэлээ багасгаж долларын хараат байдлыг багасгахын тулд алтны нөөцөө 206 тонноор нэмэгдүүлсэн нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт болсон. 

5. Хятад, 1,797.5 тонн, гадаад нөөцийн 2.2 хувь

2015 оны зун Хятадын Ардын Банк 2009 оноос хойш анх удаа тухайн саруудад худалдан авах алтны хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Арванхоёрдугаар сард дотоод валют болох renminbi олон улсын валютын сангийн валютын сагс болох  доллар, евро, иен, паунд дээр нэмэгдсэн нь алтны нөөцөө нэмэгдүүлэх гол үндэс болсон. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард Хятад улс дэлхийн хамгийн том алт боловсруулагч орон болж дотоодын валют renminbi-г алттай уясан системийг бий болгосон байна.

4. Франц, 2,435.7 тонн, гадаад нөөцийн 62.9 хувь

Францын Төв банк сүүлийн жилүүдэд алтны нөөцийн багахан хэсгийг худалдах үйл ажиллагаа явуулсан. Үндэсний Фронтын Намын дарга Marine Le Pen тус бодлогыг шүүмжилж алтны зарах урсгалыг багасгаж мөн алтны нөөцөө нэмэгдүүлэхийг уриалж байгаа юм.

3. Итали, 2,451.8 тонн, гадаад нөөцийн 68 хувь

Итали улс алтны нөөцөөрөө удаан хугацаанд тэргүүлж байгаа ба Европын Төв Банкны тэргүүн Mario Draghi дэмжлэг үзүүлдэг. Италийн Төв банкны тэргүүн асанаас 2013 онд сурвалжлагч төв банкны нөөцийн багц бүрдүүлэлттэй холбоотой асуулт асуухад тэрээр “Долларын ханшийн хэлбэлзлээс сэргийлэх хамгийн том хамгаалалт бол алтны нөөц” хэмээн хариулж байжээ.

2.Герман, 3,381 тонн, гадаад нөөцийн 68.9 хувь

 

Недерланд улсын жишгээр Герман улс алтны нөөцөө хадгалах газрыг Нью Йорк, Парис хотуудад байгуулж байна. Өнгөрсөн жил Германы Бундес Банкны зүгээс 210 тонныг шилжүүлж авсанаар 2020 он гэхэд 3,381 тонн болгох зорилтдоо хүрсэн юм.

 1.АНУ, 8,133.5 тонн, гадаад нөөцийн 74.9 хувь

 

Дэлхийд тэргүүлэгч АНУ-н алтны нөөц нь араас нь жагсдаг гурван улсын нөөцийг нийлүүлсэнтэй бараг тэнцүү хэмжээтэй байна. Мөн гадаад нөөцөд эзлэх алтны хэмжээгээрээ хоёрт жагсдаг ба нэгдүгээрт Тажикстан улс нийт нөөцийн 88 хувийг алт бүрдүүлж тэргүүлдэг аж.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon