Нийтлэл 06 сарын 24, 2016

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Бусаны чиглэлд тогтмол нислэгтэй боллоо

 Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-Улаанбаатар-Бусан-Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэг зургадугаар сарын 24-нийн өдрөөс буюу өнөөдрөөс эхэлж байна.

-Энэ онд улсын хэмжээнд 5860 га талбайд чацаргана тариалж, 2044 тонн чацаргана хурааж авахаар төлөвлөж байна. Монгол Улс 2010 оноос Япон руу чацаргана экспортолж эхэлжээ.

-Сонгуулийн санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд хүргүүлж дууссан байна.

 -Нарны эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд зургаа дахин нэмэгдэнэ гэж Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагаас мэдэгджээ. Тухайлбал 2015 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 1.2 хувийг нарны эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 8-13 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн нарны эрчим хүчний эх үүсгүүрээс гаргаж авсан цахилгааны үнэ 2025 он гэхэд 59 хувиар буурна гэж тооцоолжээ.

-“Aspire Mining” компани “Эрдэнэс Таван Толгой” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Талууд Таван Толгойн эрчим хүчний нүүрсийг Овоотын коксжих нүүрстэй хольж баяжуулан эцсийн хэрэглэгчдэд борлуулах боломжтой гэж үзсэн байна.

-БНХАУ-ын зэсийн экспорт гурав дахь сардаа дараалан өссөнөөр сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын зэсийн эрэлт буурч, зэсийн нөөцийн хэмжээ өссөөр байгаа аж. Тус улс дөрөвдүгээр сард 72.8 мянган тонн боловсруулаагүй зэс экспортолсон бол тавдугаар сард 125.9 мянган тоннд хүрч өсжээ.

-Узбекистан улсын Ташкент хотноо болж буй ШХАБ- ын хурлаар ОХУ, Монгол Улс, БНХАУ хоорондын транзит тээврийн хэлэлцээрийг батлах гэж байна. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 14-ны өдөр өргөн барьсан энэхүү хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon