2030 он гэхэд нүүрсний эрэлт 2013 оноос 7 хувиар өснө

Glencore компанийн шинжээчдийн зүгээс  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хурдтай нэмэгдэж байгаа ч нүүрс дэлхийн эрчим хүчний гол хэсэг байсаар байна гэж үзжээ. Компанийн тооцоолсон өсөлтийн хувьд хөгжиж буй орнууд бага зардалтай, нүүрсний цахилгаан станцуудаа цааш нэмж барих хандлагатай байгаа нь голлон нөлөөлсөн байна.2030 он хүртэлх хугацаанд хуримтлагдсан дүнгээр 19-21 тэрбум тонн нүүрсний эрэлтийг бий болгохоор байна.
Харин нүүрснээс бусад эрчим хүчний эх үүсвэр 2030 он хүртэл 53 хувиар өсөх ба нийтсэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт (5.47 тэрбум тонн нүүрстэй тэнцэх хэмжээ) нүүрснийхээс бага хэвээр байх аж.
Нүүрсний далайн тээвэрлэлт мөн адил өсөх төлөвтэй байна. Харин Номхон далайн орчмын бүсийн тээвэрлэлтийн өсөлт бага байна гэж үзсэн байна. Зарим орнуудын дотоод нийлүүлэлт буурч, 15 жилийн хугацаанд нүүрсний уурхай, компаниудад шинээр хөрөнгө оруулалт орохооргүй байгаагаас далайн тээвэрлэлт 2 дахин буурахаар байгаа аж. 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%